Сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд ашиглах хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн дижитал рентген аппаратыг гардуулах ёслол өнөөдөр /2024.05.24/ Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-нд боллоо. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлээд зогсохгүй эдгээр аппаратыг ажиллуулах боловсон хүчнийг сургах ажлыг ч тус сан зохион байгуулж буй юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Монгол Улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг болохыг зарласан. Тооцооллоор манай орны 100 000 хүн амд тохиолдох сүрьеэгийн өвчлөл 452 буюу тархалт өндөр орнуудын түвшинд байна.
Сүрьеэгийн шинэ тохиолдлын зөвхөн 20 хувийг илрүүлж чадаж байгаа нь Монгол Улсад сүрьеэг эрт оношлох, түүний дотор оношилгооны чадавхийг өргөтгөх, сүрьеэгийн хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд системтэйгээр идэвхтэй илрүүлэлт хийх хэрэгцээтэй байгааг харуулсаар байна. Иймд сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, халдвар тархалтыг багасгах, цаашид оношийн хожимдлыг цөөрүүлэх, үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг ойртуулж, чирэгдэл, зардлыг бууруулахын тулд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлж байгаа юм. Орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж, одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байна. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19 цар тахлын тусламж үйлчилгээнд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд 2021-2023 онд Улаанбаатар хотын сүрьеэгийн эмзэг, эрсдэлт бүлгийн хүн амын дунд хоёр явуулын илрүүлэг үзлэгийн багийг ажиллуулсан. Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтээр 2021 онд 80520 иргэнийг хамруулснаас 210, 2022 онд 79115 иргэнээс 527, 2023 онд 85177 иргэнээс 396 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд хамруулсан.
Түүнчлэн 2024-2026 оны төсөлд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд “Хаалганаас хаалганд” идэвхтэй илрүүлэг үзлэг хийх нэмэлт 6 багийг шинээр байгуулан ажиллуулах гэж байна. Эдгээр баг нь сүрьеэгийн өвчлөл өндөр хөдөөгийн баг, хорооны эмзэг бүлгийн хүн ам, сүрьеэ ихээр бүртгэгдсэн гудамж хэсгийн айл өрхөөр явж үзлэг, шинжилгээг хийнэ.
“Хаалганаас хаалганд” сүрьеэгийн илрүүлэг үзлэгт хэрэглэгдэх нийт 1,3 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг нийлүүлж байна. Нэг рентген аппарат болон хиймэл оюун ухааны программ, тоног төхөөрөмж нь 232,2 сая төгрөгийн үнэтэй.
Энэхүү зөөврийн рентген аппаратууд нь хиймэл оюун ухаанд суурилагдсан бөгөөд батерейг цахилгаанаар цэнэглэхээс гадна нарны эрчим хүчийг ашиглан цэнэглэх боломжтой, хөнгөн, авсаархан, угсарч суурилуулахад хялбар бөгөөд Монгол Улсад ашиглагдаж байгаагүй шинэ тоног төхөөрөмж юм. Тиймээс оношилгооны шинэ тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг тогтмол хангах, эвдрэл гэмтэл гарсан үед гэмтлийг оношлох, үйлчилгээг гүйцэтгэх, авч буй зургийн чанарыг хангах зорилгоор “Хаалганаас хаалганд” илрүүлэг үзлэгийн багийн рентген техникч, сүрьеэгийн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийг дадлага сургалтанд хамруулсан. Сургалтыг үйлдвэрлэгч байгууллагын мэргэжилтнүүд биечлэн удирдан явуулж, рентген аппарат болон хиймэл оюун ухааны технологийн суурилуулалт, тохиргоог хийх, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, ашиглах, цацрагийн аюулгүй байдлыг ханган ажиллах талаар дадлага хэлбэрээр зохион байгуулсан юм.
MarieFerguson 2024-05-24 188.130.218.95
Харуулах боломжгүй.
LisaAlexander 2024-05-24 45.11.20.40
Харуулах боломжгүй.
TanyaJones 2024-05-24 95.182.126.185
Харуулах боломжгүй.
PamHouk 2024-05-24 109.248.14.167
Харуулах боломжгүй.
DawnJennings 2024-05-24 45.84.176.100
Харуулах боломжгүй.
TashaSmith 2024-05-24 185.181.244.201
Харуулах боломжгүй.
AmyGaines 2024-05-24 109.248.15.223
Харуулах боломжгүй.
PamelaBrown 2024-05-24 109.248.129.3
Харуулах боломжгүй.
AnnetteRunkle 2024-05-24 95.182.127.97
Харуулах боломжгүй.
ShannonSmith 2024-05-24 46.8.17.15
Харуулах боломжгүй.
AshleyHoward 2024-05-24 194.35.113.179
Харуулах боломжгүй.
TraciMorris 2024-05-24 109.248.138.149
Харуулах боломжгүй.
PamelaParks 2024-05-24 46.8.23.87
Харуулах боломжгүй.
StaceyCox 2024-05-24 46.8.23.155
Харуулах боломжгүй.
AmyBrown 2024-05-24 95.182.127.254
Харуулах боломжгүй.
LupitaMartinez 2024-05-24 95.182.127.97
Харуулах боломжгүй.
JanelleCamacho 2024-05-24 46.8.106.125
Харуулах боломжгүй.
JenniferTurner 2024-05-24 188.130.210.210
Харуулах боломжгүй.
NicolePrice 2024-05-24 46.8.23.195
Харуулах боломжгүй.
SherriBrown 2024-05-24 109.248.14.112
Харуулах боломжгүй.
CatherineTaylor 2024-05-24 109.248.143.173
Харуулах боломжгүй.
LashondaThomas 2024-05-24 46.8.110.226
Харуулах боломжгүй.
AmyMaddox 2024-05-24 185.181.247.186
Харуулах боломжгүй.
MiriamJandler 2024-05-24 95.182.126.85
Харуулах боломжгүй.
RebeccaHarris 2024-05-24 185.181.247.242
Харуулах боломжгүй.
MicheleLilley 2024-05-24 188.130.129.98
Харуулах боломжгүй.
BrittanyCallahan 2024-05-24 46.8.22.199
Харуулах боломжгүй.
TammyPerkins 2024-05-24 45.90.196.57
Харуулах боломжгүй.
ChristineHarris 2024-05-24 188.130.185.60
Харуулах боломжгүй.
NicolePadron 2024-05-24 109.248.129.166
Харуулах боломжгүй.
DebbieLetterman 2024-05-24 212.115.49.78
Харуулах боломжгүй.
JenniferBonner 2024-05-24 45.81.136.165
Харуулах боломжгүй.
ChristinaPeacock 2024-05-24 46.8.222.169
Харуулах боломжгүй.
KimEspino 2024-05-24 45.81.136.219
Харуулах боломжгүй.
MeganSmith 2024-05-24 45.84.177.66
Харуулах боломжгүй.
ElizabethCook 2024-05-24 109.248.14.70
Харуулах боломжгүй.
AmyLove 2024-05-24 46.8.22.69
Харуулах боломжгүй.
SarahBartlett 2024-05-24 109.248.143.111
Харуулах боломжгүй.
AlexisJackson 2024-05-24 109.248.205.124
Харуулах боломжгүй.