Вьетнамд орон сууцанд гал гарч, 14 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

Вьетнамд орон сууцанд гал гарч, 14 хүн нас барав

Вьетнамд орон сууцанд гал гарч, 14 хүн нас барав

Вьетнамын нийслэл Ханой дахь орон сууцны жижиг байранд гал гарч, 14 хүн нас баржээ. Мөн гурван хүн бэртэж гэмтсэнийг өнөөдөр Вьетнамын хэвлэлд мэдээллээ. Гал Пүрэв гаригийн 00:30 цагийн үед гарч, хэд хэдэн дэлбэрэлт болсон байна. Галыг унтраахад цаг орчим хугацаа зарцуулсан. Тухайн үед байшин дотор 24 хүн байсны 17 нь түрээслэгчид байсан.

Уг барилга нь Ханойн төв хэсэг дэх "Trung Kinh" нэртэй нарийн гудамд байрладаг. Гал унтраах ангийн олон тооны автомашин, олон гал сөнөөгч ирсэн боловч байшингийн төвөгтэй байрлалаас шалтгаалаад галын машин хүрч очих боломжгүй байжээ. Тиймээс гал сөнөөгчид усны хоолой ашиглах шаардлагатай болсон.

150 м.кв талбайтай байшингийн хоёр давхарт нь эзэд оршин суудаг бол үлдсэн гурван давхрын 12 өрөө нь түрээсийнх аж. Цахилгаан дугуй худалдаалж, засварладаг 55 м.кв талбайтай блокоос гал гарсан гэх мэдээлэл байна.

Вьетнамын засгийн газар хохирогчдын ар гэрт тус тус 1960 ам.долларын тусламж үзүүлэх болжээ. Харин гэмтэж бэртсэн хүмүүст тус бүр 1177 ам.доллараар туслах болсон байна.

Эх сурвалж: VN EXPRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж