“Эрдэнэт үйлдвэр”-ийн далан сэтэрч айлууд усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр”-ийн далан сэтэрч айлууд усанд автжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн далан сэтэрч айлууд усанд автжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр барьсан баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс өчигдөр /2024.05.23/ ус шүүрч айл өрхүүдийн хашаа руу оржээ. Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 56,58 дугаар анги, цагдаагийн газар, дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн тухайн газар ажилласан байна.

Ажиллагааны үеэр нэг айлын таван ханатай гэр,  гурван айлын хашаа усанд автсан байсныг усны урсацын голдирлыг өөрчилжээ.

Мөн 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулган автозамын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангажээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч ажиллаж байна гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж