ГССҮТ-ийн мэс заслын тасаг микроскоп ашиглаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн мэс заслын тасаг микроскоп ашиглаж эхэллээ

ГССҮТ-ийн мэс заслын тасаг микроскоп ашиглаж эхэллээ

“Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, гэмтэл согогийн мэс засалч их эмч Д.Энхтүвшин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасагт “Corder” брэндийн бичил мэс заслын микроскоп хандивлажээ. Гэмтлийн дараах нөхөн сэргээх бичил мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай, өндөр өртөгт энэхүү микроскопыг ашиглаж эхэлснээр тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, олон улсад хийгдэж буй бичил мэс заслын эмчилгээг хийхэд дөхөм болж байгаа аж.

Ажил мэргэжлийн анхны гараа болсон ГССҮТ-ийн хамт олныхоо үйл ажиллагааг дэмжиж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, их эмч Д.Энхтүвшинд тус эмнэлгийнхэн талархал илэрхийлэв.

ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн буюу хуруу, сарвуу, гар, хөл гэх мэт хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна. Тиймээс тус өндөр өртөгт микроскоп нь гэмтлийн тасгийн үйл ажиллагаанд нэн чухал хэрэгтэй төхөөрөмж аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж