Кадыров илүү олон цэрэг илгээх санал Путинд тавьжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

Кадыров илүү олон цэрэг илгээх санал Путинд тавьжээ

Кадыров илүү олон цэрэг илгээх санал Путинд тавьжээ

Чеченийн удирдагч Рамзан Кадыров ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзаж, илүү олон цэрэг илгээх санал тавьсан гэж Пүрэв гаригт мэдэгдлээ. Тэрбээр цахим сүлжээндээ Путинтэй авхуулсан зургаа нийтлээд, ерөнхийлөгчтэй бүс нутгийн эдийн засгийн асуудал, хэтийн төлөвийг ярилцсан гэжээ. Мөн ерөнхийлөгч Путиныг Чеченьд айлчлахыг урьсан байна.

Кадыровын хэлснээр хэрвээ цэрэг оруулах саналыг ОХУ хүлээж авах юм бол Чеченьд сайтар бэлтгэгдсэн, зэр зэвсэгтэй нөөц дайчин хэдэн арван мянгаараа байгаа аж. Украин дахь дайн эхэлснээс хойш 43500 чечень цэрэг дайчлагджээ. Эндээс 18 мянга нь сайн дурынхан юм.

Дашрамд дурдахад, Кадыровын эрүүл мэнд муу байгаа гэх цуу яриа ойр ойрхон гарах болсон. Тэрбээр энэ мэдээг удаа дараалан үгүйсгэсэн бөгөөд эрүүл чийрэг байгаагаа харуулах гэж дасгал хийж буй, уулзалт зохион байгуулж буй зургуудаа нийтэлдэг.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж