Иран ганцаардаагүй гэдгээ харуулахыг зорив

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

Иран ганцаардаагүй гэдгээ харуулахыг зорив

Иран ганцаардаагүй гэдгээ харуулахыг зорив

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раисиг эцсийн замд нь үдэх ёслол гурван өдөр үргэлжиллээ. Тус улсын эрх баригчид Раисигийн оршуулах ёслолоор дамжуулан хориг арга хэмжээнд өртөж, зарим улсын дургүйцлийг хүлээгээд буй Ираныг дэмжигчид одоо ч байгаа гэдгийг харуулахыг зорьжээ.

Сүр дуулиантай оршуулах ёслолд гадаадын нэр хүндтэй олон зочин хүрэлцэн ирсэн байна. Ираны төрийн хэвлэлд мэдээлснээр 50 орчим орны албаны хүмүүс хүрэлцэн иржээ.

Тухайлбал, осолдсон нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаанд туслахаар нисгэгчгүй онгоц илгээсэн Туркийн дэд ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар Пүрэв гаригт Тегеранд ирсэн байна. Раисиг нас барсны маргааш Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг Иранд айлчлах болсон гэж Туркийн хэвлэлүүдэд мэдээлж байсан ч удалгүй уг мэдээллийг интернетээс устгажээ. Туркийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч уг мэдээллийг үгүйсгээд, ерөнхийлөгч Эрдоган ойрын хугацаанд Иранд айлчлах төлөвлөгөөгүй байгаа гэв.

Бусад зочдоос дурдвал, Катарын эмир, Саудын Араб, Кувейт, Арабын нэгдсэн Эмиратын сайд нар, Тунис, Тажикстаны ерөнхийлөгч, Ирак, Пакистан, Армен, Азербайжан, Сирийн ерөнхий сайд нар оршуулах ёслолд оролцжээ.

Олон улсын шинжээч Анисе Бассири Табризи хэлэхдээ "Ираны удирдагчид тусгаарлагдаагүй гэдгээ, Раиси болон түүний дэглэм дотооддоо төдийгүй гадаадад хүртэл нөлөөтэй гэдгээ харуулахыг зориж байна" гэжээ.

Гэхдээ Эбрахим Раисигийн үхэлд тэгтлээ гашуудаагүй хэсэг бүлэг ч бий. Тухайлбал, олон иран хүн жагсаалд оролцолгүй гэртээ өнжиж, тэр бүү хэл зарим нь ёслолын буудлага буудуулан баярласан билээ. АНУ-ын Төрийн департамент Раисид албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн ч Их Британийн Аюулгүй байдлын сайд эмгэнэл илэрхийлэхээс татгалзжээ.

Эх сурвалж: WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж