"Дасгалжуулагч хүн тамирчнаа насаар нь хайрцаглаад байж болохгүй"

"Дасгалжуулагч хүн тамирчнаа насаар нь хайрцаглаад байж болохгүй"

"Дасгалжуулагч хүн тамирчнаа насаар нь хайрцаглаад байж болохгүй"

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Б.Баттулгатай ярилцлаа.


Турк улсад олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болж монголчууд олимпийн эрхээ нэмж чадлаа. Одоо гол анхаарал олимп болсон байх, тийм үү?

Олимпийн эрхийн хамгийн сүүлийн тэмцээн сая Туркийн Истамбул хотод боллоо. Манайхаас гурван эрх нэмж авсан. Миний хувьд ганц Истамбул гэлтгүй өмнөх Киргизд болсон эрхийн тэмцээнд шигшээ багтай хамт явсан. Би голцуу яг эрэгтэй баг дээр гол төлөв ажилладаг. Миний удирдлага доор одоо сүүлийн арваад жил хичээллэж байгаа гурван тамирчин олимпийн эрх авсан. Бид нар багаараа маш сайн ажиллалаа. Мэдээж ганц надаар тогтохгүй үүний ард баг, багш дасгалжуулагчид байгаа болохоор ер нь сэтгэл ханамжтай байгаа. Нийт том зургаар харах юм бол манайх боломжит 12 эрхээс найман эрх авсан. Энэ амжилтаараа дэлхийд эхний тавд орж байна. Охидууд маань таван эрх, эрэгтэй гурван эрх авсанд сэтгэл хангалуун байна. 

-Тэмцээний үеэр бас таны тамирчдадаа сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа бичлэг цахим орчинд тарсан. Та одоо шигшээ баг дээр ямар алба хашиж байна вэ?

и одоо 30 жил дасгалжуулагч хийж байна. Өнгөрсөн олимпийн циклд таван жил шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллалаа. Харин одоо хувийн дасгалжуулагч маягтай байна. Шигшээ багийн дасгалжуулагч биш ч тамирчдад хувьчилж зөвлөгөө өгдөг гэсэн үг. Анзаарсан бол бид сагсны дээд лиг, волейболын дээд лиг дээр ажилласан. Тамирчдын сэтгэл зүй дээр анхаарч, зөвлөгөө өгнө. Миний мэргэжил дасгалжуулагч. Сургуульд боловсрол судлал, сэтгэл зүй, спортын сэтгэл зүй, бэлтгэл сургалтын төлөвлөлт гээд л бүгдийг заадаг. Одоо хийж байгаа ажил маань тийм цоо шинэ зүйл биш. Яг л багш дасгалжуулагч хүний хийх ёстой ажлуудын нэг. 

Бөх дээр л гэхэд мэх техникээс гадна сэтгэл зүй сайтай, хүчирхэг байх ёстой. Үүнийг л багш бүр хийж байх ёстой. Би ч үүндээ ач холбогдол өгч байгаа.

-Чөлөөт бөхийн холбоо нэг хэсэг ороо бусгаа, хэрүүл талцалтай байсан. Одоо ойлголцсон уу?

чигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Мэдээж өмнө нь жаахан үл ойлголцох зүйлүүд байсан. Аливаа зүйл дандаа сайн тал руугаа л өөрчлөгдөж, шинэчлэгддэг шүү дээ. Зөрчил тэмцэл байна гэдэг бол тэнд шинэчлэл байна гэсэн үг. Яг өнөөдрийн өнцгөөс харахад өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бүтцийн хувьд манай холбооны ерөнхийлөгч солигдсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гэж хүн баг бүрэлдэхүүнтэйгээ орж ирсэн. Мөн холбооны удирдах зөвлөлд байсан хүмүүс хамтарч ажиллаад том том шинэчлэлүүд хийсэн. Одоо овоо жигдэрчихлээ гэж харж байна. Шигшээ багийн багш нарыг ч гэсэн шинэчилсэн.

Бодлогын хувьд өнгөрсөн жилийн Белградын дэлхийн аваргыг түүхэндээ анх удаа шууд дамжууллаа. Чөлөөт бөхийн спортыг сурталчлах талдаа тун том алхам хийчихлээ. Дээрээс нь АНУ-ын алдарт "Nike" брендтэй таван жилийн гэрээ байгууллаа. Тамирчдынхаа ялалт, ялагдлыг шууд дамжуулалтаар үзнэ гэдэг үзэгчдийг татах том ажил. Сая л гэхэд Азийн аварга, Азийн эрхийн тэмцээн, дэлхийн эрхийн тэмцээн гээд үндсэндээ Парисын олимпийн эрхийн тэмцээнийг бид нар үндсэндээ шууд дамжууллаа. Ерөөсөө сайн муугаа ил л тавьж байна гэсэн үг л дээ. Ингэхээр мэргэжлийн шүүмжүүд гарч ирээд харьцангуй эрүүлжиж байна.

Токиогийн олимпийн дараахан та ажлаа өгсөн. Ажлаа өгөх шалтгаан нь яг юу байсан бэ? 

-Токиогийн олимп дууссаны дараа би өөрөө шигшээ багийн ахлах гэдэг ажлыг албан ёсоор өгсөн. Манай дасгалжуулагчийн багийн хувьд бид нар тавуулаа байсан. Би ахлахаар миний доор эрэгтэй эмэгтэй тус бүр хоёр дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй. Бид ямар зорилго тавьж байсан гэхээр 1980 оноос хойш тасраад байсан эрэгтэй чөлөөт бөхийн медалийг Токиогоос авъя гэсэн. 40 жил болчихсон байсан юм. Ямар ч байсан эрэгтэй төрөл дээр нэг медаль авхуулчихъя гэсэн эхний зорилго нь. Мэдээж эмэгтэй дээр мөн 2012 оноос хойш медальгүй байсан. Үүнийг давтъя, ахиулъя гэж зорьсон. 

Токиогийн олимпод нийт есөн тамирчин оролцсоноос тав нь хүрэл медалийн төлөө барилдсан. Статистик ярьвал үнэхээр өндөр амжилт. Гэхдээ хамгийн гол нь эрэгтэй медаль авч чадаагүй болохоор ерөөсөө ажлаа өгье гэж шийдсэн. Зорилго тавиад түүндээ хүрч чадаагүй болохоор нэг завсарлага аваад арай өөр өнцгөөс харж үзье гэж бодсон хэрэг. Манайхан ч тэгээд болохгүй бол зүтгээд л улам дордуулаад байдаг талтай. Цар тахлаас болж, олимпийн цикл ч гуравхан жил болчихлоо. Саяхан л Токиогийн олимп өндөрлөж байсан бол одоо дараагийн цикл эхэлчихсэн, Парисын олимп эхлэх гэж байна. Би ч шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад ороогүй. Нэрээ ч өгөөгүй. Гэхдээ "Парисын олимпийн аварга" гэх нэртэй ТББ байгуулсан. Энэ байгууллагаараа дамжуулан олимпод чиглэсэн, ялангуяа эрэгтэй баг дээр анхаарсан ажлуудыг хийж байна. Сая ч гэсэн таван жингээс гурав нь эрхээ авсан сайхан үйл явдал боллоо. 

-Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан хугацаандаа хэр сэтгэл хангалуун байна вэ. Чөлөөтийн шигшээд реформ хийгдэж чадсан уу?

р нь том шинэчлэлтүүд хийсэн. Одоо зарим хүмүүс бас мартсан байж магадгүй. Бид нар маш олон хүмүүст боломж олгосон. Токиогийн олимпод олон тамирчин медалийн төлөө барилдлаа. Нийт 12 тамирчнаас ес нь олимпийн эрхээ авсан. Намайг удирдсан хугацаанд түүхэндээ анх удаа эмэгтэй баг Ази тивийн аварга баг болсон. Дараа нь ажлаа өгөхийн өмнө Ослогийн дэлхийн аваргад манай зургаан тамирчин медаль авлаа. Дэлхийн аваргын нийт 20 жингээс аравт нь манай тамирчид медалийн төлөө барилдаж байсан гээд сайн амжилтууд зөндөө байгаа.

Харин харамсалтай зүйл гэвэл цар тахал. Covid-19 төсөөлшгүй их сонин ийм нөхцөл байдлыг үүсгэсэн. Бид нар яг үнэндээ олимпод яаж амжилт гаргах вэ гэхээсээ илүүтэйгээр яаж халдвар авчихгүй Японы хил давах вэ гэдэг л том асуудалтай байлаа. Өдөр бүр шинжилгээ өгнө. Зарим нь явахаас хэд хоногийн өмнө хүртэл халдвар аваад түүнийг яаж эдгээх вэ гээд хэцүүдэж байлаа. Тамирчин, дасгалжуулагч хэн бүхэнд л үнэхээр стресстэй цаг хугацаа байсан.

Нэг мартаж болохгүй тэмцээнийг санаж байна. Одоогоос яг гурван жилийн өмнө Болгарт болсон олимпийн эрх олгох тэмцээнд манай бүх тамирчид Covid-19-ийн халдвар авчихсан. Дасгалжуулагчид нь мэргэжлийн эмч нар биш ч бүхнээ л дайчилсан. Тэр үеийг давах үнэхээр хэцүү байсан. 

Алдсан зүйл гэвэл тамирчдынхаа сэтгэл зүйг бэлдэх дээр дутуутсан. Ихэнх тамирчид маань анх удаа олимпод орж байсан. Ядаж байхад бүгд хөл хориотой байсан. Энэ тал дээр л жаахан сул ажиллачихсан гэж боддог. Харин одоо туршлагажаад тамирчин, дасгалжуулагч гээд бүгд өөр түвшинд очсон.

-Цар тахлын үеийг ярихгүй байж болохгүй. Хөшигний ард юу өрнөж, юу болж байсныг тамирчид, дасгалжуулагчдаас өөр хэн ч сайн мэдэхгүй. Тэр үед хэрхэн бэлтгэл сургуулилалтаа базааж, хүнд үеүдийг давж байсан бэ?

эр үед үнэхээр үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан шүү дээ. Одоо ярьж болох уу? Үгүй юу? Цар тахлын үеийн олон улсын тэмцээнд орохдоо зарим үед нэгнийхээ өмнөөс шинжилгээ хүртэл өгч байлаа. Хариу эерэг гарч, тухайн тамирчин тэмцээндээ орж чадахгүй байх вий гэсэн айдас байсан юм. Тамирчныхаа амжилтын төлөө л ийм зүйл хийсэн хэрэг. Бэлтгэлийг ч маш хаалттай орчинд хийсэн. Бэлтгэл хангагч нар дундаас халдвар илэрчихдэг байсан. Эцэст нь яг Токиогийн олимпод явахаас долоо хоногийн өмнө бараг бэлтгэл хангагчгүй болчихсон. Иймэрхүү төвөгтэй асуудлууд олон гарсан. Ямар ч байсан хүн хийе, бүтээе гэвэл аргыг нь олоод ард нь гардаг л юм байна лээ.

-Токиогийн олимп цар тахлын улмаас нэг жил хойшилсон. Энэ нь танд боломж байсан уу? Эсвэл сөрөг үр дагаврыг авчирсан уу?

Нэг жилээр олимп хойшилсон нь сөрөг үр дагавар ихтэй байсан. Би санаж байна. 2020 оны нэгдүгээр сард манай эрэгтэй шигшээ баг ОХУын шигшээ багтай Владикавказод цугларалтад гарчихсан гол ачааллын бэлтгэлээ хийж байсан. Эмэгтэй шигшээ баг АНУ-д Америкийн шигшээтэй цуг Колорадо Спрингст бэлтгэлд гарчихсан байсан. Гэтэл яг Монгол руу буцаж байхад цар тахал дэгдчихсэн. Буцахдаа Истамбулд араад хоног хөл хорионд, Монголд буугаад эхлээд 14 хоног хөл хорионд орсон. Анхны карантин болсон үе. Гэтэл хугацааг нь сунгаад 21 хоног болгочихсон. Тодорхойгүй байдал гэдэг өөрөө хүнийг их ядраадаг, зовоодог юм байна лээ. Тийм стресстэй зүйлсийг давж гарсан тамирчид, дасгалжуулагчдаараа би одоо бахархдаг. Одоо бол хүссэн газартаа бэлтгэлд гарч, хүссэн газартаа явж байна. Энэ ч утгаараа энэ жилийн олимпод манайхан илүү амжилт гаргах болов уу гэж харж байна. 

-Олимпийн өмнө М.Лхагвагэрэлийг медаль авна гэж олон улсын байгууллагаас таамагласан байсан. Харамсалтай нь медалийн үзүүрээс атгаад алдсан. Тухайн үед яг юу болсон бэ?

Бид нар М.Лхагвагэрэл, Т.Тулга, Э.Бэхбаяр гээд гурван залуутай олимпийг зорьж байлаа. Бэхээгийн хувьд өмнө нь олимпод орж байсан туршлагатай. Харин М.Лхагвагэрэл Т.Тулга хоёр туршлагагүй ч их найдаж байсан. Хоёулаа шагналт байранд орсон. Олимп дууссаны дараа манай хоёр "Багш аа олимп бол өөр байдаг юм байна" гэсэн. Олимп өөр ч гэсэн тэмцээн бол тэмцээн шүү дээ гэж байсан ч олимпийн хотхонд ороод олимпийн дэвжээг харахад л манай хоёрт аягүй өөр мэдрэгдсэн юм байна лээ. Сэтгэл зүй нь өөр болсноос гадна нойрны асуудал, төвлөрөл алдсан зүйлс бий. Сэтгэл зүй нь бэлэн болоогүй хүн дэвжээн дээр бэлэн биш байдаг. Нойрны асуудлыг яаж шийдэх вэ? Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ? гээд зөрүүнүүд их гарсан. Тэр зөрүүнүүдийг арилгаж байж л тамирчид амжилт гаргадаг гэж би боддог. 

-Удахгүй эхлэх Парисын олимпод Т.Тулга, М.Лхагвагэрэл хоёр нүүр хагарчихсан ирнэ. Энэ хоёроос одоо монголчууд ямар амжилтыг хүлээж болох вэ?

амирчдаасаа их зүйл хүсэх тусам үнэндээ дарамт болдог. Дасгалжуулагчийн хувьд амжилтын тухай яримааргүй байгаа. Ямар ч тамирчин ялъя гэж дэвжээнд гардаг. Өмнөх олон тэмцээнүүдийн алдаа оноо байна. Гол нь бэлтгэлээ яаж тохируулах вэ? Сэтгэл зүй, нойроо хэрхэн бэлдэх вэ? гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Тодорхой юмны төлөө өнөөдөр санаа зовох хэрэггүй. Ирэх олимпод түрүүлнэ, 44 жил хүлээсэн медалийг авчирна гэх зүйлсийг ярих илүүц гэж бодож байна. Нэг хэлж чадах юм нь тамирчид маань үнэхээр формтой байгаа. Мэдээж бэртэл гэмтлээс хол байгаасай. Биеэ, сэтгэл зүйгээ бэлдчихсэн байхад болно доо гэж харж байна. 

-Түрүүн дурдсан "Парисын олимпийн аварга" ТББ-ыг талаар та товчхон мэдээлэл өгөөч? Зорилго нь, анх байгуулсан шалтгаан нь юу вэ?

– "Парисын олимпийн аварга" ТББ бол чөлөөт бөхийн холбооныхоо үйл ажиллагааг дэмжих зорилготой. Холбооны үйл ажиллагааг дэмжиж, дутууг нь нөхье, дэмжлэг болъё л гэж манай холбооны дэд ерөнхийлөгч Э.Батбаяр, спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар бид гурав нийлж байгуулсан. Манай шигшээ багийн төсөв мөнгө тун багагүй шүү дээ. Ослогийн дэлхийн аваргад л гэхэд Э.Батбаяр хувиасаа 20 мянган ам.доллар гаргаж, тамирчдын зардалд тус болж байлаа. Яг тив, дэлхийн аваргын бэлтгэлд л мөнгө нь зарцуулагддаг. Бусад үед мөнгө нь хүрэлцдэггүй. Гэтэл цугларалтын мөнгө, эм тариа, витамины мөнгө гэж зарлага их. Мөн дэлхийн чансааны оноо олгох тэмцээнүүд болно. Тэмцээнд оролцож, амжилт гаргаж, чансаа ахих тусам сугалаан дээр байрлалын хувьд давуу болно. Энэ зүйлс дээр санхүү хөрөнгө босгох ажлууд бий. Энэ ажлууд дээр холбоондоо туслъя гэх зорилготой. 

Бид нар 1980 оноос хойш медаль аваагүй яваа эрэгтэй чөлөөт бөх дээр төвлөрч байна.

Таны харж байгаагаар олимпийн циклийн хугацаанд буюу 2021 оноос 2024 оны хооронд гурван жилийн хугацаанд дотоодын өрсөлдөөн хэр эрчимжсэн бэ?

аш сайжирсан гэж бодож байгаа. Сая эрхийн тэмцээнд орж байгаа байдлыг та нар харсан байх. Эмэгтэй дээр өнгөрсөн олимпийн циклд орж байсан зургаан тамирчин бүгд байхгүй. Тэгэхээр энэ бол аягүй тодорхой. За эрэгтэй дээр бол Т.Тулга, М.Лхагвагэрэл хоёр л байна. Б.Бат-Эрдэнэ гээд шинэ залуу гарч ирж байна. 86 кг-ын жинд анх удаа олимпийн эрхээ авлаа. Ердөө гуравхан жилийн дотор ингээд бүрэн өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өрсөлдөөн байгаагийн илрэл гэж би харж байна. 

-Тэгвэл гадаад өрсөлдөөн хэр нэмэгдсэн бэ?

Эрэгтэй дээр гарцаагүй нэг, хоёр, гурван номер бол ОХУ, Америк, Иран. Араас нь Турк, Гүрж гээд манайх эхний тав, зургаад байж байгаа. Сүүлийн үед дасгалжуулагчийн хувьд эмзэглүүлж байгаа зүйл гэвэл легионер тамирчид. Бид нараас илүү их хөдөлмөр, нарийн тактик шаардаж байна. Сая Т.Тулгын олимпийн эрх авах дөрвөн тойргийн барилдаан дээр чинь үндсэндээ хоёр орос бөхтэй барилдлаа. Өрсөлдөөн нэг талаараа сайжирсан ч нөгөө хүсээд байгаа медаль авахад улам л даваа хүнд болж байна. Эмэгтэй дээр харьцангуй легионерууд гайгүй. Гэхдээ мэдээж Япон, Америк, Хятад сайн байгаа. Сүүлийн үед энэтхэгүүд бас их сайжирч байна. Харин манай охидууд дэлхийд айргийн тавд байгаа. Өнгөрсөн жил дэлхийн аваргад гуравдугаар байрт орсон амжилттай. 

-Шүүмжлэлд та хэр тэсвэртэй, дархлаатай хүн бэ? Монголчууд бөхийн спорт дээр магтахаасаа шүүмжлэх нь их байх шиг харагдсан. 

ид нар бодит байдлаа хүмүүст ойлгуулаагүйн улмаас л хүн ер нь мэдэхгүй юмаа л илүү шүүмжилдэг юм шиг. Бид нар л спортынхоо л талаар хүмүүст мэдээлэл, мэдлэг бага өгснөөс болсон байх. Би л гэхэд олон жил сошиалаар нүдүүллээ.Хүмүүс бол намайг тэвчээртэй л гэдэг юм. Би өөрөө ч нэг их хэрүүл хийгээд байдаггүй. Цаг хугацааны эрхээр үнэнд гүйцэгдэнэ гэдэгт би итгэдэг. 

-Та шавь нартайгаа ямар арга барилаар ажиллахыг зорьдог вэ? Таны баримталдаг гол зарчим юу бол?

Би хувийн амбицаа маш их дардаг. Тухайлбал, ганц хүн хэзээ ч сайн тамирчин бэлдэж чадахгүй. Олон чадварыг би тамирчиндаа шингээхийг боддог. Мэх техникийн хувьд бол золгооноос хэн сайн юм тэрийг дуудна. Хөл авахад хэн сайн юм тэрийг дуудна. Хэвтээ барилдаанд нь хэн сайн юм тэрийг дуудна. Олон багш нарыг урьж ингэж ажиллуулах дуртай.  Тэгснээрээ тамирчдын ур чадвар дээшилнэ. Манайд ажиглагддаг нэг зүйл нь анхан шатны багш нь бэлдэж, бэлдэж нэг хүүхэд гаргаж ирээд шигшээ баг руу оруулчихдаг. Гэтэл нөгөө шигшээ багийн багш нар нь бүх амжилтыг өөр дээрээ наахыг хүсдэг. Иймэрхүү байдал нь анхан шатны багш нарт таалагддаггүй учир тамирчнаа өгөх дургүй байдаг. Эсрэгээрээ ганц тамирчнаа насаар нь хайрцаглаад байж болохгүй. 

Манай Т.Тулгын багш Гантөгс гэж бий. Б.Бат-Эрдэнийн багш нь Эрдэнэтийн Идэрсайхан. М.Лхагвагэрэлийн багш нь гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү. "Чи л нэг юманд хүргээрэй" гэж надад шавиа даатгасан. Шигшээ багийн үе үеийн дасгалжуулагчид ганцаараа тамирчин бэлдэнэ гээд явдаггүй. Энэ миний онцлог байх. Бас нэг онцлог нь тамирчны сэтгэл зүйтэй ажиллахыг зорьдог. Тактикийн хувьд "Match Plan" гаргадаг. Зургаан минутын барилдааныг минут бүрээр нь тамирчинтайгаа ярилцаж, төлөвлөдөг. Энэ бол шинжлэх ухаан. Эхний барьц дээр яах вэ? Нэг дэх барьц нь ямар барьц авах вэ? Тэр авч болохгүй бол яах вэ?  Эхний үе дээр хэд хэдээр дуусах вэ? Оноо дутуу бол яах вэ?  Оноо дутуу бол риск яг ямар мэх хийж оноогоо гүйцэх юм гээд энэ бүгдийг төлөвлөдөг.

"Imagination Training" буюу Төсөөллийн бэлтгэл гэж ярьдаг. Энэ бэлтгэлийг сайн хангачихсан байхад бол бид нар амжилт гаргах бололцоотой.

-Монголд багш, дасгалжуулагчийн нөөц бололцоо хэр байдаг вэ?

и бол манай монгол багш нар үнэхээр сайн гэж хэлнэ. Маш сайн. Ялагдлын дараа эхлээд тамирчин дараа нь дасгалжуулагч буруутай болоод өнгөрдөг. Угаасаа дэлхийд ч тийм байдаг. Манайд дасгалжуулагчийн нөөц бололцоотой. Гол нь тухайн тамирчин дасгалжуулагчаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрэлч, хайгуулч байх хэрэгтэй. Өөрөө хүсч очиж асуудаг, зөвлөгөө авдаг, заалгадаг байх хэрэгтэй. "Энэ багш юу заадаг юм" гэсэн хандлагатай байдаг. 

-Бөхөөс түр холдоод сагсан бөмбөгийн талаар ярилцъя. Та Бишрэлт Металл багтай ажилласан харагдсан. Хэрхэн сагсан бөмбөгийн спорттой холбогдсон юм бэ?

Бишрэлт Металл багийн эзэн Д.Буян-Өлзий бид танилууд. Д.Буян-Өлзийгийн төрсөн дүү нь миний бөхийн шавь. Бүр 12, 13 настайгаасаа миний шавь байсан Баярмагнай гээд залуу бий. Өнгөрсөн жил Бишрэлт Металл баг хагас шигшээд Завхан Бродерс багт 1-2 гэсэн харьцаатай билүү хожигдож байсан юм. Тэр үед би Д.Буян-Өлзийд өөрөө хэлсэн юм. "Танайхан уг нь ур чадвар аягүй сайн байна гэхдээ нэг жоохон юм дутаад байна" л гэсэн. Сэтгэл зүйг нь хэлж байгаа юм. Тэгсэн чинь яг Буядаа захирал "Чи тэгвэл манай баг дээр нэг ганц нэг яриа хийгээд өгөөч" гэсэн юм. Би дандаа массын яриа хийсэн л дээ. Тэгсэн чинь азаар ч юм уу баг маань финалд гарчихсан. Финалд гарсны дараа би М.Лхагвагэрэлтэй гадаад руу бэлтгэлд явчихсан.  

Энэ улирал Буядаа захирал дахиж над руу яриад баг дээр ажиллах санал тавьсан. Тоглолт бүрийн өмнө 3-5 минутын яриа хийдэг байсан. Бэлтгэлийн зааланд ч ганцаарчилсан зөвлөгөөнүүдийг хийдэг байлаа.Монгол тамирчдын нэг дутагдал байгаа нь хэтэрхий бүрэн ичимхий. Ийм үед ганцаарчилсан зөвлөгөө илүү үр дүнтэй байдаг.

Энэ жил л гэхэд манай баг дахин финалдаж, мөнгөн медаль хүртлээ. Финалын дараа хүлээн авалт дээр тамирчидтайгаа уулзаад л ярьж байхад анх удаа финалд шалгарч, мөнгөн медаль авчихсан тамирчид маань сэтгэл ханачихсан байдал анзаарагдсан. Тэр л нийт багийн үр дүнд нөлөөлсөн. 

-Таныг хүмүүс "Арслан"-ийн Б.Баттулга гэдгээр нь мэднэ. Таны ярианд ч "Миний шавь нар" гэх үг их давтагдлаа. Нийт 30 жилийн хугацаанд хичнээн шавь бэлтгэсэн бэ?

-"Арслан" клубээ 1997 онд байгуулж байсан гэхээр одоо 27 жил болж байна. Дасгалжуулагч хийгээд 30 жил болж байна. Яг миний гар дээрээс дэлхийн долоон медаль авсан байдаг юм. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас Баяраагийн Наранбаатар 2005, 2007 онд авсан. Дараа нь Э.Ням-Очир авсан 2014 онд авсан. Тэгээд Т.Тулгын медаль байн. М.Лхагвагэрэлийн хоёр медаль байна. Сүүлд З.Занабазарын нэг медаль гээд долоо.  

Бөхийн замнал бол үүлэн цоорхойн нар шүү дээ. Тав эсвэл арван жил л идэвхтэй тамирчны амьдралаар амьдарна. Цаашлаад жирийн амьдрал руугаа орно. Тамирчнаас гадна амьдрал дээр зөв хүн байлгахыг хичээдэг. Би л гэхэд тав, зургаан тамирчныг Америк руу сургуульд явуулж байсан юм. Одоо бүгд сургууль соёлоо төгсөөд ирчихсэн бөхийн төлөө зүтгэж байна. Манай холбооны ЕНБД Б.Мянганбаяр байна. Энхбаяр гээд холбооны менежер бас байна. Б.Наранбаатар ч эргээд холбоондоо ажиллаж байна. Өндөр амжилт гаргаагүй ч амьдрал дээр сайн явж байгаа олон тамирчдыг бэлдсэн. 

-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Сүүлийн асуултуудаа таны хувь хүн рүү чиглүүлье гэж бодлоо. Та анх хэрхэн бөхийн спорттой холбогдсон юм бэ?

ид нарыг жаахан байхад 1980-аад оны үед сонголт олон байдаггүй байсан. Ер нь бөх, бокс, жүдо дотроос хамгийн их сонирхдог нь чөлөөт бөх байсан. Би чинь дөрөв, тавдугаар ангидаа л анх бөхийн секцэд явсан. Чөлөөт бөхийн шигшээ багийн анхны дасгалжуулагч Очирын Цэрэндагва гэж хүн дээр Пионерын ордон дээр би секцэд орсон. Миний спортын амжилт тийм ч мундаг биш. Гэхдээ хоосонгүй.

Тэгээд сургуулиа төгсөөд багш дасгалжуулагч болохоор шийдсэн. Манай аав багш, хоёр эгч багш болохоор генээ ч юм уу дагаад багш болохоор эргэлт буцалтгүй Багшийн дээд сургуулийн багш, дасгалжуулагчийн ангид орсон. Би өөрөө энэ ажилдаа үнэхээр дуртай, багшлах сонирхолтой, бөхдөө хайртай болохоор өнөөдрийг хүртэл явж байна. Шавь нар минь амжилтад хүрэхэд энэ мэргэжлийнхээ сайхныг мэдэрдэг. 

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MarieFerguson 2024-05-24 188.130.218.95

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAlexander 2024-05-24 45.11.20.40

Харуулах боломжгүй.

Avatar

TanyaJones 2024-05-24 95.182.126.185

Харуулах боломжгүй.

Avatar

PamHouk 2024-05-24 109.248.14.167

Харуулах боломжгүй.

Avatar

DawnJennings 2024-05-24 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-24 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-24 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-24 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-24 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonSmith 2024-05-24 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHoward 2024-05-24 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

TraciMorris 2024-05-24 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaParks 2024-05-24 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyCox 2024-05-24 46.8.23.155

Харуулах боломжгүй.

Avatar

AmyBrown 2024-05-24 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

LupitaMartinez 2024-05-24 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleCamacho 2024-05-24 46.8.106.125

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTurner 2024-05-24 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePrice 2024-05-24 46.8.23.195

Харуулах боломжгүй.

Avatar

SherriBrown 2024-05-24 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineTaylor 2024-05-24 109.248.143.173

Харуулах боломжгүй.

Avatar

LashondaThomas 2024-05-24 46.8.110.226

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMaddox 2024-05-24 185.181.247.186

Харуулах боломжгүй.

Avatar

MiriamJandler 2024-05-24 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaHarris 2024-05-24 185.181.247.242

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleLilley 2024-05-24 188.130.129.98

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyCallahan 2024-05-24 46.8.22.199

Харуулах боломжгүй.

Avatar

TammyPerkins 2024-05-24 45.90.196.57

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHarris 2024-05-24 188.130.185.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePadron 2024-05-24 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieLetterman 2024-05-24 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBonner 2024-05-24 45.81.136.165

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaPeacock 2024-05-24 46.8.222.169

Харуулах боломжгүй.

Avatar

KimEspino 2024-05-24 45.81.136.219

Харуулах боломжгүй.

Avatar

MeganSmith 2024-05-24 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethCook 2024-05-24 109.248.14.70

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLove 2024-05-24 46.8.22.69

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBartlett 2024-05-24 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

Анчин 2024-05-24 202.126.89.249

цаашдын тасрахгүй амжилтын суурь болох болтугай …

Avatar

AlexisJackson 2024-05-24 109.248.205.124

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBuckley 2024-05-24 188.130.142.167

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж