Германы хэт барууны үзэлт нам ЕХ-ны парламентаас хөөгдөв

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

Германы хэт барууны үзэлт нам ЕХ-ны парламентаас хөөгдөв

Германы хэт барууны үзэлт нам ЕХ-ны парламентаас хөөгдөв

Европын парламент дахь хэт барууны Итгэл ба ардчилал (ID) бүлэг Германы альтернатив (AfD) намын төлөөлөгчдийг парламентаас хөөх шийдвэр гаргасан гэж мэдэгдэв. Европын холбооны сонгууль болохоос долоо хоногийн өмнө тус шийдвэр гарлаа. Парламентын сонгуульд "AfD"-аас нэр дэвшигч Максимилиан Крах  нацистын хагас цэрэгжүүлсэн "SS" хүчний гишүүдийг "бүгд гэмт хэрэгтэн биш" гэж хэлснээс болсон гэж шинжээчид таамаглаж байна.

"Европын парламент дахь Итгэл ба ардчиллын бүлгийн товчоо өнөөдөр Германы төлөөлөгч “AfD”-г сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Европын сонгуулийн жагсаалтын тэргүүн Максимилиан Крах болон түүний намтай цаашид холбоотой байхыг хүсэхгүй байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Хятадын талд тагнуул хийсэн хэргээр Крахийн туслах яллагдагчаар татагдсан тул тэрбээр "AfD"-ын удирдах зөвлөлөөс огцрох шаардлагатай болжээ. Европын парламентад дахин сонгогдох хүсэлтэй байгаа ч цаашид сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй гэдгээ амласан. Одоо,  Италийн ерөнхий сайд Жоржиа Мелонигийн Европын Консерватив ба Шинэчлэгч (ECR) болон Марин Ле Пенийн Үндэсний жагсаалын тэргүүлдэг “ID” бүлэг Ассемблейн хэт барууны үзэлт намууд болж үлдэв.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж