Цавчаа ногооны хэрэгт дарга нар "буруугүй"!

Цавчаа ногооны хэрэгт дарга нар "буруугүй"!

Цавчаа ногооны хэрэгт дарга нар "буруугүй"!

Евро-2 хөдөлгүүртэй автобусанд Евро-5 шошго нааж, хуучныг шинэ болгон нийслэлчүүдээ хулхидах гээд бараагүй эрх баригчдын ээлжит нэгэн хулгайн “паян”-г УИХ-аас байгуулагдсан Түр хороо өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв.

Сонгуульд нэр дэвшигчид тодорсон дуулиан шуугиантай үеийг ашиглан сонсголыг зохион байгуулсан нь хулгайг олны анхааралд оруулахгүй байх гэсэн “тактик” болов. Гэхдээ олон нийт хулгайг ямар схемээр зохион байгуулсныг мэдэж авлаа. Товчхондоо нүүрсний хулгайтай яг ижил схемээр цавчаа ногооны хулгай явсан нь тодорхой болов.

Одоогоос хоёр жилийн өмнө 40 их наядын хохиролтой нүүрсний хэрэг мандахад оффтейк гэрээгээр дамжуулж, эрх баригчид тэр их хулгайг хийсэн болж таарсан. Эдүгээ энэ хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан нарын 10 орчим хүн шүүхээс ял сонсон эдэлж байна. Шүүх хурлын товыг тогтоохоор урьдчилсан хэлэлцүүлэг болох бүрд Б.Ганхуяг том дуугарч, “Би даалгавар л биелүүлсэн албан тушаалтан” гэх үгийг олон нийтэд хаяглаж зогссон нь жинхэнэ том хулгайч нарыг нь хуулийнхан шалгасангүй гэх хардлагад хөтөлсөн.

Уг нь Б.Ганхуяг нүүрсний сонсголд биечлэн оролцох боломжтойгоо илэрхийлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхээс “Сонсголд оролцуулах боломжгүй” гэдэг тайлбар өгснөөр даалгавар авч ажил гүйцэтгэсэн хүний үгийг ард иргэд сонсох боломжгүй болсон.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд шинэ автобус нийлүүлэх үүрэг хүлээсэн “Тэнүүн огоо” компанийг үүсгэн байгуулагч А.Ганхуяг  мөн л энэхүү сонсголд оролцох хүсэлтийг илэрхийлсэн ч Чингэлтэй дүүргийн шүүхээс хүлээн зөвшөөрөөгүй.

Хуучин автобус оруулж ирчихээд шинэ гэж жишим ч үгүй тайлбар хийж зогсоход Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазарыг Түр хорооноос сонсголд гэрчээр оролцох хүсэлтийг илгээсэн ч ирээгүй нь нийтийн тээвэрт эзэн суусан мафийнхнаа нэртэй, устай нь зарлахыг хүссэнгүй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Учир нь, Улаанбаатар хотын экс захирагч Д.Сумъяабазар телевизийн ярилцлагад орохдоо “Нийтийн тээврийн салбарт микробус орж ирсэн үеэс мафижих ажиллагаа эхэлсэн” гэдэг зүйлийг ярьсан нь дэгсдүүлэг гэж хүлээн авах нь өрөөсгөл.  Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ч уг албыг авсныхаа дараа мафижсан бүлэглэлтэй тэмцэнэ гэж мэдэгдэж байв.  Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах нэрийн дор төрөөс мөнгөжиж ирсэн бүлэглэлийнхний хэргийг эрх баригчид энэ удаад сонсголоор дамжуулж, олон нийтэд ил болгохыг хүссэнгүй, сонсгол хийсэн нэр зүүж илсэн нь сонгууль бодсон улс төр гэхээс илүү бүлэглэлдээ барьцаалагдав уу гэх хардлагад ч хөтөлж буй.

Үүний цаана жинхэнэ хэрэгтнүүд нь үлдэж, харин даалгавар гүйцэтгэсэн нь шүүхээр орж, ял сонсч мэдэхээр байна.

“Тэнүүн огоо” компани нь 2023 оны наймдугаар сард "Daewoo BS106" загварын, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 20 ширхэг автобус оруулж ирсэн байдаг. Гэвч эдгээр нь найман үзүүлэлтээр тэнцээгүй.

Энэ асуудлыг автобус хүлээлцэх ажлын хэсгийнхэн дээд удирдлагадаа хэлж, хүлээн авах боломжгүй гэдгээ танилцуулсан. Харин удирдлагууд нь “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сарын 1-н гэхэд графикийн дагуу автобуснууд орж ирсэн байх ёстой. Дараагийн автобуснуудыг авахад санхүүжилт гацах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс эхний ээлжинд ирсэн автобуснуудыг байгаагаар нь хүлээгээд авчих. "Тэнүүн-Огоо" компаниас дараагийн автобус ирэхэд ажлын даалгавар дээр байгаа техникийн нөхцөл үзүүлэлтүүд нь шаардлага хангасан автобуснуудыг нийлүүлнэ” гэжээ.

Дээрх чиглэлийн дагуу Нийслэлийн тээврийн газраас байгуулагдсан, Б.Мөнхболд даргатай автобус хүлээлцэх ажлын хэсгийн 15 гишүүн бүгд гарын үсэг зурснаар дараагийн 100 автобус орж ирсэн байдаг.

Шинжээчийн дүгнэлтээр  “Тэнүүн огоо” компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн 100 ширхэг дунд оврын багтаамжтай автобуснаас 99 нь стандартын шаардлага хангаагүй.  Ингэхдээ 94 автобус нь гэрлээрээ тэнцээгүй бол 71 автобус нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй. Мөн найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй. “Тэнүүн огоо” компанийн захиалгаар дээрх автобусыг Монгол руу оруулж ирсэн тээвэр зуучийн компани нь “Хуучин автобусыг тээвэрлэн оруулж ирж байна” гэдэг албан бичгийг хүргүүлж байсан. Гэвч гаалийн байгууллага дээрх автобусыг хилээр нэвтрүүлэхдээ “Шинэ” гэж үзэн, хилээр нэвтрүүлсэн. Ингэснээр 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгджээ.

Нүүрсний хулгайг хийхэд хил гаалиасаа эхлээд тагнуул, цагдаагийнхан ч оролцсон гэдэг бол ногоон автобусны цавчаанд дээрх нэр дурдсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн чирэгдэх болж буй.

Учир нь тэд шаардлага хангахгүй автобус оруулж ирснийг шалгалтаар мэдсэн хэрнээ хэн нь ч “Хүлээн авах боломжгүй” гэж татгалзаж гарын үсэг зураагүй. Дээрээс дарга нар чиглэл өгсний дагуу гарын үсэг зурсан гэдэг тайлбар хийж буй.

Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяазар эл асуудлаас болж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх үеэрээ “Би энэхүү худалдан авалтад оролцоогүй. Надаас өмнө автобус худалдан авалтыг шийдсэн байсан” гэж бухсан. Харин Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар “Би зөвхөн автобус худалдан авах төсвийг нь л шийдэж өгсөн. Худалдан авалтыг нийслэл хариуцсан” гэдэг.

Хэрэг шүүхээр хэлэлцэгдэхэд эцсийн дүндээ “но”-той автобус гэдгийг мэдсээр байж гарын үсэг зурсан гэдгээр дээрх ажлын хэсгийн гишүүд буруудахаар байгаа юм. Харин дарга нар нь “Гарын үсэг зураагүй, би мэдэхгүй” гэдгээр доод тушаалынхныхаа зааж, хэргээс мултрах болж буй.

Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх  хүрээнд улсын төсвөөс “Тэнүүн огоо” компанид 134.6 тэрбум төгрөг олгожээ. Үүний 111 тэрбум төгрөгийг “Тэнүүн огоо” компани нь гадаадын нийлүүлэгч компаниудад шилжүүлсэн байдаг аж.

Шаардлага хангахгүй автобус нийлүүлэгдсэн нь тодорхой болсноор хилээр орж ирсэн 100 автобусыг нийслэл “Тэнүүн огоо” компани руу буцааж, төсвөөс шилжүүлсэн 111 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулах зорилгоор тус компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг нийслэлийн өмчид шилжүүлэн авахаар болсон. Үл хөдлөх хөрөнгийг 75.3 тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд зөрүүнд нь мөн хөрөнгө барьцаалж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DawnJennings 2024-05-24 45.84.176.100

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

TashaSmith 2024-05-24 185.181.244.201

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

AmyGaines 2024-05-24 109.248.15.223

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

PamelaBrown 2024-05-24 109.248.129.3

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

AnnetteRunkle 2024-05-24 95.182.127.97

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

ShannonSmith 2024-05-24 46.8.17.15

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

AshleyHoward 2024-05-24 194.35.113.179

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

TraciMorris 2024-05-24 109.248.138.149

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

DianeEnglish 2024-05-24 95.182.126.12

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

PamelaParks 2024-05-24 46.8.23.87

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

StaceyCox 2024-05-24 46.8.23.155

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

AmyBrown 2024-05-24 95.182.127.254

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

LupitaMartinez 2024-05-24 95.182.127.97

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

JanelleCamacho 2024-05-24 46.8.106.125

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

JenniferTurner 2024-05-24 188.130.210.210

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

NicolePrice 2024-05-24 46.8.23.195

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

Нэргүй 2024-05-24 139.5.216.85

Монголчуудыг алж хядаж дуусгаж чадаагүй болохоор газрын баялаг,эд хөрөнгө эрх чөлөөг нь хүртэл устгах зорилготой кмнстуудын ариун намч сүрлэг үйлдэл… үргэлжилсээр яасан ч их удна вэ?Зуу гаруй жил…Монголчууд асар их тэсвэртэй юм аа!

Avatar

Нэргүй 2024-05-24 202.55.188.44

тийм байх ямар ч боломжгүй.

Avatar

SherriBrown 2024-05-24 109.248.14.112

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

Нэргүй 2024-05-24 202.126.90.169

хохь нь дээ өөрийн толгойгүй цүнх барих иым л аюултай

Avatar

CatherineTaylor 2024-05-24 109.248.143.173

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

LashondaThomas 2024-05-24 46.8.110.226

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

AmyMaddox 2024-05-24 185.181.247.186

Халуун охид таныг хүлээж байна > https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

MiriamJandler 2024-05-24 95.182.126.85

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

RebeccaHarris 2024-05-24 185.181.247.242

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

MicheleLilley 2024-05-24 188.130.129.98

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

BrittanyCallahan 2024-05-24 46.8.22.199

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

TammyPerkins 2024-05-24 45.90.196.57

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

ChristineHarris 2024-05-24 188.130.185.60

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

NicolePadron 2024-05-24 109.248.129.166

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

DebbieLetterman 2024-05-24 212.115.49.78

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

JenniferBonner 2024-05-24 45.81.136.165

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

ChristinaPeacock 2024-05-24 46.8.222.169

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

KimEspino 2024-05-24 45.81.136.219

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

MeganSmith 2024-05-24 45.84.177.66

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

зочин 2024-05-24 66.181.160.110

Сумьяабузарыг сайн шалга

Avatar

ElizabethCook 2024-05-24 109.248.14.70

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

Зочин 2024-05-24 202.55.188.110

битгий х**

Avatar

AmyLove 2024-05-24 46.8.22.69

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

SarahBartlett 2024-05-24 109.248.143.111

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

Нэргүй 2024-05-24 45.117.35.14

МАН с салахгүй бол байдал улам хүндэрч тогтвортой төрийн бодлого алдагдалаа Хулгайч нар Монгол улсыг залгилаад жажлаад дууслаа

Avatar

AlexisJackson 2024-05-24 109.248.205.124

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

Нэргүй 2024-05-24 202.9.40.11

Хэрэв одоо л хариуцлагаа хүлээхгүй бол насаар нь Цавчаа Ногооны асуудлаар Сумъяабазар болон Сүхбаатар нар байцаагдах болно доо. Энэ хоёрын улс төрийн карьер дууссан, одоо "ялтны карьер" нь эхэлж байна.

Avatar

ChristineBuckley 2024-05-24 188.130.142.167

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

Хаха 2024-05-24 202.9.40.253

Хохинэээ ул шал чацагануудааа гуылгачидаал гэх байхдааа нам дагаж б**с цүнх долоож пялдагадсан лалрууудл иргэдиин боломжииг булаааж хагартлаа баяждаг улс монгол ямар ял гээд юм авах биш том жижиггүй нам намд өлөн сүрэг шимэгч хорхоогооор дүүрэн ээлжлээдл цуслаад байждээ хэр их тэсэх бол ард түмэн цаг хугацаал харуулан эх ороноо өрөндл өгч гай болох виии хурдан авилгал хулгаадаа хатуу ял шудрагаар өгдөг үе ирээсэй бурхан минь энэ авилгач хулгааач нам дагасан өлөн хулгаачидад

Avatar

JenniferGrant 2024-05-24 45.90.196.46

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.177.162

Гадны мафийнхан чинь өшөөгөө цусаар тайлдаг биздээ. Шороонгоос гарч ирээл хэрэг тохсон cдaкyyдaa гэр бүлтэй нь хүйс тэмтарч энэ тэр. Манай хэдэн нусан журууд сошиалаар жоохон боргож байгаал чимззгүй болчно ккк. мафи аа хатдаа, хэдэн нусан журууд

Avatar

Нэргүй 2024-05-24 59.153.114.253

Улстөрийн чиг баримжаа: Хэт зүүний (коммунист) <- зүүний (социалист) <- зүүн төвийн (ардчилсан социалист) баруун төвийн (уламжлалт) -> барууны (үндсэрхэг уламжлалт) -> хэт барууны (үндсэрхэг). МАН зүүний төв, АН баруун төв гэж зарласан. Хэдийгээр хоёул Үндсэн хуулийн дагуу үзэл баримтлалдаа ардчилсан гэсэн байдаг болов чиг ерөнхий хандлага нь ялгарахаас өөр замгүй. Тэгэхээр намын нэр хамаагүй болж байна. МАН ардчилсан байх нь, АН уламжлалт байх нь. МАН ардчилагдах, АН мояжих нь цаг хугацааны асуудал болж таарч байна.

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.191.146

АН мояа-жих нь тун удахгүй гэжээ. Үнэндээ ч Баттулгын мояачууд АН-ыг мэрж идээд дуусах нь л дээ !!! Хойд хөрш ийн хүчтэй нөлөө ил далд тун ч их юмдаа .

Avatar

зочин 2024-05-24 192.82.65.200

Үнэн мөн нь олдохгүй дээ. хэзээ монголд хэн хариуцлага хүлээж бсан юм.

Avatar

зочин 2024-05-24 103.145.234.121

Монголд 1990 ээд онд ардчилагч гэх хулгайчууд, ардчилсан хувьсгал гэх луйврын ажиллагааг зохион байгуулж,нийгмийн өмчийг идэж ууж, хулгай луйвэр хийж,монгол орныг сүйрүүлж байсны дэргэд энэ бол юу ч биш, Хуучин зассан,будсан автобусыг шинэ мэтээр харуулж оруулахыг завдас этгээдүүд анхны шалгалтад бүдэрч, тэр даруй, баригдан ,хуулийн байгууллагаар шалгагдаж,зохих хариуцлага хүлээсэн Төрийн эрх авахын төлөө АН-ын зарим нөхөд сөрөг хүчнийхээ нэр төрийг харлуулах луйврын ажиллагаа л яваад байна

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.183.18

сумяа сүхээ хоёр ардчилсан намд орчихсон юм уу

Avatar

зочин 2024-05-24 66.181.167.4

Гардан зохион байгуулагч нь Сумьяабазар, цаашилбал Оюун-Эрдэнэ энэ тэр гээдМАН-ын томчууд бүгд шахуу л холбоотой л доо, намынхаа сонгуулийн мөнгийг босгох, завсраас нь идэж уух гээд олон л юм болоо биз, МАН-ын өнгөн дээр учир нь олдож, хариуцлага тооцогдохгүй ээ

Avatar

Нэргүй 2024-05-24 202.21.125.22

Засгийн газраас шахаж байж гарын үсэг зуруулаад хүчээр оруулж ирсэн байна ш дээ. Оюунэрдэнэ үүнд тайлбарөгнө үү

Avatar

Коммунизмаса салахуй 2024-05-24 202.126.90.131

Сонгуулиас өмнө Бороо ахиухан ороод, үерлээд УБ хотоос нь Шалгалт аваасай тэгвэл Коммунистуудаасаа САЛНА даа Монголчууд

Avatar

Зочин 2024-05-24 59.153.112.240

Эзэн нь тодорхой л байна даа. Бүх ажлыг Сумьяабазар гэдэг хүн л анхнаас нь зохион байгуулсан нь харагдлаа. Хариуцлага тооцдог эсэх нь л сонин байна.

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.181.107

Данх хулгайчын хулгайг Сумъяабазар үүрцэн гэхийн. Арай ч дээ нэг муу галчийг их оодруулж байнаа

Avatar

Нэргүй 2024-05-24 103.212.117.141

Буруугүй бол буруугүй л гэнэ ш дээ. хүнийг хүчээр хэлмэгдүүлэх юм уу?! Ер нь шинэ автобус оруулж ирнэ гэж гэрээ хийчихээд но-той автобус оруулж ирсэн цаад тал нь л буруутай ш дээ!!!!

Avatar

Нэргүй 2024-05-24 103.57.93.64

цаад талаасаа зориуд хуучин автобус худалдан аваад шинэ гэж оруулж ирээд зөрүү мөнгийг нь өөрсдөө гударсан юм чинь данх л хариуцна ш дээ.

Avatar

Нэргүй 2024-05-24 103.212.117.235

Данхын багийг сонгож болохгүй хулгай замхарна

Avatar

Нэргүй 2024-05-24 202.126.92.98

МАН ыг энэ сонгуулиар дахиж л яавч сонгож болохгүй шүү. ИРГЭД МИНЬ

Avatar

Нэргүй 2024-05-24 188.162.254.83

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-05-24 103.212.117.141

үгүй чи архины мөнгөө ажил хийж олоочээ

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.188.234

Данх зайлаарай. Сумъяабазарыг ялгүй мултлаад улс төрийн карейргүй болголоо. Жонхуу аймаар хор найруулжээ

Avatar

Нэргүй 2024-05-24 124.158.123.244

Сэргэлэнтээд ороод иосэн хуучин автобус л буруутай, манай шударга дарга нар буруугүй

Avatar

Ха ха ха 2024-05-24 103.145.234.77

ер нь халуун охид л буруутай юм байна

Avatar

KimLee 2024-05-24 46.8.111.61

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2725025

Avatar

Нэргүй 2024-05-24 202.72.245.198

би буруутай, намайг шийтгэнэ үү

Avatar

Суумка 2024-05-24 202.179.27.78

Нэргүй чамайг шийтгэчихээр мань чинь бас шийтгүүлчих гээд байна. ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж