Мексик: Сонгуулийн кампанит ажлын үеэр 9 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.05.23-нд нийтлэгдсэн

Мексик: Сонгуулийн кампанит ажлын үеэр 9 хүн нас баржээ

Мексик: Сонгуулийн кампанит ажлын үеэр 9 хүн нас баржээ

Мексикийн хойд хэсэгт, сонгуульд нэр дэвшигч Хорхе Альварес Майнезын сонгуулийн сурталчилгааны үеэр хүчтэй салхи шуурчээ. Улмаар тайз нурж, наад зах нь есөн хүн амиа алдаж, 50 орчим хүн шархадсан талаар албаныхан мэдэгдэв.

Нуэво-Леон мужийн Сан Педро Гарза Гарсиа хотод Иргэдийн хөдөлгөөний намын сонгуулийн сурталчилгааны жагсаалын үеэр уг хэрэг гарсан. Иргэний хөдөлгөөний намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Альварес Майнез эрх баригчдаас юу болсныг шалгаж, үйл явцыг ил тод байлгахыг хүсч байгаа гэв. Тэрбээр "Би хэзээ ч ийм гэнэтийн зүйлийг мэдэрч байгаагүй" гэж дурсжээ.

Мексикийн үндэсний харуул, армийн гишүүд тусламж үзүүлэхээр хэргийн газар байсан гэж Дотоод хэргийн сайд Луиса Алкальде олон нийтийн сүлжээнд мэдэгдэв. Сан Педро Гарза Гарсиа хотын дарга Мигель Тревино олон нийтийн сүлжээнд “Хүмүүс дарагдаж, шархадсан гэх мэдээлэл байна. Би тэдний төлөө залбирч байна" гэв.

Ерөнхийлөгчийн сонгууль, муж, нийслэлийн сонгууль угтан энэ долоо хоногоос эхлэн сурталчилгааны арга хэмжээ зохиогдож эхэлсэн. Ослоос болж сонгуулийн сурталчилгаагаа түр зогсоогоод буй Альварес Майнез сонгуулийн санал хураалтад эрх баригч Морена намаас нэр дэвшсэн Клаудиа Шеинбаум, сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч Хочитл Галвез нарыг ардаа орхиж, гуравдугаар байрт орж байна.

 

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж