Ц.Элбэгдорж: Өргөсөн тангарагтаа үнэнч цэргийн албан хаагчдын суу алдар бадартугай

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Өргөсөн тангарагтаа үнэнч цэргийн албан хаагчдын суу алдар бадартугай

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Зэвсэгт хүчний 89 жилийн ойг тохиолдуулан зэвсэгт хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж,  эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагналаа.
Үүнд: Зэвсэгт хүчний 89 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний салбарт 39 жил ажиллахдаа онцгой болон тусгай үүргийн нислэгийг осол зөрчилгүй үйлдэж, орчин үеийн шинэ техникийг богино хугацаанд чадамгай эзэмшин, дотооддоо цэргийн нисэхийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа зэрэг гавъяаг нь үнэлэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Захирагчийн нислэг эрхэлсэн орлогч-нисэх эскадрилын захирагч Амарсайханы Цогнэмэхэд Монгол Улсын Гавъяат нисгэгч цол хүртээлээ.
Мөн Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн багш Жамсрангийн Машбаатар, ХХЕГ-ын Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга Бямбажавын Буянжав, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Доржийн Батсайхан, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Аажуурын Дулаанжаргал нарыг,Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор "Бөртэ" ТӨҮГ-ын оёдолчин Ёндонгийн Мягмарсүрэн, Зэвсэгт хүчний спортын ахмад тамирчин, дасгалжуулагч Зундуйн Чулуунхүү нарыг шагнав.
Цэргийн гавъяаны одонгоор Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын сургалт иргэний хамгаалалт хариуцсан офицер, дэд хурандаа Лувсанжавын Ганбаатар, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дээд ахмад Ядамын Ишжамц, ЗXЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын барилга орон сууцны төлөвлөлт, засвар ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Жамъянсүрэнгийн Насанжаргал, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн цэргийн алба, соёл хүмүүжлийн офицер хошууч Дарьсүрэнгийн Нэргүй, БХИС ийн эрдэм шинжилгээний ажилтан дэд хурандаа Сэдэдийн Өлзийдүүрэн, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангийн дарга, хурандаа Лувсанбалдангийн Өлзиймөнх, ХЦДС-ийн цэргийн албаны тэнхимийн дарга, хурандаа Гунамбайн Пушкин, ЗХ-ний 310-р ангид ахлах жолооч Даваагийн Пүрэвсүрэн, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн дарга Донровын Сүхбаатар нарыг шагнасан юм.
Алтан гадас одонгоор "Бөртэ" ТӨҮГ-ийн оёдолчин Цэрэнбалжирийн Аюуш, БХИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан Гончигийн Хүрэлбаатар нарыг, Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн засварчин, дээд түрүүч Гомбосүрэнгийн Амаржаргал, БХИС-ийн Ар тал, техникийн хангалтын албаны нярав, ахлах ахлагч, Дүгэржавын Алтанхүү, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, ахлах ахлагч Дуламын Алтанцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн байлдааны тактикийн сургалт, албаны бэлэн байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Жамбалдагвын Алтангэрэл, НЦЕГ-ын холбоо технологийн инженер Шинэбалдангийн Батхүрэл, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн орлогч, ар талын дарга дэд хурандаа Жигмэдийн Баатарзориг, ОБЕГ-ын Тамгын газрын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн, шадар ахмад Буян-Өлзийн Баттулга, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний албаны зам тээврийн хэрэг, ослын лабораторийн эрхлэгч,цагдаагийн дэд хурандаа Долгоржавын Багашар, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин, ахлах ахлагч Батаагийн Жавзандулам, ХЗДХЯ-ны харъяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тамгын хэлтсийн ахлах мэргэжилтэн Дэмиднямбуугийн Золзаяа, Хилийн 0218-р анги штабын дарга Цэндийн Мягмардорж, Замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын газарт ахлах байцаагч Баярмагнайн Эрдэнэбат нарт хүртээлээ.
Хөдөлмөрийн хүндэт медалиар БХИС-ийн туслах ажилтан Оператор Жамганы Бямбасүрэн, ХЗДХЯ-ны харъяа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэлтсийн лаборант Сэрээнэнгийн Доржханд, Гамшигтай тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, тэргүүн ахмад Баттөмөрийн Дэлгэрмаа, Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн Объект-03 салбарын нярав, шадар түрүүч Цагаанхүүгийн Насанжаргал, ЗХ ний клиникийн төв госпи-талийн нөхөн сэргээх тасгийн сувилагч Дашдэлэгийн Оюунсайхан, ШШГЕГ-ын нярав Балчингийн Сугар, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бөхөг зангилгааны залгагч Содномдаржаагийн Эрдэнэцэцэг нарыг шагнав.
Шударга журам медалиар Дотоодын цэргийн 05-р ангийн харуулчин Дамбуугийн Батчулуун, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх, уръдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дээд дэслэгч Цэндийн Мөнхжаргал нарыг шагнав.

Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, “Та бүхэнд их түүхт, эрх чөлөөт Монгол Улсын эр цэргийн баярын дайчин цогтой, гал халуун мэндийг хүргэе.
Монгол Улсын цэргийн, Монгол жанждын гавьяа түүх, эр зориг, ур чадварыг дэлхий мэднэ. Өнөөдөр ч Монгол Улсын Зэвсэгт хүчин, Эх орон ард түмэндээ үнэнч зүтгэхээ тангарагласан манай цэргийнхэн Монгол цэргийн бахархалт түүхийг үргэлжлүүлж, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Цэргийн албаны салбар бүрийг төлөөлүүлж Монголын төр, ард түмний гүн хүндэтгэлийн илэрхийлэл болгож, Та бүхний ажил албаны чин үнэнч, их зүтгэлийг өнөөдөр үнэлж байгаа юм. Монгол Улсын төлөө зүтгэх Та бүхний нэр хүндтэй, хариуцлагатай албанд тань дахин амжилт хүсэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улсын Зэвсэгт хүчний, өргөсөн тангарагтаа үнэнч цэргийн албан хаагчдын суу алдар бадартугай” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж