Трампын өрсөлдөгч түүнд саналаа өгнө

Хуучирсан мэдээ: 2024.05.23-нд нийтлэгдсэн

Трампын өрсөлдөгч түүнд саналаа өгнө

Трампын өрсөлдөгч түүнд саналаа өгнө

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли өнгөрсөн Лхагва гаригт Дональд Трампад дургүй, сэтгэл дундуур байдаг ч түүний төлөө саналаа өгнө гэж мэдэгдэв.
Үндэсний аюулгүй байдлын асуудлаар Жо Байден эсвэл Дональд Трамп хоёрын хэн нь илүү сайн ажиллах вэ гэх сэтгүүлчийн асуултад Хейли “ Дайснууддаа хариуцлага тооцож, хилээ хамгаалж, капитализм ба эрх чөлөөг дэмжих ерөнхийлөгчийг нэн тэргүүнд сонгоно. Трамп эдгээр бодлогыг төгс хэрэгжүүлээгүй байхад Байден бүгдийг сүйрүүлсэн. Тиймээс би Трампыг сонгоно" гэжээ.

Хейли өнгөрсөн гуравдугаар сард сонгуулийн сурталчилгаагаа зогсоосон. Өмнөд Каролина мужийн амбан захирагч асан "Супер мягмар гариг"-т ялагдсан. Үүний маргааш нь сонгуулийн кампанит ажил нь зогссон тухайгаа зарласан ба Трамп "санал авах ёстой" гэж хэлж байжээ.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард "Дональд Трамп манай нам болон бусад намын гишүүдийн саналыг авах л үлдлээ. Тэр үүнийг чадна гэж найдаж байна. Хамгийн сайн улс төр бол хүмүүсийг хөдөлгөх явдал юм. Манай консерватив үйл хэрэгт илүү олон хүн хэрэгтэй байна" гэжээ. Нэгэн цагт Трамптай нэр дэвшихээр өрсөлдөж байсан Бүгд найрамдах намын гишүүдийн ихэнх нь өрсөлдөөнөөс гарсны дараа түүнийг дэмжихээ амласан аж. Хейли сонгуулийг орхисон хэдий ч Мэрилэнд, Индиана, Висконсин зэрэг мужуудад анхан шатны дэмжлэг авчээ. "ABC News"-ийн төлөөлөгчдийн тооцоолсноор Хейли Бүгд найрамдах намын үндэсний конвенцид 94 төлөөлөгч оролцуулсан байна.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж