Японыг зорих аялагчдад зориулсан хөгжилтэй зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2024.05.23-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Японыг зорих аялагчдад зориулсан хөгжилтэй зөвлөмж

Японыг зорих аялагчдад зориулсан хөгжилтэй зөвлөмж

Япон улс саяхан 49 орны иргэдэд зургаан сарын хугацаатай амьдрах боломж олгосон "Digital Nomad”  визийг нэвтрүүлсэн. Түүнчлэн, дасан зохицоход нь туслах зорилготой Японы “Амьдрал ба ажлын гарын авлага”-г гаргасан байна.

Цагаачлалын үйлчилгээний газраас гаргасан гарын авлага нь цагаачлал, эмнэлгийн тусламж, орон сууцны талаар зөвлөгөө өгдөг. Харин "Өдөр тутмын дүрэм ба ёс заншил" гэсэн бүлэгт эв нэгдэл, хүндэтгэлийг чухалчилдаг Япон улсад амьрах "амьдралын дүрэм"-ийн талаар тодорхой зааварчилгааг бичсэн байна.

Хамгийн гол дөрвөн зөвөлгөөг хүргэе.

  • Дуу чимээ гаргах

Япончууд чанга дуу чимээ, дуу хоолойг бусдад саад учруулдаг гэж боддог. Зөвхөн үдэшлэг гэлтгүй бүх арга хэмжээний үеэр хөгжмийн түвшнийг дундаж хэмжээнд байлгана. Мөн олон нийтийн газар чанга дуу гаргах, орилох, ярих, телевизийн дууг чангалах зэрэг нь бүдүүлэг тул тохиромжтой хэмжээг гарын авлагад заасан байдаг. Мөн угаалгын машин, тоос сорогч ашиглах, өглөө эрт эсвэл орой шүршүүрт орох үед дуу чимээ гаргахгүй байхыг гадаадын иргэдэд зөвлөж байна.

  • Ханиалгах

Дүрмийн 2.2-р хэсэгт зөвхөн "ханиалгах арга зүй"-н тухай өгүүлдэг. Гэнэтийн ханиалгах, байнгын ханиалгах нь хоёр тусдаа зүйл аж.

"Хэрэв та гэнэт ханиалгаж эсвэл найтавал тохойндоо, хүрэмнийхээ ханцуйнд ханиалгана. Амаа гараараа бүү дар" гэж заасан байдаг.

Боломжтой бол амны хаалт зүүх ёстой гэж мэдэгджээ. Маск зүүх нь "Covid-19” тахал гарахаас өмнө ч Японы өдөр тутмын амьдралд чухал зүйл байсан. Гадаад харилцааны яамны мэдээлснээр, тус улс хувийн ариун цэврийг сахин хамгаалахад  түлхүү анхаардаг.

"Япон бол бусад хүмүүст анхаарал халамж тавих соёл дэлгэрсэн орон" гэж Гадаад харилцааны яам маскны соёлын тухай нийтлэлдээ дурджээ. Япон хүмүүсийн онцлог шинж чанарууд нь эргэн тойрныхоо хүмүүст асуудал үүсгэхгүйн тулд байдаг.

  • Дугуй унахдаа утас ашиглахгүй байх

Олон улсад машин жолоодож байхдаа гар утас ашиглахыг хориглодог. Японд энэ дүрэм унадаг дугуйнд ч хамаатай. Унадаг дугуй нь орон нутгийн иргэд болон жуулчдын хувьд аялах түгээмэл хэрэгсэл бөгөөд түрээсийн унадаг дугуй санал болгодог газрууд байдаг  гэж “Japan Guide” мэдээлэв.

Унадаг дугуйгаа зориулалтын газар байрлуулах хэрэгтэй. Эс бөгөөс хурааж авах гэх мэт шийтгэл хүлээдэг.

2024 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл зам тээврийн ослын 11 хувь  нь "дөрөөтэй дугуйчид"-аас үүдэлтэй аж.

  • Олон нийтийн тээвэрт зорчих ёс

Японд автобус, галт тэргэнд утсаар ярихыг зохисгүй гэж үздэг. Бусад хүмүүст төвөг учруулдаг тул маш эелдэг бус үйлдэл гэж онцолсон байна.

Хамт сууж буй хүмүүстэйгээ чанга дуугаар ярих нь бүдүүлэг үйлдэл юм.

Удирдамжид автобус, галт тэргэнд зорчиж буй үед “Чанга дуугаар ярих нь ёс зүйн зөрчилд тооцогдоно” гэж заасан байдаг.  Японы иргэд өөрсдөө олон нийтийн унаанд чанга дуу гаргах сонирхолгүй байдаг ба онцгой байдлын үед жолоочтой холбогдож болно. Мөн хөл хөдөлгөөн ихтэй үед цүнх, үүргэвчэа анхаарч, биедээ нааж явах хэрэгтэй.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж