Тавын тоо дорнын ухаанд эв эе, хүч чадал, дотоод ухааны бэлгэдэл. Сонгинохайрхан дүүрэгт эв эеийн таван дүр иржээ. Юуны учир гэвээс нэр дэвшигчид нь төрийн алба, хуульт ёс, соёл, эдийн засаг, эрүүл мэндийн төлөөлөл орсонд юм.
Эв мод эвлэж байж нэгэн цул болно. Эв мод эвлэж байснаас эвдрэлцэж байсан түүх үгүй. Нэг нь нэгнээ түшиж, нэг нь нөгөөдөө сүлэлдэж эв мод цул болно…
- Монгол төрд мерит зарчим мөрөөдөл болсоор удлаа. Хэрэв удаагүй бол Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “чадварлаг, ёс зүйтэй төрийн алба” гэж тодорхойлохгүй байлаа. Мөрөөдөл болж, уртын бодлогод тодорхойлох хүртлээ алсарсан энэ зарчмаар төрийн албыг шат дараалан өгсөж буй хүн бол Н.Алтаншагай. Сонгинынхон Засаг дарга гэдгээр нь андахгүй. Хол биш, ойр ч биш алсарч амжаагүй 2008 оноос МАН-ын намын хорооны улс төрийн ажилтнаас гараагаа эхлүүлж, 2012 оноос Сонгинохайрхан дүүргээс холдоогүй өнөөг хүрчээ.
Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн жилүүдэд хамгийн их хөрөнгө оруулалт татсан, өнгө засаж чадсан дүүрэг болсон юм. Энэ бол залуу даргын эрч хүчтэй ажлын үр дүн мөн. Аймгаар яривал алслагдсан гэдэг шиг энэ дүүрэгт олон асуудал байсан. Харин өнөөдөр байсанд үлдсэн асуудлууд байна аа. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ Сонгинохайрхан дүүрэгт 100 хувь хангагдлаа. Гудамж талбай гэрэлтэж, иргэд амарч зугаалах тохь тухтай цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээгээ тэлэн, өнгөө нэмжээ. Ер нь тэгээд Монгол Улсын нийслэл хотыг зорин ирэх иргэдийн олонх нь Сонгинохайрхан дүүрэгт суурьшдаг. Харин тэнд шилжин ирэгсэд гэдэг өнцгөөр биш хотын иргэн болгон хүлээн авах тохь тух яагаад бүрдсэн бэ? гэж асуух цаг ирвэл Н.Алтаншагайг нэрлэх биз ээ.
- “Хувь хүн биш хууль засагладаг төртэй байх ёстой”. Энэ үг бол одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сард хэлсэн үг. Тэр тусмаа Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байхад шүү! Хэрэв уншигч та хэлсэн үгийг нь эргэн санавал одоо өрнөж байгаа үйл явцын учир холбоо бага ч атугай тайлагдаж эхэлнэ. Хууль засаглахын төлөө тэмцэж болох хамгийн тод дүрийн нэг бол П.Сайнзориг. Ер нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өмнө нь хэзээ ингэж нийтэд танигдаж байлаа даа. Хошин шогийнхноос эхлээд хотын иргэд хүртэл одоо түүнийг таних болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2013 оноос хойш ажилласан түүнээс өөр хууль засаглах ёстойг хэн гадарлах билээ. Зөвхөн 2020-2022 он хүртэлх хугацаанд л гэхэд УИХ-аар 16 хууль хэлэлцүүлэн батлуулжээ. Түүнээс гадна УИХ-д 20 хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байх юм. Хэлэлцэн батлуулснаас нь дурдвал Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль байна. Энэ хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүн нэр дэвшигч болж нэмээд зогсохгүй, дээрх хоёр субьектэд нэр дэвшиж байгаа этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж хангана гэж өөрчилсөн юм.
Одоо тэр хотод иржээ. Хотод ирээд юу хийв, хотод хууль засаглаж байна уу, хотын иргэн та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хотод хуулийн засаглал хэрэгтэй гэдгийг, газрын луйварт гэрэл цохиулах ёстойг, хотыг дөрвөн уулын хонхорхойд бус бүсчилж хөгжих ёстойг, хотын эрх зүйн байдлыг дээшлүүлж, засаг захиргаа удирдлагын нэгжийн хуульд өөрчлөлт оруулах ёстойг тэр л ярьж байна.
- Та Соёлын яамыг өмнө нь мэддэг байсан уу? Өмнө нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байгаад баахан яс цуглуулснаас тэс өмнөө ойлголт. Та одоо байгаа газраасаа гараад Хүүхэд, залуучуудын театр байна уу хар. Өмнө байсан буурин дээр ХААН банкны хэдэн АТМ рүү биш шүү, одоо байгаа шинэ байр руу нь хар. Хэрэв нүдэнд чинь харагдаж байгаа бол тэр Соёлын яамтайнх. Хувааж ганзагласан театрыг нь буй дүрээр нь босгоод түүнд нь “Хайрыг хайрла” жүжиг тавьж байгаа бол тэр Соёлын яамтайнх. Соёлын салбарынхан цалин хангамжаа, ажиллах орчноо сайжруулахыг шаардаж байгаа нь Соёлын яамтайнх. Соёлын яам үгүй бол тэд хэнээс үүнийг нэхнэ гэж. Их зохиолчийн автороор 30 жил зөвхөн Монголдоо сонордсон “Тамгагүй төр” жүжиг “Монгол Хаан” нэрээр дэлхийн тайзанд дуурьсагдаж байгаа бол тэр Соёлын яамтайнх.
Энэ бүх хугацаанд сайд нь хэн байв, Ч.Номин байв. Өнөө маргааш, өнгө будаг, туулсан амьдрал, тулсан саад ямар байхаас үл хамаараад соёлын гэх тойм айлыг толгойлсон л юм даа. За тэгээд манайхан түүний бөгөөд түүний багийн санаачилсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг нэг хэсэг зоолсон доо. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэхээр л эсгий таавчиг оёод л, ширэн углааш, монгол гэрээр эвлүүлдэг тоглоом хийж, шагай будаж, өнгөнд оруулж уутлаад, модон хүүхэлдэй хийж, их дэлгүүрийн лангуунд өрөхийг гэж төсөөлж байж болох юм. Гэхдээ нүүдлийн соёл, иргэншлийг брэнд болгоод глобалчлагдсан нийгэмд дангаарших нь өөрөө брэнд юм. Тийм ч учраас өнөө цагийн өнгөн дээр дэлхийг Монголд урьж байгаа бус уу?! Соёлын яам үгүй бол үүнийг хэн гэдэг сайд, аль яам хийх байсан гэж…
- Зарим нь түүнийг ааваараа хөтлүүлж төрд гарсан гэж ярьдаг. Бүр зарим нь нөхөөсний хүн ч гэдэг. Учир мэдэх хэсэг нь дэлхийд бэлтгэгдсэн хүн гэж хэлдэг. J.P.Morgan-д хөрөнгө оруулалтын дарга байсан учраас аргагүй юм. Салбарын зарим нь түүнийг Төв банкны дэд ерөнхийлөгчөөр нь мэднэ. Э.Батшугар дөрвөн ажиллахдаа инфляцийн түвшинг хоёр оронтой тооноос нэг оронтой тоонд буулгасан л юм даа. Орон сууцны зургаан хувийн зээлийг тэр анх ярьж, Эрдэнэс Тавантолгойн ашгийг нийтэд эрх тэгш тараах тухай хэн анх ярьсан гэж бодож байна? Та итгэхгүй байх. Э.Батшугар ингэж ярьсан юм, тухайн үед нь хэн ч тоогоогүй болохоос…
Одоо тэр нэгэнт төрийн хүн болжээ. Бүтэн дөрвөн жилийн сонгуулийн цикль өнгөрсөн байна. “Нөхөөс”-ний хүнээс нэр дэвшигч болж. Инновац цахим бодлогын байнгын хорооны даргын хувиар гар утаснаасаа компани байгуулах асуудлыг өнөөдөр тэр ярьж байна. НӨАТ-ын буцаалт олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай тэр ярьж байна. Иргэн бүр цахим засаглалын нэг хэсэг болох тухай ярьж байна. Төрийн хүний үг биш гэж үү. Дээр өгүүлсэн зургаан хувиар орон сууцны зээлд хамрагддаг, Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ашгийг хүртэж байгаа та түүний ярьсанд итгэх нь лавтай.
- Асрагчаас их эмч. Их эмчээс багш, багшаас салбар яамны сайд хүртэл замнасан баялаг түүх Н.Хүрэлбаатарынх. Сонгосон мэргэжил, эзэмшсэн ухаанаасаа урвалгүй анагаахын салбарын амь халуун фронт, эрдэм шинжилгээний өрнүүн голомтод 40 илүү жил зүтгэсэн мэргэжсэн хүн гэвэл түүнийг л хэлнэ. Салбар яамны Төрийн нарийнаас, сайд хүртэл дэвшихдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, “Эрүүл мэнд-Эрхэм баян” цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, нийтийг хамарсан зургаан төрлийн үзлэг, эмнэлгийн тусламжийн аяныг санаачилж байлаа. Сайдын албыг хашихдаа 8 хуульд шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулж, Иргэний эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байв. Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хэн бий болгосон гэж бодож байна. Уншигч та таасан бол Н.Хүрэлбаатар. АШУҮИС нь 8 эмнэлэг, 2 сувилал, нийт 10 эрүүл мэндийн байгууллага бий болгосон нь түүхэнд үлджээ.
Салбартаа удаан зүтгэх, зүтгээд танигдана гэдэг амаргүй. Амаргүйг бодит болгож, салбартаа шан татаж, Монгол төрийн хамгийн чухал салбарын нэг эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнаар таван жил ажилласан тэрбээр Сонгинохайрхан дүүрэгт иржээ…
Холбоотой мэдээ