Непаль улсын шерпа хөтөч Лхагва гаригт Эверестийн оргилд 30 дахь удаагаа гарч, дээд амжилтаа эвдлээ. Тэрбээр 10 хоногийн дотор хоёр дахь удаагаа авирсан аж. Энгийн уулчид Эверестийн оргилд гарахын тулд хэдэн хоног зарцуулдаг бөгөөд богино хугацаанд олон удаа авиралт хийх нь тун ховор байдаг. Ками Рита шерпа зүүн өмнөд нурууны уламжлалт замаар 8,849 метрийн оргилд хүрсэн гэж Балбын аялал жуулчлалын албаны хүн Хим Лал Гаутам мэдэгдсэн байна.
Өмнө нь Ками Рита тавдугаар сарын 12-нд 29 дэх удаагаа оргилд гарсан юм. "Тэр өөрийн дээд амжилтыг эвдсэн . Энэ нь түүний дэлхийн оргилд гарсан 30 дахь удаагийнх нь" гэж баазын экспедицийн хяналт, хөнгөвчлөх хээрийн албаны дарга Гаутам олон нийтийн сүлжээний "X" вэб сайтад нийтэлжээ.
Ками Рита 1994 онд анх Эверестэд авирсан. Эрх баригчид янз бүрийн шалтгаанаар гурван жил уулыг хаасныг эс тооцвол бараг жил бүр авирсан. Өөр нэг шерпа уулчин Эверестэд 27 удаа авирсан нь Ками Ритагийн дараа орох хамгийн олон оргилд хүрсэн хүн аж.
Дэлхийн хамгийн өндөр 14 оргилын найм нь байрладаг Балбын аялал жуулчлалын гол үйл ажиллагаа, орлого, ажлын байр нь уулын авиралт юм.
Эх сурвалж:Cnn
Холбоотой мэдээ