Алтан цомын бөхчүүдийг допингийн шинжилгээ өгөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2024.05.23-нд нийтлэгдсэн

Алтан цомын бөхчүүдийг допингийн шинжилгээ өгөхийг уриалав

Алтан цомын бөхчүүдийг допингийн шинжилгээ өгөхийг уриалав

Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан болж, Ховд, Архангай аймгийн багууд финалд шалгарсан билээ. Тэгвэл Ховд аймгийн багийн гишүүн, улсын харцага Г.Ганхуяг хоёр багийн бөхчүүдийг сайн дураараа допингийн шинжилгээнд хамрагдахыг уриалжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "За сайн байцгаана уу? Нийт бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр манай Ховд аймгийн баг "Алтан цом"-д аваргын төлөө Архангай аймгийн багтай тэргүүн байрын төлөө барилдахаар шалгарлаа. Нийт шалгарсан хоёр аймгийн 14 бөхдөө амжилт хүсье. Миний бие нэг уриалга гаргах гэсэн юм аа. Энэхүү тэмцээнд оролцож байгаа хоёр багийн 14 тамирчдадаа сайн дураараа допингийн шинжилгээ өгөхийг уриалж байна. Хувийн зүгээсээ санхүү мөнгөө гаргаад. Монголынхоо ард түмэнд шударга өрсөлдөөнийг үзүүлцгээе гэж нийт бөхчүүдээ уриалж байна. Монгол бөхийн холбоо дэмжинэ гэдэгт итгэж байна" гэжээ.

Үндэсний бөхийн холбооноос заал танхимын барилдааны явцын шинжилгээг зогсоосон. Учир нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага дотоод асуудалтай байгаа учир сорьц цуглуулах, лаборатори руу илгээх, хариу зарлах зэрэг нь хүчингүй болох аюултай байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж