Квотоо хадгалж, боловсрол сонгосон ЯЛГАРАЛ

Хуучирсан мэдээ: 2024.05.23-нд нийтлэгдсэн

Квотоо хадгалж, боловсрол сонгосон ЯЛГАРАЛ

Квотоо хадгалж, боловсрол сонгосон ЯЛГАРАЛ

Монгол Улсад 1990 онд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувь байсан бол 30 жилийн хугацаанд 30 гаруй хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн 17.1, Засгийн газрын гишүүдийн 13.6, дэд сайд нарын 6.2 хувь, аймгийн Засаг дарга нарын 4.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дүүргийн Засаг дарга нарын 11.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн парламентын засаглалтай ардчилсан улс орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм байна.  Сүүлийн жилүүдэд улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байх ёстой гэх ойлголт түгж, улс төрийн намууд  ч энэ санаачлагыг дэмжих болсон. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Социал демократ үзэл баримтлал болон Жендэрийн тэгш эрхийн асуудал нь тэнцвэртэй нийгэм, тэнцвэртэй хөгжлийг бий болгодог.  Шинэ сэргэлтийн бодлого бол шинэ оролцоо, хандлага, бидний хамтын реформ. Үүнд эмэгтэйчүүд та бүхний оролцоо чухал. Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна” гэдгээ ч илэрхийлж байв.

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/ энэ удаагийн сонгуульд эртнээс бэлтгэж эхэлсэн. Ингэхдээ улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар багагүй хугацаанд ажиллаж, нийслэл, орон нутагт ажиллаж, багаа шинэчилсэн байдаг.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ буйг хөндсөн бол Олон улсын туршлагаас харахад улс төр дэх жендерийн тэгш байдлыг хангах квотыг хэрэгжүүлэх асуудлыг улс төрийн намын санхүүжилттэй холбож өгснөөр үр дүнд хүрсэн байдал улс орнуудад түгээмэл байгааг сануулж иржээ. СДМЭХ-ийн ерөнхийлөгч Х.Булгантуяа "Бүхий л түвшинд охид эмэгтэйчүүдийг хамгаалах, тэдний манлайллыг бий болгох томоохон сорилт бидний өмнө тулгарч байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэргээс шалтгаалж эмэгтэйчүүд потенциалаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.  Нийгмийн амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь хөгжилд хүргэх чухал гэдгийг ч онцолж байв.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа ч эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, нам, эвслээс нэр дэвшүүлэхэд нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байх, ингэхдээ 1:1 гэсэн харьцаатай байхаар хуульчилсан.

Тиймээс ч сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, улс төрийн намууд 30 хувиас доошгүй байх хуулийн зохицуулалтыг хангаж, жагсаалтад эрэгтэй, эмэгтэй гэж сөөлжлөх, тойрогт нэр дэвших 78-аас 13-ыг нь эмэгтэй нэр дэвшигч сонгожээ. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, сүүлийн хоёр өдөр энэ сэдэв олон нийтийн анхаарлын төвд оров. Улс төрд нөлөө бүхий МАН, АН гэсэн намуудын жагсаалтад ямар эмэгтэйчүүд багтав гэдэг анхаарлын төвд буй. Монгол ардын намын хувьд энэ удаад жагсаалтын сонголтоо хийхдээ салбар бүрийн төлөөллийг багтааж чадсан нь онцлог байлаа. МАН-ын жагсаалтын эхний 10-ыг нэр харахгүйгээр зөвхөн хийж буй ажлыг нь онцлоод харвал, хот төлөвлөлтийн доктор, эрчим хүчний инженер, доктор, IT инженер, энтрэпренер, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, акамедич, анагаах ухааны профессор, үйлдвэрчний эвлэл, эмэгтэй энтрепренер, бизнесийн төлөөлөл, геологич гээд цааш үргэлжлэхээр байна. Өөрөөр хэлбэл, жагсаалтад багтсан нэр дэвшигчдийг эмэгтэй, эрэгтэй гэсэн дарааллаар жагсаахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, харвардад боловсрол эзэмшсэн эрүүл мэндийн салбар, СДМЭХ-ийн төлөөлөл, улс төр, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, эдийн засаг, хууль, сэтгүүл зүй гэх мэт дэлхийд боловсрол эзэмшсэн, салбартаа тэргүүлж буй төлөөллийг багтааж чаджээ. Мэдээж намын удирдлагын түвшинд сайд, гишүүдийг тойрогт дэвшүүлнэ гэж шийдвэр гаргасан тул намын жагсаалтад ямар хүмүүс багтах ёстой вэ гэдэг дээр тохиролцоо хийсэн байгаа. Салбартаа тэргүүлж буй эдгээр эмэгтэйчүүдийг санал болгох, сонгоход гол үүрэгтэй оролцох хүн бол намын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлага.  Нам дотроо боловсролтойгоороо ялгардаг СДМЭХ-ийн -ийн ерөнхийлөгч Х.Булгантуяаг жагсаалт болон тойрогт багтсан эмэгтэйчүүдийг сонгоход, санал болгоход оролцсонд нь гайхаад байх зүйл биш болов уу. Намын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллийг ч жагсаалтад багтаасан нь Х.Булгантуяагийн “уран нүүдэл” хэмээн намынхан нь дүгнэж буй гэх яриа ч гарах болж.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн хувьд намын эмэгтэйчүүдийн байгууллага удирдаж байгаа бол жагсаалтын дээгүүр бичигдэх боломж байсан ч СДМЭХ-ны эмэгтэйчүүдээ жагсаалтад багтааж, харин өөрөө Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшихээр тойргоо тоглож яваа. Тойрогт нэр дэвшигчид дунд нь намын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл олон бий.

МАН боловсрол, салбартаа мэргэшсэн, туршлагатай эмэгтэйчүүдийг сонгогчдод санал болгов. Сонгогчид жагсаалтад төдийгүй тойрогт нэр дэвшиж буй эмэгтэйчүүдтэй сайтар танилцаж, сонголтоо хийх л үлдэж байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж