Сонгууль 2024: Улс төр дэх "ургийн мод"-I

Хуучирсан мэдээ: 2024.05.24-нд нийтлэгдсэн

Сонгууль 2024: Улс төр дэх "ургийн мод"-I

Сонгууль 2024: Улс төр дэх "ургийн мод"-I

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг нам, эвслүүд маргааш /2023.05.25/ эцсийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо тэдгээр баримт бичгийг хүлээн авч, улмаар ирэх сарын 1 гэхэд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх юм. Тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд зургадугаар сарын 3-наас өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дараагийн хүнийг бүртгүүлэх бололцоотой. Тус хороо дахин ирүүлсэн баримт бичигт үндэслэн, зургадугаар сарын 10-наас өмнө бүртгэх эсэхийг шийдвэрлэх заалттай. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд олны анхаарлыг татсан сонирхолтой нэр дэвшигчид цөөнгүй. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг хүргэе.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.ОТГОНБАЯР

МАН-ын Бага хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж байгаа юм.

Нийтийн хоолны бизнес эрхэлдэг тэрбээр Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн албатай.

УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор анх удаа явагдах гэж буй нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх У.Отгонбаярт давуу тал болж байна. У.Отгонбаяр Монгол Улсын их сургууль төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай. Эхнэр дөрвөн хүүхэдтэй, 46 настай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажилладаг. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авсан унаган тойрогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт өрсөлдөх нь тодорхой боллоо. МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, өөрийнх нь зөвлөх У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн П.Анужин, М банкны захирал Л.Соронзонболд, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нар өрсөлдөнө.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.БАТШУГАР

Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Н.Энхбаярын улс төрийн гол хэрэгсэл болоод байсан МАХН 2021 оны дөрөвдүгээр сард МАН-даа хадаг барин  олон мянган гишүүнээ дагуулан нэгдсэн. Үүнээс хожсон нь гишүүд нь биш гагцхүү Н.Энхбаяр байлаа. Тэрбээр өөрөө албан тушаал горилохоос илүү өөрийн хүүгээ улс төрд оруулах чин хүслээ ийнхүү биелүүлсэн байдаг. Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдсон билээ. Өөрөөр хэлбэл, аав, ах нарынхаа нөлөөгөөр улс төрд нэр дэвшиж буй МАН-ын хунтайжийн нэг юм.

Энэ удаагийн сонгуульд Э.Батшугар XI тойрог буюу таван мандаттай Сонгинохайрханд мөн нэр дэвшиж буй. Гэхдээ улс төр аавын эрх хүү хэвээрээ харагддаг. Аавынхаа нөмөр нөөлгөөр Монголын улс төрд хэр хол явахыг гагцхүү цаг хугацаа харуулна биз ээ.

Одоо тэрбээр УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

3. Экс Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад буй. Сонгуулийн дөрөвдүгээр тойрог Орхон, Хөвсгөл, Булган аймагт АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нар нэр дэвшихээр болсон нь олныг айлгаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголд хаана хулгай, луйвар гарна, тэр болгоны ард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр бичигддэг нь худлаа биш. Тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан ч намын удирдлагуудаа шахалт дарамтад оруулан дөрөвдүгээр тойргийн "амлан" аваад байгаа. Түүний чинь хүсэл бол Ерөнхий сайд болох. Хэрэв Х.Баттулга Төрийн ордонд орж ирвэл У.Хүрэлсүхэд л "дайн" зарлана.  Нөгөө талаар нүүрсний хулгайн хэрэгт сэжигтнээр мөрдөн шалгагдаж байгаа. Одоогоор хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байхгүй. Тэгэхээр сонгуулийн үед түүний асуудал сөхөгдөж мэднэ.

Тус намын үндэсний бодлогын хорооны гишүүд хоёр хоногийн өмнө Х.Баттулга зэрэг намын гишүүн бус хүмүүсийг нэр дэвшүүлж дүрэм зөрчсөн асуудлаар Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байгаагаа мэдэгдсэн юм.

Ямартай ч нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроогүй байгаа ч Х.Баттулга болон түүний хамаарал бүхий зарим хүнийг нэр дэвшиж байгаад АН-ынхан дургүйцлээ илэрхийлээд буй.

Хамуг Монголын хөдөлмөрийн намын Ц.Шинэбаяр агсны хүү Ш.Бямбасүрэн

Түүний хувьд Дорнод аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Түүний аав Ц.Шинэбаяр агсан  2008-2012 онд Дорнод аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Аав МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж МАХН-д элсч байсан. Улмаар Хамуг Монголын хөдөлмөрийн нам байгуулж байлаа. Харин хүү нь аавынхаа үүсгэн байгуулсан намаас биш АН-аас нэр дэвшиж байна. Аавынхаа бизнесийг өвлөн авсан тэрбээр улс төрийг үргэлжлүүлэхээр ийнхүү АН-ын МонДе фракц.  Мөн АН-ын бүлгийн зөвлөхөөр ажилладаг нэгэн юм.

Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатар

АН-аас Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатар нэгдүгээр тойрог буюу Хангайн бүсэд нэр дэвшинэ. Тэрбээр 39 настай, санхүүч мэргэжилтэй, банкны салбарт 20 орчим жил ажиллаж байгаа нэгэн. Ах нь АН-аас өмнө нь нэр дэвшиж байсан. Энэ удаад МАН-ын "захиалгаар" хэлмэгдэж, албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгэл авсан тулд нэр дэвших боломжгүй болсон юм. Түүний үг хэлэх эрх чөлөөг нь боомилохын тулд Ц.Нямдоржийн захиалгаар шоронд хийсэн гэх хардлага байдаг. Ямар ч байсан тэрбээр дүүгээ энэ удаад улс төрд сойж байна. Үнэндээ, Д.Мөнх-Эрдэнийн дүү ч, У.Хүрэлсүхийн дүү ч  Үндсэн хуулиараа бол адилхан нэр дэвших эрхтэй.

"Улс орны санхүүгийн байдал хүнд байгаа. Тиймээс бид улс орны хөгжлийг яръя гэвэл санхүүг ярина. Санхүү сайн байж улс орон хөгжих ёстой. Энэ чиглэлд ажиллана гэж бодож байгаа" гэдгээ АН-ын ҮБХ-ны хурлын үеэр онцолсон.

8. Н.Батбаярын охин Б.Жаргалан

АН-ын намын жагсаалтад багтсан удам дамжсан нэг улстөрчдийн нэг бол Б.Жаргалан. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлдог тэрбээр аавынхаа нөмөр нөөлгөөр улс төрд явж буй эсэхээ харуулах цаг нь ирж байна. Түүний араас балиашигладаг эмэгтэй улстөрч бол С.Одонтуяа гэдэг. "Нэг Монгол" фракцынх. Аав нь МҮДН фракц гээд АН-ын хоёр фракц нэг гэр бүлд амьдарч байна. Тэрбээр улс төрд хар багаасаа зүтгэсэн. Түүний улс төрийн өв залгамжлагчдын нэг гэж бичдэг. Энэ талаараа тэрбээр  Хэрэв “карандуулах” байсан бол аль эрт нэр дэвшээд эсвэл албан тушаалд томилогдоод явчих байсан байх. Гэтэл тэгээгүй.

Эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг бол аливаа хүүхдийн зорих ёстой л зорилт. Миний дотор аавынхаа зарим хийж чадаагүй зүйлүүдийг үргэлжлүүлээд хийчих юмсан гэдэг бодол байдаг. Нөгөөтэйгүүр 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж