Сонгууль 2024: Улс төр дэх "ургийн мод"-I

Сонгууль 2024: Улс төр дэх "ургийн мод"-I

Сонгууль 2024: Улс төр дэх "ургийн мод"-I

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрсийг нам, эвслүүд маргааш /2023.05.25/ эцсийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо тэдгээр баримт бичгийг хүлээн авч, улмаар ирэх сарын 1 гэхэд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх юм. Тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд зургадугаар сарын 3-наас өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дараагийн хүнийг бүртгүүлэх бололцоотой. Тус хороо дахин ирүүлсэн баримт бичигт үндэслэн, зургадугаар сарын 10-наас өмнө бүртгэх эсэхийг шийдвэрлэх заалттай. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд олны анхаарлыг татсан сонирхолтой нэр дэвшигчид цөөнгүй. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг хүргэе.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.ОТГОНБАЯР

МАН-ын Бага хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын VI тойрог буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж байгаа юм.

Нийтийн хоолны бизнес эрхэлдэг тэрбээр Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн албатай.

УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор анх удаа явагдах гэж буй нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх У.Отгонбаярт давуу тал болж байна. У.Отгонбаяр Монгол Улсын их сургууль төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай. Эхнэр дөрвөн хүүхэдтэй, 46 настай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажилладаг. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авсан унаган тойрогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт өрсөлдөх нь тодорхой боллоо. МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, өөрийнх нь зөвлөх У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн П.Анужин, М банкны захирал Л.Соронзонболд, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нар өрсөлдөнө.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.БАТШУГАР

Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Н.Энхбаярын улс төрийн гол хэрэгсэл болоод байсан МАХН 2021 оны дөрөвдүгээр сард МАН-даа хадаг барин  олон мянган гишүүнээ дагуулан нэгдсэн. Үүнээс хожсон нь гишүүд нь биш гагцхүү Н.Энхбаяр байлаа. Тэрбээр өөрөө албан тушаал горилохоос илүү өөрийн хүүгээ улс төрд оруулах чин хүслээ ийнхүү биелүүлсэн байдаг. Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдсон билээ. Өөрөөр хэлбэл, аав, ах нарынхаа нөлөөгөөр улс төрд нэр дэвшиж буй МАН-ын хунтайжийн нэг юм.

Энэ удаагийн сонгуульд Э.Батшугар XI тойрог буюу таван мандаттай Сонгинохайрханд мөн нэр дэвшиж буй. Гэхдээ улс төр аавын эрх хүү хэвээрээ харагддаг. Аавынхаа нөмөр нөөлгөөр Монголын улс төрд хэр хол явахыг гагцхүү цаг хугацаа харуулна биз ээ.

Одоо тэрбээр УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

3. Экс Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад буй. Сонгуулийн дөрөвдүгээр тойрог Орхон, Хөвсгөл, Булган аймагт АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нар нэр дэвшихээр болсон нь олныг айлгаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголд хаана хулгай, луйвар гарна, тэр болгоны ард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр бичигддэг нь худлаа биш. Тэрбээр нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан ч намын удирдлагуудаа шахалт дарамтад оруулан дөрөвдүгээр тойргийн "амлан" аваад байгаа. Түүний чинь хүсэл бол Ерөнхий сайд болох. Хэрэв Х.Баттулга Төрийн ордонд орж ирвэл У.Хүрэлсүхэд л "дайн" зарлана.  Нөгөө талаар нүүрсний хулгайн хэрэгт сэжигтнээр мөрдөн шалгагдаж байгаа. Одоогоор хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байхгүй. Тэгэхээр сонгуулийн үед түүний асуудал сөхөгдөж мэднэ.

Тус намын үндэсний бодлогын хорооны гишүүд хоёр хоногийн өмнө Х.Баттулга зэрэг намын гишүүн бус хүмүүсийг нэр дэвшүүлж дүрэм зөрчсөн асуудлаар Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байгаагаа мэдэгдсэн юм.

Ямартай ч нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроогүй байгаа ч Х.Баттулга болон түүний хамаарал бүхий зарим хүнийг нэр дэвшиж байгаад АН-ынхан дургүйцлээ илэрхийлээд буй.

Хамуг Монголын хөдөлмөрийн намын Ц.Шинэбаяр агсны хүү Ш.Бямбасүрэн

Түүний хувьд Дорнод аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Түүний аав Ц.Шинэбаяр агсан  2008-2012 онд Дорнод аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Аав МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж МАХН-д элсч байсан. Улмаар Хамуг Монголын хөдөлмөрийн нам байгуулж байлаа. Харин хүү нь аавынхаа үүсгэн байгуулсан намаас биш АН-аас нэр дэвшиж байна. Аавынхаа бизнесийг өвлөн авсан тэрбээр улс төрийг үргэлжлүүлэхээр ийнхүү АН-ын МонДе фракц.  Мөн АН-ын бүлгийн зөвлөхөөр ажилладаг нэгэн юм.

Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатар

АН-аас Д.Мөнх-Эрдэнийн дүү Д.Цогтбаатар нэгдүгээр тойрог буюу Хангайн бүсэд нэр дэвшинэ. Тэрбээр 39 настай, санхүүч мэргэжилтэй, банкны салбарт 20 орчим жил ажиллаж байгаа нэгэн. Ах нь АН-аас өмнө нь нэр дэвшиж байсан. Энэ удаад МАН-ын "захиалгаар" хэлмэгдэж, албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгэл авсан тулд нэр дэвших боломжгүй болсон юм. Түүний үг хэлэх эрх чөлөөг нь боомилохын тулд Ц.Нямдоржийн захиалгаар шоронд хийсэн гэх хардлага байдаг. Ямар ч байсан тэрбээр дүүгээ энэ удаад улс төрд сойж байна. Үнэндээ, Д.Мөнх-Эрдэнийн дүү ч, У.Хүрэлсүхийн дүү ч  Үндсэн хуулиараа бол адилхан нэр дэвших эрхтэй.

"Улс орны санхүүгийн байдал хүнд байгаа. Тиймээс бид улс орны хөгжлийг яръя гэвэл санхүүг ярина. Санхүү сайн байж улс орон хөгжих ёстой. Энэ чиглэлд ажиллана гэж бодож байгаа" гэдгээ АН-ын ҮБХ-ны хурлын үеэр онцолсон.

8. Н.Батбаярын охин Б.Жаргалан

АН-ын намын жагсаалтад багтсан удам дамжсан нэг улстөрчдийн нэг бол Б.Жаргалан. АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлдог тэрбээр аавынхаа нөмөр нөөлгөөр улс төрд явж буй эсэхээ харуулах цаг нь ирж байна. Түүний араас балиашигладаг эмэгтэй улстөрч бол С.Одонтуяа гэдэг. "Нэг Монгол" фракцынх. Аав нь МҮДН фракц гээд АН-ын хоёр фракц нэг гэр бүлд амьдарч байна. Тэрбээр улс төрд хар багаасаа зүтгэсэн. Түүний улс төрийн өв залгамжлагчдын нэг гэж бичдэг. Энэ талаараа тэрбээр  Хэрэв “карандуулах” байсан бол аль эрт нэр дэвшээд эсвэл албан тушаалд томилогдоод явчих байсан байх. Гэтэл тэгээгүй.

Эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг бол аливаа хүүхдийн зорих ёстой л зорилт. Миний дотор аавынхаа зарим хийж чадаагүй зүйлүүдийг үргэлжлүүлээд хийчих юмсан гэдэг бодол байдаг. Нөгөөтэйгүүр 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DawnJennings 2024-05-24 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

TashaSmith 2024-05-24 185.181.244.201

Харуулах боломжгүй.

Avatar

AmyGaines 2024-05-24 109.248.15.223

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaBrown 2024-05-24 109.248.129.3

Харуулах боломжгүй.

Avatar

AnnetteRunkle 2024-05-24 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonSmith 2024-05-24 46.8.17.15

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyHoward 2024-05-24 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

TraciMorris 2024-05-24 109.248.138.149

Харуулах боломжгүй.

Avatar

KaylaJohnson 2024-05-24 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyCox 2024-05-24 46.8.23.155

Харуулах боломжгүй.

Avatar

AmyBrown 2024-05-24 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

LupitaMartinez 2024-05-24 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleCamacho 2024-05-24 46.8.106.125

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTurner 2024-05-24 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePrice 2024-05-24 46.8.23.195

Харуулах боломжгүй.

Avatar

SherriBrown 2024-05-24 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineTaylor 2024-05-24 109.248.143.173

Харуулах боломжгүй.

Avatar

LashondaThomas 2024-05-24 46.8.110.226

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMaddox 2024-05-24 185.181.247.186

Харуулах боломжгүй.

Avatar

MiriamJandler 2024-05-24 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaHarris 2024-05-24 185.181.247.242

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleLilley 2024-05-24 188.130.129.98

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyCallahan 2024-05-24 46.8.22.199

Харуулах боломжгүй.

Avatar

TammyPerkins 2024-05-24 45.90.196.57

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHarris 2024-05-24 188.130.185.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePadron 2024-05-24 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

Ч.Уранчимэг 2024-05-24 139.5.216.230

Амартүвшинтэй холбогдох сүүдэртэй тал нь болох юм байна. уг нь түүн шиг нарийн мэргэжлийн боловсон хүчин монголд нэн хэрэгтэй байна. харин би түүний боловсролтой бас төлөв даруу байдлыг мафи гэх эрс шийдэмгийчүүдийн зорилго, тэмцлийн арга барилтай хослуулж эрчүүдийн боловсон бөгөөд зарчимч төлөв байдлын шинэ хэв маягийг гаргаж ирэх боломж байх болов уу? гэж төсөөлөн түүний талаар санаагаа шууд хэлсэн. хятад монгол гэхээсээ илүү баруун гэж туйлшрахаасаа өмнө монгол хүнээ монгол байлгах нь Төрийн

Avatar

Ч.Уранчимэг 2024-05-24 139.5.216.230

Ганибалын Амартүвшин гишүүнийг дахин нэр дэвшүүлбэл би хувь хүнийхээ хувьд таатай л хүлээж авах юм байна. Учир нь түүнд сайн сайхан удам гарал байхаас гадна банкны салбарын үйл ажиллагааны тухай ЗАРЧИМЧ ажил хэрэгч шинж байна гэж харлаа. Харин түүний сүүдэртэй талыг харахдаа хүүхдийн номын сангийн хөөрхөн барилгыг нурааж үзэмж муутай барилга босгуулсан, АРД кино театрыг Со жүжигчнээс худалдаж авсан юм байна аа гэдгийг өнөөдөр олж уншиж мэдсэн бөгөөд түүнийг нураах гэх нь дахиад л Г.Амартүвшинтэй

Avatar

DebbieLetterman 2024-05-24 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBonner 2024-05-24 45.81.136.165

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaPeacock 2024-05-24 46.8.222.169

Харуулах боломжгүй.

Avatar

KimEspino 2024-05-24 45.81.136.219

Харуулах боломжгүй.

Avatar

MeganSmith 2024-05-24 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethCook 2024-05-24 109.248.14.70

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLove 2024-05-24 46.8.22.69

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBartlett 2024-05-24 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.160.94

Гадны тавиул ганц хулгайчид маллуулаад сууж байдаг АН-ын удирдлага даанч арчаагүй юмаа!!! 8 жил залхаасан МАН болон арчаагүй АН-ыг алийг нь ч сонгож болохгүй, харин бусад шинэ хүчнүүдэд (дарга нь халтар малтар гэж гололгүй) саналаа өгье, монголчууд аа!!!

Avatar

AlexisJackson 2024-05-24 109.248.205.124

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBuckley 2024-05-24 188.130.142.167

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-24 202.126.89.244

Энэ нийтлэлийн нэр,агуулга бичсэн зүйл нь Х.Баттулгатай ямар холбоотойг ойлгосонгүй.Баттулгын ах дүү, эхнэр хүүхдүүд,хамаатан садан нь дэвшсэн юм бол түүнийг нь л бич л дээ.Бүх юманд л түүнийг хамаатуулах, харлуулах гээд үзчих юмаа танай сайт.Жаахан хамжааргатай байж сур

Avatar

Нэргүй 2024-05-24 202.21.125.22

Хүргэн нь байгаа юм биш үүь жонон

Avatar

Нэргүй 2024-05-24 202.126.89.190

hurgenn baihguldee haha

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.191.146

Баттулгыг зөвхөн цалинтай троллууд нь л өмөөрсөн дэмж сэн коммент бичдэг, жинхэнээсээ дэмждэг нохой ч Монг олд байхгүй, мөн Баттулга холбогдоогүй хулгай луйвар ч гэж Монголд байхгүй. Харин түүнийг чиглүүлдэг сумалдаг цэнэгэлдэг эзэд нь хойд хөршид бий !
АН-д гишүүнээ сэргээгээгүй нохойг СЕХ бүртгэх ёсгүй!!!

Avatar

JenniferGrant 2024-05-24 45.90.196.46

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.160.94

Mонголчууд бид сүүлийн 30 жил яагаад өөдлөхгүй байна вэ гэхээр нэг хэсэг нь төрд хулгайч нар байгаа учраас гэдэг, нөгөө хэсэг нь хулгайч нарыг та нар л өөрсдөө сонгосон шүү дээ гэж ам хаадаг?! Энэ битүү тойрог үүссэн гол шалтгаан нь төрийн буруу тогтолцоо!!! Төрд буруу хүмүүсийг ард түмэн сонгосон нь үнэн боловч тэднийг сонго гэж улс төрийн нам хэмээх бүлэг этгээд л нэр өгөөд ард түмэнд тулгаж сонгуулдаг! Ард түмэн төр барих түшээдийг өөрсдөө мэдэж нэрийг нь дэвшүүлэн сонгох боломж хаалттай!! Ти

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.160.94

Тийм учир ард иргэд өөрсдийн дотроос итгэлт хүнээ дэвшүүлэн сонгож байгуулдаг АИХ болон АИХ-аас сонгогдох байнгын ажиллагаатай УБХ гэсэн манайд (1990-1992) туршигдаж тохиромжтой нь нотлогдсон 2 танхимтай парламенттай болохоос нааш бид өөдлөхгүй ээ!!!

Avatar

ккк 2024-05-24 43.228.129.139

Тэрбээр 39 настай, санхүүч мэргэжилтэй, банкны салбарт 20 орчим жил ажиллаж байгаа нэгэн… ккк юу ч гэсэн үгийн

Avatar

Коммунизмаса салах юмсан.... 2024-05-24 202.126.90.131

2000 оноос хойш ЁӨК, ЗГ, УИХ, шүүх 4 нь Ажил Үүргээ Зөв Ойлгохгүй, Ойлгосон ч албаарБиесийхээ ажилд хутгалдан, Өөртөө Ашигтай & Улсад Буруу Олон олон Шийдвэр гаргаж, Төрийн албыг хамсаатнуудтайга хувааж эдлэн Улс орныг буруу тйиш залсандоо…Бүхнийг Төрд хурааж, Тоталитор улс боллоо

Avatar

Буруу Тогтолцоо 2024-05-24 202.126.90.131

ТӨРИЙН ТОГТОЛЦОО БУРУУ УЧИР УЛС БҮХЭЛДЭЭ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЖ МӨСӨН УУЛ МӨРГӨЖЭЭ…

Avatar

Нэргүй 2024-05-24 203.169.50.253

Hurelbaatar duu zayabaliig orhijee taa

Avatar

Нэргүй 2024-05-24 66.181.179.187

Батшугар нь дээр. Бусад нь …

Avatar

Нэргүй 2024-05-24 103.9.90.100

удам дамжсан улс төрчийн охин ч гэх шиг. Гончиндоржийн охин бас дэвшиж байгаа биз дээ. Дутуу л байна даа. Үнэхээр өөрсдийнхөө байгаа царайг харж байгаа бол сонгохгүй байхад л болно

Avatar

KimLee 2024-05-24 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-24 103.57.92.218

ерөнхий сайдын эцэг нэг ах Хээроогийн нууц амраг Анужин, Шатар даргын нууц Гомпилдоо гээд л хөвөрч өгнө дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж