Эверестийн оргилд гарсан хоёр уулчинд зориулан өнөөдөр /2024.05.23/ 11:00 цагт нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарих гэнэ.
Эрэлхэг зоригт хоёр уулчиддаа зориулан 108, 108 мод тарьж, суварга бүтээх буяны үйлсэд уриалж байна. Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар зорьсон зорилгодоо хүрч, дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид болсон юм.
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн, Д.Отгонхүү нар Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпагийн тусламжгүй гарахаар зорилго тавьсан ч уулчин Д.Отгонхүүгийн биеийн байдал муудсан тул үндсэн кэмптээ эргэн ирсэн байна.
Харин авиралтаа цааш үргэлжлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар сураггүй байсан тул тэднийг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 13-нд эхлүүлсэн юм. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт эрлийн баг хоёр уулчны цогцсыг олсон юм. Тэгвэл уулчид зорьсон зорилгодоо хүрч Эверестийн оргилд гарч чадсан ч буух явцдаа амь эрсдсэн байх магадлалтай гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Холбоотой мэдээ