Ихэнх нутгаар энэ сарын 26, 27-нд хална

Хуучирсан мэдээ: 2024.05.23-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар энэ сарын 26, 27-нд хална

Ихэнх нутгаар энэ сарын 26, 27-нд хална

ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Онги, Алтай нуруунаас эхтэй Ховд, Бодонч зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Булган гол Байтаг , Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 24-нөөс 2024 оны тавдугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Тавдугаар сарын 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд нутгийн баруун хагаст бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, 27-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. Ихэнх нутгаар энэ сарын 26,27-нд хална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж