Бурхан багшийн их дүйчин өдөр маргааш /2024.05.23/ тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрахаас гадна Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс бүтэн өдрийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Тодруулбал, маргааш 04:00 цагаас төв гандан ном хурах үйл ажиллагааг эхлэх бөгөөд 08:00-17:00 цаг нийт лам хуврагууд даян дэлхийн энх амгалан оршихуйд зориулсан Бурхан багшийн чого хурах аж.
Үүнээс гадна 09:00-11:00 цагийн хооронд хүндэтгэлийн жагсаал болно. Бурхан багшийн их дүйчин өдрийн албан ёсны нээлт 11:30-12:15 цагт болох юм. Эдгээрээс гадна тахил өргөх үйл ажиллагаа 18:00 цагийг дуустал үргэлжлэх юм байна.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:
Холбоотой мэдээ