Путин, Ши нар долдугаар сард дахин уулзана

Хуучирсан мэдээ: 2024.05.22-нд нийтлэгдсэн

Путин, Ши нар долдугаар сард дахин уулзана

Путин, Ши нар долдугаар сард дахин уулзана

Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долдугаар сард Казахстанд уулзах төлөвтэй байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Даваа гаригт Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ энэ талаар мэдэгдлээ. Путины саяхны айлчлалыг тооцвол удирдагчид хоёр сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзана гэсэн үг юм.

Сергей Лавров ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралдааны үеэр Ван Ид хэлэхдээ “Бидний харилцааны хуваарь маш, маш эрчимтэй байна. Эрхэм сайд аа, эрхэм найз аа, сар хүрэхгүй хугацааны дараа Нижний Новгород хотноо болох Бриксийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулганд таныг угтаж авахаа тэсэн ядан хүлээж байна. Харин хоёр орны удирдагчид долдугаар сард Астанад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар уулзах болно” гэжээ.

Харин Ван И “ШХАБ нь зөвхөн гишүүн орнуудын нийтлэг ашиг сонирхол төдийгүй дэлхийн олон талт чиг хандлагыг дагаж мөрддөг” гэж хэлсэн байна.

Ойрхи Дорнодын энхийн үйл явц, Улаан тэнгисийн бүс нутгийн үйл явц, Солонгосын хойгийн байдал зэрэг тулгамдсан олон асуудлаар Сергей Лавров, Ван И нар санал солилцжээ. Тэд мөн Евразийн аюулгүй байдлын шинэ тогтолцоо байгуулах шаардлагатайг онцолсон.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж