Х.Баттулга Монголын сонгуулийг “нохойн наадам” болгов!

Х.Баттулга Монголын сонгуулийг “нохойн наадам” болгов!

Х.Баттулга Монголын сонгуулийг “нохойн наадам” болгов!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг У.Хүрэлсүхтэй нийлээд зургаан хүн хашч ирсэн байдаг. Тэднээс Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж, дараа нь МАН-д зарж, өдгөө хүүгээрээ дамжуулан улс төр хийж буй бол П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар тамгаа дараагийн хүндээ шилжүүлж өгөөд Монголын улс төрөөс явцгаасан юм. Харин Монголын улс төртэй эргэн ноцолдож, зайгаа тавьж өгөхгүй чаргууцалдаж яваа бас нэг экс Ерөнхийлөгч нь Халтмаагийн Баттулга.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн  IV тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхоноос нэр дэвшихээр АН-аас “визээ” авсан. Түүний хувьд Монголын парламентад бодлого боловсруулахын тулд нэр дэвшсэн юм биш. Тэр тусмаа Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө түүнд бүр хамаагүй асуудал.

Монголын улс төрд comeback хийхээр төлөвлөсний цаад зорилго нь Л.Оюун-Эрдэнийн суудал. Бүр холын мөрөөдөл нь Монголыг Беларусь, өөрөө Александр Лукашенко болох юм. Товчоор хэлбэл, У.Хүрэлсүхийн сууж буй өнөөдрийн суудалд дахин залрахын тулд тэрбээр АН-ыг төдийгүй МАН-ыг худалдаж чадна. Төмөр замын бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэр, шинэ сум, Майдар хот гэхчилэн түүний санаачилсан болгон Монголд хохиролтой, харин Х.Баттулгад ашигтай байсан.

Хоёр хоногийн өмнө АН-ын ҮХБ-ны хурал дуулиан шуугиантай, уйлаан майлаантай болсныг хүн бүхэн харсан биз. Энэ жүжгийн гол найруулагч нь Х.Баттулга агаад тэрхүү энтертайментийн үргэжлэл АН-д өнөөдөр ч өрнөж байна.

1.

Парламентын ес дэх удаагийн сонгуульд намууд 126 хүнийг нэр дэвшүүлнэ. Тойрогт 78 хүн сойж, жагсаалтад 48 хүний нэрсийг бичнэ. АН-аас нэр дэвших эрхээ эхний байдлаар авсан 126 нэр дэвшигчийн  40 хувь нь Х.Баттулгын хүмүүс гэж хэлж болно. Жагсаалтын тавд, бичигдсэн Ө.Шижирээс эхлээд тойргуудад “хуваарилагдсан” Х.Баттулгын хүмүүсийг тоолбол бараг 40 илүү гарч байна. А.Адъяасүрэн, О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Д.Батцогт, Ц.Одонтунгалаг, Б.Ариун-Эрдэн, Х.Эрдэнэбаата, Ц.Туваан, Д.Үүрийнтуяа, Т.Пүрэвхатан, Л.Мөнхбаясгалан, Т.Батцогт, Г.Болормаа, Ө.Шижир, К.Жандос, Б.Ган-Очир, Н.Энхбат, Н.Алтанхуяг гээд ил цагаан дагадаг хүмүүсийг нь зөвхөн жагсаахад ийм л байна.

АН-аас нэр дэвших эрхээ авсан атал гэнэт дуу, дуугаа авалцан “сонгууль хаялт” зарлах зарим хүмүүсийн цаана Женко.Баттулга байгаа илэрхий харагдаж, хардагдах болсон. Зарим нь Женкогийн хар гүтгэлэг, АН доторх “хар масс”-ын хандлагаас залхсан, зарим нь намдаа гомдсон байх. Гээд энэ үйл явц АН-д ашигтай тусахгүй. МАН-д ашигтайгаар эргэхгүй. Тэгвэл хэнд ашигтай вэ гэж?!. Ийм асуулт энэ үйл явдлаас мэдээж тавигдаж таараа. Хариулт нь АН-ын гишүүд “сонгууль хаялт” зарлах нь Х.Баттулгад, бүр цаашилбал Орост ашигтай.

Монголын төрд ойртуулж болохгүй хүн гэж байдаг. Улс төр, бизнесийн замнал нь худал хуурмаг, хулгай луйвраар дүүрсэн Х.Баттулгыг нэгэн цагт төрөөс зайлсанд нь Ц.Нямдорж  хүртэл баярлаж суухад АН анхнаасаа “чөтгөртэй нөхцөж" л байдаг!

Хэрэвзээ АН баруун төвийн үзэл баримтлалтай нам мөн бол өнгөрсөн хугацаанд ороо, жороогоороо ялгараад явах ёстой гэж Л.Гантөмөрт олон удаа сануулж бичсэн дээ. Нөгөө талаас нь харвал нүүрсний хулгайн хэргийн хамгийн том сэжигтний нэрсийг сонгуульд нэр дэвшүүлэх хүртэл дарамт шахалт Л.Гантөмөрт хэн үзүүлсэн байх вэ?.

2.

АН-аас нэр дэвшүүлсэн 126 хүний 40 хувь нь Х.Баттулгын фракц.  Сөрөг хүчнээс нэр дэвшигчдийн 40 хувийг халаасалсан атлаа Женко.Баттулга намаа дотроос задлах үйл явцыг сонгуультай зэрэгцүүлээд өрнүүлэх шалтгаан юу вэ?. АН дахь эргэж буцсан гомдол, эртний өс хонзонтой нь  зэрэгцээд ийм асуулт тавигдана, ойлгомжтой. Энэ нь эртнээс зурагдсан сценари байх нь, ойлгомжтой. Их ч хөрөнгө, мөнгө цацаж байгаа нь илэрхий байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зөвлөх Ц.Ууганбаяр, Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа нараараа дамжуулан “угаасан” мөнгө, 40 их наядын нүүрс /АТГ-аас нүүрсний хулгайн хэргийн топ 17 сэжигтний тэргүүнд Х.Баттулгын нэрийг Ө.Шижиртэй нь хамт зарласан/ АН-ыг болон Монголын төрийг худалдан авахад зарцуулагдаж байхыг ч хэн мэдлээ. Үүнийг шалгах ёстой юу ёстой. Учир нь, Зукербергийн халаас руу Женко.Баттулгын "хулгай"-н мөнгө мөн ч их урсч байгаа хардагдаж, харагдаж байна.

Тиймээс нэгэн дуугаар өргөдлөө өгч, сонгуульд нэр дэвшихээс татгалзаж ббуй АН-ын зарим залуусын эсэргүүцлийг далимдуулан Х.Баттулгын талынхан барьцаа улам ахиулах оролдож буй нь худлаа биш юм.

Жишээ нь, Ц.Жадамбаа нэрээ татвал оронд нь сэтгүүлч Ж.Баттуул орно гэсэн наймаа тохироо ханцуй дотор  явагдсан байхыг үгүйсгэхгүй. Х.Баттулга хэзээ ч тооцоо, судалгаагүй  зүйлд мөнгө зарахгүй хүн. Хэрэг нь дууссан бол шоронд илгээдэг. Ц.Хулан, Б.Махбал, Н.Түвшинбаяр, Б.Ганхуяг, Г.Байгалмаа, Н.Удаанжаргал, Д.Батзаяа гээд түүнийг дагасан болгон гэмт хэрэгтэн болцгоосон. Тэрчлэн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын хэрэгцээ түүнд байхгүй болсон нь энэ удаагийн АН-ын нэр дэвшүүлэлтээс тун тодорхой уншигдав.

Харин АН-ын дотроос нь задлаж, хагаралдуулаад захирахыг хүсч буй гол шалтгаан нь тамга атгах. Хэрэвзээ АН ялбал намын дарга Ерөнхий сайд болно. Хамтарсан засагт уригдвал МАН-ын хэлэлцээрт орох гол хүн нь мөн намын дарга. Ийм нохой санаагаар АН-ыг дотроос нь үймүүлж байж мэднэ.  Ямартаа ч Х.Баттулга АН-ын нэр дэвшүүлэлтийг, Монголын сонгуулийг “нохойн наадам” болгож чадаж байна. Нэгэнтээ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Х.Баттулгыг нохой гэсэн. Нохойноос нохой санаа л гарна.

ЖИЧ: Э.Бат-Үүл баатарын үгийг АН-ын дүү нарт нь ахин сануулъя: Монголын ардчилал маань “нохойн наадам” болж дууссаныг хараад, түүний тэнгэрлэг онгодтой байсан үеийг эргэн санаад шимширч сууна даа. Үйл хэрэгт бус, эрх мэдэлд үхэлдснээс үүдэлтэй “Галзуу” өвчин байдаг л юм байна. Нүд хальтрам харагдах аж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ХахаХаха
39
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

133 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

IhateRCTA 2024-05-22 89.207.171.108

Нээрээ л сонгуулийг цэцэрлэгийн маамаа нарын тоглоомын төлөөх булаацалдаан болгожээ

Avatar

Иргэн 2024-05-22 139.5.219.193

өүгд адилхан. өөр өөрийнхөө цүнх баригчийг л оруулах гээд байгаа билээ

Avatar

Zochin 2024-05-22 66.181.179.24

Жонхуу бол Монголын хорт хавдар, гамшиг, урвагч нохой, энэ хүн далд орж байж нэг амар заяа үзэх байх. Оросууд утсан хүүхэлдэйнүүдээ үлдээдэггүй гэрчийг устгадаг даа, энэ нохойдоо бушуухан кремлийн цайгаа уулгаасай

Avatar

KaylaJohnson 2024-05-22 45.87.253.175

Харуулах боломжгүй.

Avatar

PamelaParks 2024-05-22 46.8.23.87

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyCox 2024-05-22 46.8.23.155

Харуулах боломжгүй.

Avatar

AmyBrown 2024-05-22 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

LupitaMartinez 2024-05-22 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleCamacho 2024-05-22 46.8.106.125

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTurner 2024-05-22 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePrice 2024-05-22 46.8.23.195

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-22 202.126.91.151

харин энэ сайтын эзэн Эби гуай нь л үймүүлээд бн даа

Avatar

SherriBrown 2024-05-22 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineTaylor 2024-05-22 109.248.143.173

Харуулах боломжгүй.

Avatar

LashondaThomas 2024-05-22 46.8.110.226

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMaddox 2024-05-22 185.181.247.186

Харуулах боломжгүй.

Avatar

MiriamJandler 2024-05-22 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaHarris 2024-05-22 185.181.247.242

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleLilley 2024-05-22 188.130.129.98

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyCallahan 2024-05-22 46.8.22.199

Харуулах боломжгүй.

Avatar

TammyPerkins 2024-05-22 45.90.196.57

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHarris 2024-05-22 188.130.185.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePadron 2024-05-22 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-22 202.179.18.201

Х.Баттулга ч арай улс орныг сүйрүүлэхгүй байх. Харин Ц.Элбэгдоржийн бүлэглэл, барууны тэжээврүүд, тэдний хань хамсаатнууд сонгуульд ялахгүй бол үймээн самуун дэгдээнэ, галдан шатаана, хүний хүний амиар ч хамаагүй Засгийн эрхийг хүчээр авч, төрийн эргэлт хийнэ гэх мэтээр дөвчигнөх боллоо. Сонгуулийн ялалт ард иргэдийн сонголтоор болохоос биш албан тушаал, эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүдийн санаснаар болхгүй байх. МАН УИХ-ын сонгуульд ялах нь тодорхой боллоо гэдгийг мэдээд байж суух газраа ..

Avatar

DebbieLetterman 2024-05-22 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBonner 2024-05-22 45.81.136.165

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaPeacock 2024-05-22 46.8.222.169

Харуулах боломжгүй.

Avatar

KimEspino 2024-05-22 45.81.136.219

Харуулах боломжгүй.

Avatar

MeganSmith 2024-05-22 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethCook 2024-05-22 109.248.14.70

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLove 2024-05-22 46.8.22.69

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBartlett 2024-05-22 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisJackson 2024-05-22 109.248.205.124

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBuckley 2024-05-22 188.130.142.167

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGrant 2024-05-22 45.90.196.46

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-22 192.82.65.120

Нямсүрэн гэгч б**********ч сэтгүүлч хүүхэн эзэн Элбэгдорж нь шоронд орчих гээд тэжээгчээ алдчих гээд нойр нь хүрэхээ болиод юу ч хамаагүй сараачдаг болжээ.

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.160.94

Гадны тавиул ганц хулгайчид маллуулаад сууж байдаг АН-ын удирдлага даанч арчаагүй юмаа!!! 8 жил залхаасан МАН болон арчаагүй АН-ыг алийг нь ч сонгож болохгүй, харин бусад шинэ хүчнүүдэд (дарга нь халтар малтар гэж гололгүй) саналаа өгье, монголчууд аа!!!

Avatar

KimLee 2024-05-22 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyGonzalez 2024-05-22 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiBowen 2024-05-22 185.181.247.217

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaSmith 2024-05-22 109.248.205.148

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRomero 2024-05-22 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyTorres 2024-05-22 46.8.22.158

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyWilson 2024-05-22 188.130.136.88

Харуулах боломжгүй.

Avatar

JennaKing 2024-05-22 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilliams 2024-05-22 188.130.128.34

Харуулах боломжгүй.

Avatar

SusanJohnson 2024-05-22 109.248.138.187

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyBray 2024-05-22 188.130.137.161

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-22 66.181.182.33

Гантөмөр гэдэг ийм арчаагүй хулчгар урвагч байсан юм юм уу. Эцсийн дүнд ардчилал ард түмэн 2 оос зугтаадаг байна ш дээ. Монголын төр энэ баттулгын гарт бүгд орсон юм байна. мотортой л хүн байна даа эксел д жипний мотор тавивал яаж давхихыг харах үлдлээ

Avatar

JulieSabo 2024-05-22 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-05-22 59.153.113.235

Хамгийн гайхалтай нь Цэнгүүн гэгч этгээд жагсаалтын 4-т яагаад орчихсон юм бол???

Avatar

иргэн 2024-05-22 103.57.95.142

Нутаг оронгүй Тэнүүчилж яваа Элбэгдоржийн Баттулгын эсрэг явуулж буй Хар *Пиар* ,

Avatar

Нэргүй 2024-05-22 103.212.118.121

БАЛАЙ СДАНУУД

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.184.186

Элбэгээг муулж ардчилалаа устгаж байгаа монголчууд бодох цаг нь болжээ.

Avatar

Иргэн 2024-05-22 59.153.113.235

Элбэгээ чинь ардчилал бүү хэл Монгол орныг минь үгүй хийх шахсаныг мэдээгүй л яваа юм уу???

Avatar

Иргэн 2024-05-22 103.57.94.92

Ардчилсан намын удирдлага намынхаа баримтлах зарчим, үнэт зүйлс, тоглоомын дүрэм, боловсон хүчний бодлогоо маш тодорхой болгож өөрсдөө үлгэрлэж яс мөрдөхгүй бол оршин тогтноход, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг ойлгохгүй бол дууслаа шүү! Нэр дэвшүүлэх ажилаа ардчиллын хамгийн энгийн хэн бүхэнд ойлгомжтой зарчимаар хуулийн хүрээнд зохион байгуулж чадахгүй зодоон цохион маргаанд хүргэсэнд намын удирдлага л буруутай. Удирдаж, хур

Avatar

SUNOSON 2024-05-22 202.126.88.185

AN gej ali ert alga bolson yum bishuu. Uimuuldeg, duraaraa durgidag gadnii gar hul, dotoodiin popuudiin togloomiin talbar gej haragdaad udaj baina da

Avatar

MarquitaWilcox 2024-05-22 46.8.23.120

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.217.64

ардчилсан намаас нэр л үлдсэн ардчилал гэдэг үгийг ашиглахаа боивол таарна одоо хэдхэн зөв хүнээ жийж байна татан буугдаад нэг мөсөн мүүний шашны байгууллага болвол таарна

Avatar

Нэргүй 2024-05-22 104.193.135.205

Элбэгдоржийг 2 удаа сонгож алдсан Монголчууд бодолтой байгаарай

Avatar

KeriLane 2024-05-22 46.8.23.202

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleSanchez 2024-05-22 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

TracyCampbell 2024-05-22 109.248.166.67

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaFuller 2024-05-22 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

Оыоб 2024-05-22 66.181.186.123

Оростой хольж манийгаа айлгах манаатай гуцөө. Та нар зүгээр л ыүгд хулгайч нар. Танай намын хурлуудыг харсан юун ардчилсан нам. Бүдүүлэг балай эрчүүд давамгайлж байх юм.

Avatar

Зориг агсан л АН ын, Монголын ардчиллын луужин байжээ 2024-05-22 103.168.34.186

Ер нь АН ын, Монгол дахь ардчиллын уураг тархи, луужин, имидж, нүүр царай нь С.ЗОРИГ агсан л байжээ. Тэр үнэхээр АН ын ганцхан алтан гадас байв. Даанч хамтран зүтгэгчид нь, андууд нь түүнээс урваж нүд үзүүрлэж, гадуурхаж, ганцаардуулж байсаар эцэст нь хороож санаа нь амарчээ. Даанч хороочихсон хойноо их л харамссан биз, хэн мэдлээ. Зориг байхгүй Монгол одоо ч суудлаа, зүгээ олохгүй тэмтэчсээр л, хоорондоо золин ноход шиг уралцан тэмцэлдсээр л байна.

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.216.85

Нохойн наадам? Д.Бямбасүрэн: Х.Баттулга бол нохой, гэхдээ манай нохой !

Avatar

Нэргүй 2024-05-22 107.122.177.73

Одоо бол хаяа муутай хойд айлын угаадасны нохой гэдэг нь тодорхой боллоо

Avatar

Нэргүй 2024-05-22 202.9.40.223

АН бол луйварчидын нам гэдэг нь туйлын үнэн юм. Гишүүд нь мөнгөнд нугасгүй дуртай бөгөөд албан тушаалын төлөө юу ч хийж чадах хүмүүс гэж бид боддог. Ийм нам түүний гишүүдэд нв яаж итгэх билээ дээ. Сайхан ярьж, МАн-ын муулж, бусдыг хошигруулахаас өөр хийж чадах зүйл байхгүй. Нам доторхоос зач чадахгүй байж улс орныг яаж авч явж чадах билээ. Х.Баттулга хийсэн юмтай хүн. Нэг рүүгээ яасан их дайрна вэ

Avatar

Нэргүй 2024-05-22 107.122.177.73

Элбэг биш оросын бууны нохой жонхуу батлага л АН-ын нэр хүндийг шороотой хутгалаа

Avatar

Нэргүй 2024-05-22 103.168.34.186

Элбэгдорж л АН ыг сонгуульд алаа хаячлаа. Энэ хүний шуналыг нам дотроо тас цохиж чадахгүй л бол АН хэзээ ч сонгуульд амжилттай орж чадахгүй. Мордохын хазгай боллоо.

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.217.64

дарга гантөмөр нь толгойгүй хүн үү

Avatar

Нэргүй 2024-05-22 103.168.34.21

Ардчилал ярьж орилогсодын АН ийн үнэн төрх.

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.187.145

Баттулгын хулгайч нарын сүрэг багширч бнаа, хө ! Гантөмөрийг юугаар дарамтлаад энэ хулгайч нараа багца ар нь чихдэг бна ? Тэр Тулга,Цэнгүүн эд нарын улс төрч гэж юу байхав дээ, нохой долоо !

Avatar

KimberlyCollins 2024-05-22 109.248.14.97

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-22 66.181.178.86

Элбэгээгийнхэн хол явахгүй ээ. NEWS-ийн хэд дариухан Элбэгээгээсээ зайгаа авахгүй бол та нар Чимгээ, Содномдаржаа нарын араас орно шүү. Хэрэгцээ дууссан цагт та нар байтугай нөхдүүд нь яаж байхгүй болдог жишээг нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа биздээ!!! Элбэгээгийнхнийг дахин Монголын төрд бүү ойртуул, бүхнийг самарна шүү.

Avatar

Нэргүй 2024-05-22 158.59.146.30

AH-н горьдогчдыг бүгдийг нт хөлөөс нь татахад хангалттай. халтмаагийн өлөн бөөс даварч байна шүү
AH-н горьдогчдыг бүгдийг нт хөлөөс нь татахад хангалттай. халтмаагийн өлөн бөөс даварч байна шүү
AH-н горьдогчдыг бүгдийг нт хөлөөс нь татахад хангалттай. халтмаагийн өлөн бөөс даварч байна шүү

Avatar

Лхагва очир 2024-05-22 122.201.31.85

элбэгшунал сайн дураараа биш хэн ч хүлээж авхааргүй болсон учраас улс төрөөс түр холдсон мэтдүр үзүүлж байгаа юм шүү дээ

Avatar

LauraSmith 2024-05-22 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-22 103.57.93.18

ёстой үнээн. монголыг жинхэнэ жонхуу болгож байгаа гадны тавиул даа

Avatar

Зочин 2024-05-22 202.55.188.102

БАТТУЛГЫН БАГИЙНХАНИЙГ ДЭВШИХЭД МАНАН МАФИЙНХАНЫ НОЙР ШӨНӨЖИН ХҮРЭХГҮЙ, БООЖ ҮХЭХ НЬ ХОЛГҮЙ БГАА СУРАГТАЙ! ЗҮГЭЭР ЗҮГЭЭР. ЮМАНД ЭЭЛЖ ДАРАА ГЭЖ БДАГ ШД. ХАРИН БИТГИЙ Л ЦӨМӨӨРӨӨ БООЖ ҮХЧИХЭЭРЭЙ, ЯЛАНГУЯА ЭБА-ИЙН БӨГ С ДОЛООГЧ, ҮҮНИЙГ БИЧИГЧ, ХОР ХУТГАГЧ Ж.НЯМСҮРЭН АВГАЙ МИНЬ ЗА! ХА ХА

Avatar

ZOCHIN 2024-05-22 101.189.22.137

ZUGEER EE SANAA ZOVOLTGUI….ELBEGIIG BODOHOD MONGOL BANHARSHUU…DEMJINE EE…

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.187.145

Чи андуурсан Хятадын нэг муж Төвдийн Банхар шүү !

Avatar

Нэргүй 2024-05-22 202.126.91.174

Чи нэг хувьд нь ч хүрэхгүй өт минь

Avatar

Нэргүй 2024-05-22 45.10.155.201

Баярцогт, Элбэгдоржийнхоо хажууд Баттулга нь арай л чөмөгтэй дөө. Элбэгээ энэ хорхойтсон шүдээ авахуулбал таарна.

Avatar

Зочин 2024-05-22 172.56.166.82

Монголчууд ноход нөхөд 2г ялгаж зөв сонголт хийхгүй бол олон жил өөрсдийгөө "тамд" унгахаа ухаарах цаг ирлээ

Avatar

H6 2024-05-22 202.9.46.135

АН-ын нэр дэвшигчдийн 40 хувийг Х.Баттулга, 60 %- г ц.элбэгдоржийн б**с долоогчид бүрдүүлж бна…

Avatar

Зочин 2024-05-22 124.158.112.156

ж.Нямсүрэн гэх сэтгүүлч чухал асуудлыг зөв өнцгөөс нь хөнлсөн байна. Жанхуутулга бол хүн биш төрийг улсыг буснуулагч нохой мөн. Жанхуутулга чинь мөнгө хусах боломж олгосн хүмүүстээ хөдөлмөрийн баатар цолоор шагнаад асар олон тэрбум төгрөгтэй алтан виза карт олгоод гадаад руу илгээдэг мэргэшсэн гар шүү дээ. Иймд үүнийг сонгож болохгүй Булган, Хөвсгөл, Орхоныхоон!!!

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.216.85

Бидэнд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйлс бий, харин Америкт байдаггүй. Америкийн мэддэг ганц зүйл нь эрх чөлөө, мөнгө, эрх чөлөө, мөнгө, эрх чөлөө, мөнгө гүйцээ өөр юу ч байдаггүй. Харин Монгол баялаг түүхтэй, ёс заншилтай орон. Монгол монголоороо үлдмээр байна, уламжлалаа сэргээмээр байна, ах захаа хүндэлмээр байна, эмэгтэйчүүдээ буцаагаад эмэгтэй хүн шиг болгомоор байна, эрчүүд ашиг орлоготой өөртөө итгэлтэй болмоор байна, Монгол улс баялагтаа эзэн суумаар байна, өөрийн гэсэн бие даасан бодлоготой болмоор байна. Гэтэл бүх юм гадаадын болоод дууслаа. Хууль нь ч гадаадын, соёл нь ч (соёл ч гэж дээ) гадаадын, хэрэглээ нь ч гадаадын, энэ байдлаараа англиар хоорондоо харилцдаг болох юм байна, энэ бол шившиг.

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.160.102

БАЯРЦОГТЫГ жагсаалтаас зайлуулж , ЦЭНГҮҮН гэгчийг илчилснээс нааш Элбэгдоржийнхон ГАЛЗУУРЧИХАВ …

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.160.89

Гадны тавиул ганц хулгайчид маллуулаад сууж байдаг АН-ын удирдлага даанч арчаагүй юмаа!!! 8 жил залхаасан МАН болон арчаагүй АН-ыг алийг нь ч сонгож болохгүй, харин бусад шинэ хүчнүүдэд (халтар малтар гэж гололгүй) саналаа өгье, монголчууд аа!!!

Avatar

Зочин 2024-05-22 103.212.118.35

Монголд Элбэгдоржийг тууштай дэмждэг хүмүүсийн тоо буурсаар Баабар, Бат-Үүл, Сосорбарам, өвгөн Доржготов, Сайханбилэг, Баярцогт, Хурц, Нямсүрэн ажаа нарын цөөхөн хүн үлдээд байгаа юм биш үү? Муу юм яригдах болгоны цаана Элбэгдоржийн нэр зоолгоостой байх юм. Уул нь Элбэгдорж, Сайханбилэг нар нэн даруй ирээд хуулийнхантай учраа ололцвол АН-даа том тус болохоор байна.

Avatar

ХУУЛЬЧ 2024-05-22 202.9.46.208

УЛС ТӨРИЙН ЙИМ ТОМ НАМЫГ ЖАНУУ БОЛГОЖ БОЛНО ГЭДЭГ АВЬЯАС Л ДАА.

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.216.85

удахгүй Баттулга хувь хүн байхаа больж үзэл санаа болж АН-аар халдварлана харж л бай.

Avatar

сонгогч 2024-05-22 202.9.46.135

элбэгдорж дээлээ нөмөрсний дараа АН Баттулгын гарт 100 % орно.

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.219.162

зааа женкотой улс төр бол дэмтй дээ дэмий.Дэмий юм дэмий Дэмбэрлийн охин бүр дэмий гэж үгтэй.

Avatar

Нэргүй 2024-05-22 59.153.114.118

Энэ жонхуу төрд гарвал Монгол хөвгүүдийг хүний нутагт орос эзнийхээ төлөө байлдхаар явуулж мэдэх шуналтай хар xүүpшүү . . . үхэн хатан зүтгээд байгаагийн цаад учир нь ч байж мэднэ шүү

Avatar

зочин 2024-05-22 66.181.177.78

элбэгдорж зүгээр сууж байгаа юм уу, хогийн хулгайчийг авчирч ял үүрүүл

Avatar

Нэргүй 2024-05-22 202.131.227.42

Busad songoltuud ni ch bas ineedtei l yumnuud bsnshd

Avatar

LeslieNguyen 2024-05-22 109.248.128.62

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.219.140

МАХН уугуул намдаа нэгдсэн юмаа, малаа. Гишүүдээсээ санал авч байж нэгдсэн юм. Та нарын тархи угаалтад хэн итгэх юм!

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.217.64

элбэгдорж энэ сайтын эзэн нь юм уу эсвэл гошногоор нь гартал мөнгө цутгажээ

Avatar

Нэргүй 2024-05-22 104.193.135.205

tiim ezen n huzuugui

Avatar

Нэргүй 2024-05-22 202.55.188.37

Харин элбэг гай зайлж өгөхгүй самарсаар нээрээ нохойн наадам болгочихлоо шд.

Avatar

Нэргүй 2024-05-22 103.168.34.143

ene humuusees 5 hun l songogdvol ih um. teheer ouynerdene hurelsuh nartai huivaldahgui l bol zasagt noloolj chadahgui.

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.183.79

Баттулгыг сонгуулвд ялуулна тэгээд дараа нь монгол улсыг ШХАБ-д элсүүлээд гарын дор байлгана гээд наад Оросын гадаад хэргийн сайд Лавров чинь заралчихсан байна

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.216.85

Гадаадын хөрөнгө оруулалтад болгоомжтой хандах ёстой. Тэгэхгүй бол тэдгээр мөнгө ихтэй үндэстэн дамнасан корпорациудын эрхшээлд орно. Тэд манай төрийн бодлогод нөлөөлөөд эхэлчихсэн. Оюутолгой бол барууны хөрөнгө оруулалт. Жижигхэн улсад энэ хэтэрхий том хөрөнгө оруулалт. Одоо балансыг нь барих хэрэгтэй. Тэгэхийн тулд Оростой харилцаагаа сайжруулах шаардлагатай. Гэтэл Оростой харилцаагаа сайжруулах гэхээр л барууны хөл гарууд саад хийгээд байдаг. Монгол хэзээ ч Белорус болохгүй, тийм боломж байхг

Avatar

Нэргүй 2024-05-22 202.55.191.130

Ярьж байгаа юмандаа өөрөө итгэдэг үү?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-05-22 103.212.118.35

Энэ зурагт байгаа хүмүүс бараг олонд танил биш, муу нэр дуулаагүй хүмүүс байна.Нүүрсний Адъяасүрэнг эс тооццвол.Ганбаатар нам сольдог ч, элдэв хөрөнгө мөнгөний асуудалд холбогдоогүй. .Гэтэл Элбэгдоржийн талынхан Хурцыг золтой нэр дэвшүүлчихсэнгүй. З.Энхболдын хэлсэн нэг сая доллараа мартталаа баяжсан Бөярцогтыг нэр дэвшүүлсэн. АН-ын 2 Ерөнхийлөгчийн зөрчилдөөн АН-ыг муухай харагдуулаад байгаа болохоос ганц Баттулга руу дайраад нэмэргүй.

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.187.145

Раднаа минь ээ, Женког өмөөрөх хэрэггүй, наад нохой чинь Данхаар дамжуулаад МАН-ыг кармаандаа хийчихээ д байгаа шүү ! Чи мөдхөн ойлгоно доо !
Тун удахгүй Монголоо хармаалаад Оросын 16-р болох санал хураана шүү !!!

Avatar

Зочин 2024-05-22 66.181.176.251

Захиалга бишээ. Эбэ бичээд энэ хүүхний нэрээр нийтлэж байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-05-22 139.5.219.140

элбэгдорж болиочээ. сайтаараа дандаа хутган үймүүлсэн юм бичүүлээд байх юм

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.178.97

элбэгдоржийн захиалгаар бичжээ. нохойн гөлөг

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.188.234

Жонхуу хулгайч дахин төрд гарах нь МАН-ыхан 8 жил төр барьснаас дор юм болно шүү. Сүүлийн 3 жил гарангийн хугацаанд Данхаар дамжуулан засаг барьлаа. МАН -ыхан өөрсдийгөө засаг бариад байна гэж бодсон юм биш бээз. Данхыг дарамтлан Бөөрөлжүүтийн ЦС дээрээ монгол улсын ЗГ-ыг бонд босгуулан 300 тэрбумыг аашлаа. МИЛЛ ХАУС ГЭДЭГ гурилын үйлдвэрт 48 тэрбумыг Данхаар дамжуулан гаргуулж авлаа. аль нам ялах нь чухал биш шүү. Данх, Жонхуу, Хэрээ 3 ыг л засгийн мөнгөнөөс хол баылга

Avatar

Нэргүй 2024-05-22 202.21.125.22

Х.Баттулга МАН-ын толгой дээр байгаа хүнтэй эвлэлдэн нэгдэж, тооцоо бодож Монголын тусгаар тогтнолд заналхийлж байна.

Avatar

Зочин 2024-05-22 202.55.188.125

ХА ХА. МАНАН МАФИЙН БӨГ С ДОЛООГЧ, ТЭДНИЙ БУУНЫ НОХОЙ Ж.НЯМСҮРЭН АВГАЙ МИНЬ ДЭЭ! МЭДЭЭЖ ТА НАРТ ТААЛАГДАХГҮЙ БГАА БОЛОВЧ ДЭЭРХ ХҮМҮҮС ЧИНЬ МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАНГУУД БАЙХГҮЙ ЮУ? ХАМГИЙН ГОЛ НЬ ТА НАРЫН ЗАРААЛААР ЯВДАГГҮЙ, ӨӨРСДИЙН ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ ЭХ ОРНОО ГЭСЭН ХҮМҮҮС ШД ШҮҮХИЙН ТОГТООЛ ГАРГАЖ БГАА МЭТ ТЭДНИЙ ЗӨВ БУРУУГ ШҮҮХ ЭРХ ЧАМД БХГҮЙ ШҮҮ, ХАРИН. ЯГ ЦАГАА ТУЛААД ИРЭХЭЭР ЭЗДИЙНХЭЭ БӨГ С ДОЛООЖ БСАН ШИГ ШҮҮХИЙН ӨМНӨ ХҮНИЙ НЭР ТӨРД ХАЛДСАН ГЭХ ХЭРГЭЭР ЗОГСОЖ ЧАДАХ УУ, ЧИ!
.

Avatar

Нэргүй 2024-05-22 124.158.107.124

Сэтгүүлч Ж.Нямсүрэн л бодит үнэнийг зоригтой бичиж чаддаг. Мухар төмөр зам тавьж монголын эдийн засгийг ухрааж чадсан нохой гэдэг нь үнэн л дээ. Ерөнхийлөгч байсан хүн дахин улс төрд чаргуулдан чаргуулдан жонхуурах нь үнэхээр муухай. Түүнд гишүүний хамгаалалт хэрэгтэй бололтой.

Avatar

Зочин 2024-05-22 66.181.161.156

Баттулгыг дэвшээд гарна гэхээс шээс алдах н ь ээ

Avatar

зочин 2024-05-22 66.181.160.12

Дуусашгүй их мөнгөтэй болсон луйварчнаас чинь айлгүй яах вээ …Эрүүл сэтгэлгээтэй хүн бүр л айна шдэ

Avatar

Нэргүй 2024-05-22 185.220.101.56

эмээ уу бөгсөө

Avatar

Нэргүй 2024-05-22 202.126.90.223

Ter Jonhuutaigaa uhej dald orooroi

Avatar

Зочиг 2024-05-22 202.126.90.222

Аталсүрэн,авчигсүрэн маань гээдсүрэн болчихсон явна. Өгүүлбэр ингэж эхэлдэггүй юмаа.(Гээд гэдгээр).Монгол хэлэнд хашч,урсч гэж үг байхгүй,харин хашиж урсаж гэдэг үг байдгийг л мэдэх юм.40 их наядын нүүрс гэх юм(40 их наяд гэдэг нь газрын,уурхайн нэр юм уу,эсвэл тоон дүнг илэрхийлэх гээд байгаа юм уу) ойлгосонгүй.Эрт үед хотынхон согтохоороо оросоор ярьдаг,хөдөөнийхөн хөрөнгөө ярьдаг гэдэг шиг сценари гэх юм.Үүнийг монголоор найруулга гэж л ярьдаг юм шүү дээ.За Гээдсүрэн ухаантай бай

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.160.40

ЗА МАНАЙ БУЛГАНЫ АРД ТҮМЭН МИНЭЭ ЁСТОЙ ЖЭНКОГЫН БАГЫГ ДЭМЖЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ__БАЯНХОНГОР АЙМАГАА УУЛ УУРХАЙГААР ДУУСГАЧААД НУТАГТАА БАГТАЖ ШИНГЭХГҮЙ МАНАЙ АЙМГИЙГ СҮЙТГЭХНЭЭ…..

Avatar

Зочин 2024-05-22 103.215.14.2

Сэтгүүлч Нямсүрэн битгий хуцаад чамд ямар хамаа байна. Хөлсний бичээч

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.177.35

Зөв хүн,зөв цагтаа нэр дэвшсэн байна.Х.Баттулга нэр цэвэр хүн.Яаж ч сүүдэртүүлгээд чадахгүй.Ерөнхийлөгчийг бусдаасаа арай илүү хийсэн шүү.

Avatar

Нэргүй 2024-05-22 122.201.23.75

Д.Бямбасүрэн гуай Х.Баттулгыг нохой гэсэн. Нохойноос нохой санаа л гарн

Avatar

Нэргүй 2024-05-22 202.55.191.130

Тэтгэврийн зээл тэглэсэн. Эдийн засгаа хорлосон. Хөгшчүүдийн баатар болсон. Өөр юу ч хийгээгүй. Сайн ерөнхийлөгч гэж яаж хэлж чадаж байна аа. Үхэхийн хооронд нүгэл хураахгүй баймаар байна шүү, хөгшчүүд ээ.

Avatar

Нэргүй 2024-05-22 202.179.3.111

Женкотой АН ялсанаас ялагдсан нь Монголд хавьгүй дээр дээ. Гэхдээ Хариуцлага хүлээх ёстой МАНыг сонгож үл болно шүү. Дамаа өнгөрсөн УИХ-д сууж байсан бүх нишүүдийг бүү сонго. Монголын төрийг дампууруулсан хүмүүс шүү.

Avatar

Тарвагадорж 2024-05-22 202.55.188.97

Хүзүүдорж өөрийн эзэмшил.н САИТ.рл хусаад бнаа хэхэ Монголын хулгайч хүзүү амь тавиж шорондоо морилнуу.

Avatar

Зочин 2024-05-22 66.181.176.20

Баттулгад хорогдох байр нь УИХ юм байхдаа чааваас маш их доошоо орж бгаагаа мэдрээч жудо

Avatar

Нэргүй 2024-05-22 202.21.125.22

Баттулга АН-аас нэр дэвшихийн тулд намын гишүүнчлэлэээ сэргээх ёстой байсан. Тиймээс тэр нэр дэвшсэн нь хууль бус.

Avatar

Kkk 2024-05-22 146.70.28.188

elbegdorjiin frakts yuruusuu bhgui gesen uguu?

Avatar

Нэргүй 2024-05-22 202.126.90.184

Монголчууд эвтэй байсан нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж