Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси болон бусад албан тушаалтнууд нисдэг тэрэгний ослоор Ням гаригт нас барсан. Олон мянган иран хүн Даваа гаригт исламын сүм, талбайд цугларч гашуудав. Ослын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг Зүүн Азербайжан мужийн нийслэл Табриз руу аваачсан. Тус хотод Мягмар гаригт дурсгалын арга хэмжээ зохион байгуулсан аж.
Раисиг төрсөн нутаг Мешхад хотод оршуулах бөгөөд үдэх ёслолын арга хэмжээ гурван өдөр үргэлжлэнэ.
Удирдагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн хүмүүсийн дунд АНУ, Европын холбоо, Орос, Хятад зэрэг орны элч, төлөөөлөгч нар байжээ. Шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сарын 28-нд болох бөгөөд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-ны хооронд бүртгэнэ.











