Замын нөхөөс, заадасны ажил 45 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2024.05.22-нд нийтлэгдсэн

Замын нөхөөс, заадасны ажил 45 хувьтай байна

Замын нөхөөс, заадасны ажил 45 хувьтай байна

Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлын талаар өнөөдөр /2024.05.22/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг даргын 2024 оны А32 тоот захирамжаар 13 байршилд замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөжээ. 2024 оны гуравдугаар сарын А313 тоот захирамжаар нэмээд дөрвөн байршилд шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон байна.

Нийтдээ энэ жил 17 байршилд шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар шинэчлэлийн ажлыг найман зам дээр хийсэн. Тодруулбал, Намяанжүгийн гудамж, Амгалангийн зам, УБЦТС-ийн баруун талын зам, Богд уулын арын зам, Зайсангийн уулзвараас "Буган халиун" хүртэлх зам, Соёолжоос Нарны замын уулзвар хүртэлх зам, Төмөр замаас хойш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх зам, Хилчний гудамж буюу Цагдаагийн академийн хойд зам, СУИС-ийн уулзварын зүүн талын замд шинэчлэлтийн ажил хийжээ. Өнөөдрийн байдлаар Нарантуул захаас Өгөөмөр захын уулзвар хүртэлх замын шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Харин энэ жил дүүргүүдийн засвар, арчлалтын ажилд нийтдээ 125 мянган м.кв нөхөөс болон, заадасны ажлыг хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил шинэ бүтээн байгуулалтын ажилд төсөв тавигдаагүй. Зөвхөн замын шинэчлэлт буюу хучилтын ажлууд хийгдэж байна гэв. Мөн таван шарын нүхэн гарцын ажил зургадугаар сардаа багтаан дуусах төлөвлөгөөтэй байна. Харин Геологийн төв лабораторийн нүхэн гарцын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Яармагийн шинээр тавигдаж байгаа гүүр болон замын ажил удаашралтай байгаа бөгөөд зургадугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан нь хойшилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж