УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ногоон автобусны нээлттэй сонсголыг 2024 оны тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Сонсголын эхний өдөр ногоон автобусыг төрийн нууцад хамруулж, олон тооны автобус шууд худалдан авсан гэх асуудлыг хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалсан. Энэ үеэр хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлахдаа "Нийслэлийн 1.6 сая зорчигчийн аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан учраас тагнуулын байгууллагын албан бичгийн дагуу ажилласан гэсэн бол Тагнуулын ерөнхий газрын албаны төлөөлөл Засгийн газраас баталсан төрийн нууцын жагсаалтад нийслэлийн нийтийн тээвэр худалдан авах ажил, үйлчилгээ байхгүй гэдгийг хэлсэн юм. Иймд энэ долоо хоногийн VS буландаа НЗДТГ болон ТЕГ-ын албаныхны эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.
Д.Мөнх-Эрдэнэ
Хотын даргын зөвлөх асан
-Хууль зүйн дүгнэлтийг танилцуулъя. УИХ-аас 2005 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйл өөрөө хоёр нөхцөлтэй. Нэгд, хуулиар төрийн нууцад хамааруулсан. Хоёрт, үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой бараа ажил үйлчилгээ, техник хэрэгсэл худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Энэ худалдан авалттай холбоотой ажлыг анх зохион байгуулахад нийслэлд түгжрэл, үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудал үүссэн байсан.
Нийт 2022-2024 оны байдлаар 856 автобус үйлчилгээнээс хасагдах нөхцөл байдал үүсч, 2022 онд гэхэд 586 автобус насжилт нь дуусч, 1.6 сая зорчигчийн аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан.
Түгжрэл, зорчигчдын аюулгүй асуудлын асуудлаар хотын дарга Д.Сумъяабазар Тагнуулын ерөнхий газар руу 2022 оны наймдугаар сарын 15-нд чиглэл хүсэх тухай бичиг явуулж, бүх үндэслэлийг дурдсан. Тухайн үед үйлчилгээнд явж байсан 10-аад автобус шатсан байсан. Азаар хүн өртөөгүй. Тиймээс ТЕГ-т Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээнд хамаарах эсэх талаар хамтран ажиллана уу гэдэг хүсэлт өгсөн. Хариуд нь Тагнуулын ерөнхий газраас 2022 оны наймдугаар сарын 18-нд 1080 тоот албан бичиг ирсэн. Бид дураараа шийдвэр гаргаагүй.
Энэ ажил төрийн нууцад авдаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нийтийн тээврийн 856 автобусын насжилт дуусах гэж байсан учраас 2022 оны есдүгээр сарын 19-нд төсөвтэй холбоотой асуудал яригдахаас өмнө энэ ажлыг үргэлжлүүлэх захирамж гарсан байсан. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 370, цахилгаан хөдөлгүүртэй автобус 150, хоёр давхар автобус 10, дунд оврын дизель автобус 40 ширхгийг авна гэж төлөвлөж, ТЕГ-аас нийтийн тээврийн парк шинэчлэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн юм гэж дүгнэсэн. Гэтэл насжилт нь дууссан 856 автобусны 224 автобус нь үндэсний аюулгүй байдалд хамаатай, үлдсэн нь үндэсний аюулгүй байдалтай холбоогүй гэж яаж дүгнэх юм бэ. Нэгэнт холбоотой асуудал мөн юм бол хуульд тэр язгуур эрх ашиг бүрэн хангагдана гэж тусгасан байдаг шүү дээ.
Б.Ганбаатар
ТЕГ-ын хэлтсийн дарга
-2023 онд НЗДТГ-аас нийтийн тээврийн асуудлаар хандаж байгаагүй. Нийтийн тээврийг төрийн нууцад хамааруулсан уу гэж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11.5 зүйлд Засгийн газраас төрийн нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтыг гаргаж, баталдаг. Засгийн газраас ийм шийдвэр гараагүй. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5 заасан Засгийн газраас баталсан төрийн нууцын жагсаалтад нийслэлийн нийтийн тээвэр худалдан авах ажил үйлчилгээ байхгүй.
Харин хотын даргын зүгээс нийтийн тээвэртэй холбоотойгоор 2022 оны тавдугаар сарын 26, наймдугаар сарын 16-нд хоёр удаа хандаж, албан бичиг ирүүлсэн.
Төрийн нууцад хамруулах бус, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 болон 3.4.3. зүйлийг буюу иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах заалтыг үндэслэн, ажил үйлчилгээнд хамаарах уу гэсэн чиглэл авах албан бичиг ирүүлсэн. Тагнуулын байгууллага хариуд нь санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага болох Сангийн яамнаас чиглэл аваарай гэдэг хариу өгсөн. Төрийн нууцтай холбоотой асуудлаар бичиг ирж байгаагүй.
З 2024-05-22 139.5.219.157
МАН хулгайчдаар дүүрсэн төрөөс зайлуулж намаар нь хариуцлага тооцох цаг болсон. энэ хулгайд тагнуул хил гааль татвар гээд бүгд оролцсон хулгай
PamelaParks 2024-05-22 46.8.23.87
Харуулах боломжгүй.
StaceyCox 2024-05-22 46.8.23.155
Харуулах боломжгүй.
AmyBrown 2024-05-22 95.182.127.254
Харуулах боломжгүй.
LupitaMartinez 2024-05-22 95.182.127.97
Харуулах боломжгүй.
JanelleCamacho 2024-05-22 46.8.106.125
Харуулах боломжгүй.
JenniferTurner 2024-05-22 188.130.210.210
Харуулах боломжгүй.
NicolePrice 2024-05-22 46.8.23.195
Харуулах боломжгүй.
SherriBrown 2024-05-22 109.248.14.112
Харуулах боломжгүй.
CatherineTaylor 2024-05-22 109.248.143.173
Харуулах боломжгүй.
LashondaThomas 2024-05-22 46.8.110.226
Харуулах боломжгүй.
AmyMaddox 2024-05-22 185.181.247.186
Харуулах боломжгүй.
MiriamJandler 2024-05-22 95.182.126.85
Харуулах боломжгүй.
RebeccaHarris 2024-05-22 185.181.247.242
Харуулах боломжгүй.
MicheleLilley 2024-05-22 188.130.129.98
Харуулах боломжгүй.
BrittanyCallahan 2024-05-22 46.8.22.199
Харуулах боломжгүй.
TammyPerkins 2024-05-22 45.90.196.57
Харуулах боломжгүй.
ChristineHarris 2024-05-22 188.130.185.60
Харуулах боломжгүй.
NicolePadron 2024-05-22 109.248.129.166
Харуулах боломжгүй.
DebbieLetterman 2024-05-22 212.115.49.78
Харуулах боломжгүй.
JenniferBonner 2024-05-22 45.81.136.165
Харуулах боломжгүй.
ChristinaPeacock 2024-05-22 46.8.222.169
Харуулах боломжгүй.
KimEspino 2024-05-22 45.81.136.219
Харуулах боломжгүй.
MeganSmith 2024-05-22 45.84.177.66
Харуулах боломжгүй.
ElizabethCook 2024-05-22 109.248.14.70
Харуулах боломжгүй.
AmyLove 2024-05-22 46.8.22.69
Харуулах боломжгүй.
SarahBartlett 2024-05-22 109.248.143.111
Харуулах боломжгүй.
AlexisJackson 2024-05-22 109.248.205.124
Харуулах боломжгүй.
ChristineBuckley 2024-05-22 188.130.142.167
Харуулах боломжгүй.
JenniferGrant 2024-05-22 45.90.196.46
Харуулах боломжгүй.
KimLee 2024-05-22 46.8.111.61
Харуулах боломжгүй.
StaceyGonzalez 2024-05-22 194.35.113.55
Харуулах боломжгүй.
BrandiBowen 2024-05-22 185.181.247.217
Харуулах боломжгүй.
AngelaSmith 2024-05-22 109.248.205.148
Харуулах боломжгүй.
StephanieRomero 2024-05-22 45.86.1.66
Харуулах боломжгүй.
AshleyTorres 2024-05-22 46.8.22.158
Харуулах боломжгүй.
StaceyWilson 2024-05-22 188.130.136.88
Харуулах боломжгүй.
JennaKing 2024-05-22 194.35.113.179
Харуулах боломжгүй.
JessicaWilliams 2024-05-22 188.130.128.34
Харуулах боломжгүй.
SusanJohnson 2024-05-22 109.248.138.187
Харуулах боломжгүй.
CourtneyBray 2024-05-22 188.130.137.161
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-05-22 66.181.190.128
Ёстой хулгайч үүрлэсэн Монгол!!!!!@Ерөнхийлэгч Улс оронооо – Ард иргэдийн зорчих хэсэг рүү Нэг Хараач ээ !!!!!!! арайл юм.Өөрийгөө Бэлэг Тэмдэг болгоод бүр хэрэг алга бүх зүйлээ ой модруу !!!!!!!жижиг дунд үйдвэр гээд л 2 юманд яваад !!!!!!!болохгүй юмруу харах Нүд бхйна уу.!!!!!!!!Бүгд толгой дараалаад хулгайчидаа аваад зайлаач !!!!!
JulieSabo 2024-05-22 46.8.23.86
Харуулах боломжгүй.
MarquitaWilcox 2024-05-22 46.8.23.120
Харуулах боломжгүй.
KeriLane 2024-05-22 46.8.23.202
Харуулах боломжгүй.
DanielleSanchez 2024-05-22 188.130.136.87
Харуулах боломжгүй.
TracyCampbell 2024-05-22 109.248.166.67
Харуулах боломжгүй.
JessicaFuller 2024-05-22 188.130.211.164
Харуулах боломжгүй.
KimberlyCollins 2024-05-22 109.248.14.97
Харуулах боломжгүй.
LauraSmith 2024-05-22 31.40.203.248
Харуулах боломжгүй.
LeslieNguyen 2024-05-22 109.248.128.62
Харуулах боломжгүй.
нэргүй 2024-05-22 202.126.92.98
3.4.Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
3.4.1.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
3.4.2.нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
3.4.3.иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;
3.4.4.эдийн засгийн аюулгүй байдал;
3.4.5.шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;
3.4.6.мэдээллийн аюулгүй байдал;
3.4.7.монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;
3.4.8.хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
3.4.9.экологийн аюулгүй байдал.
3.4.10.хүнсний аюулгүй байдал.
Нэргүй 2024-05-22 59.153.115.170
hairan huu buzraasaa deerdehgui hig boljee
Иргэн 2024-05-22 45.117.34.122
1 үнэн баларсан нийгэм
TamekaJones 2024-05-22 188.130.220.23
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-22 192.82.64.83
1993 оны хуучин автобусыг татваргүй гаалиар оруулсан гаалчидаар алдагдсан боломжийг нөхөн төлүүлэх хэрэгтэй. Би нэг өвгөн жип авчирсан бол 200 хувийн татвар төлж байгаа шүү. Тэгээд үнийг нь шинэ машинаар үнэлж гаалийн хувь бодно.
Нэргүй 2024-05-22 103.168.34.54
Ха ха Тагнуулын газраас бичиг аваад автобусны наймаагаа нууцын зэрэглэлд оруулаад л… үнэн дураараа загнаж байгаам шүү Төр засгийн ажил ийм дампуу хэдэн хүний тоглоом болчихсоныг харуулж буй юм даа