Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр /2024.05.22/ Г.Буяндорж нарын дөрвөн хүний гомдлыг хянан хэлэлцэхээр товлосон ч хурал нь хойшилжээ. Тодруулбал, хохирогч С.Билэгт хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг нь хүлээж авсан байна.
УДШ: Г.БУЯНДОРЖ НАРЫН ГОМДЛЫГ ХЯНАНА
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өнөөдөр /2024.05.22/ Г.Буяндорж нарын дөрвөн хүний гомдлыг хянан хэлэлцэнэ. Хяналтын шатны журмаар гаргасан тэдний гомдлыг хэлэлцэх эсэхийг 2024 оны тавдугаар сарын 8-нд хэлэлцэж, хүлээн авсан байдаг.
Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 631 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар шүүхийн магадлалтай, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, Г.Буяндорж нарт холбогдох 28 хавтас хэргийг шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, шүүгдэгч Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч С.Билэгт, хохирогч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх гэнэ.
"Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Ингэхдээ шүүгдэгч Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээсэн.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг өмнө нь /2023.09.29/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Ч.Ууганбаяр, Э.Хурцаа нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 болон 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.
“Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.Ууганбаяр, Д.Батжаргал, БНХАУ-ын иргэн Э.Хурцаа нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2 сая ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, ял оноосон байдаг.
Холбоотой мэдээ