ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяртай ярилцлаа.
–ХААН Банк олон нийтэд хувьцаагаа гаргаад нэг жил болж байна. IPO хийсний дараа ХААН Банкны хувьд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
– ХААН Банк 2003 онд хувьчлагдсанаасаа хойш 21 жилийн дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сард IPO хийсэн нь банк санхүү төдийгүй хөрөнгийн зах зээлд нэлээд том өөрчлөлт авчирсан. Яагаад гэвэл ХААН Банкны IPO-д 30 гаруй мянган хүн оролцсон, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд ч 183 тэрбум төгрөг гэдэг түүхэнд байгаагүй өндөр дүн байлаа. Өнгөрсөн хугацаанд ашиг орлого, зээл, депозит гээд бүх үйл ажиллагаагаараа ХААН Банк зах зээлд тэргүүлж ирсэн. IPO хийснээр олон нийтэд нээлттэй компани болоод зогсохгүй банкны олсон ашгаас хувь хүртэх боломжийг хөрөнгө оруулагчид, харилцагчдадаа олгосноороо онцлог.
Зах зээлд байр сууриа олсон, тогтмол ногдол ашиг тараадаг, үйл ажиллагаа нь тогтворжсон, цаашдаа ч урт хугацаанд тогтмол өсөлттэй байх хувьцааг олон улсын зах зээлд "Value Stock" буюу үнэ цэнтэй хувьцаа гэж хэлдэг. ХААН Банкны хувьцаа үнэ цэнтэй хувьцааны нэг жишиг юм. Энэ жил IPO хийснийхээ дараа анх удаа хувьцаа эзэмшигч нартаа ХААН Банк ногдол ашиг тараалаа. 2023 онд бид 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүний 48.5 хувь буюу 271 тэрбумын ногдол ашгийг 30 гаруй мянган хувьцаа эзэмшигчдэдээ олгосон. ХААН Банкны хувьцаанд хөрөнгө оруулснаараа хувьцаа эзэмшигчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд ногдол ашгийн 14.8 хувь, хувьцааны үнийн өсөлтийн 12 хувь, нийг 27 хувийн өгөөж хүртжээ.
-Хувьцаа гаргасны дараах хамгийн том өөрчлөлт нь юу вэ?
-Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хоёр их наяд төгрөгөөр, хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоог даруй 30 мянгаар нэмэгдүүлж чадсан. Түүнээс гадна IPO хийсний дараа ч гэсэн ХААН Банкны хувьцаа өдөрт дунджаар 100 сая төгрөгийн арилжаа хийгддэг идэвхтэй хувьцаа болж, Хөрөнгийн зах зээлийн хөгжилд маш том нөлөө үзүүлж байна. Хувьцаа урт хугацаат эх үүсвэр болдгоороо давуу талтай. Иймээс бид IPO-гоор татан төвлөрүүлсэн 183 тэрбум төгрөгийг илүү урт хугацаанд үр өгөөжөө өгөх бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх буюу IT технологи, урт хугацаатай орон сууцны зээл, тогтвортой хөгжлийг дэмжсэн ногоон зээлд хөрөнгө оруулж байна.
Олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсны дараа банкны үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод болсон. 2024 оны I улирлын гүйцэтгэлээ бид саяхан тайлагнасан. Олон улсын жишгээр анх удаа банкны Гүйцэтгэх захирал хөрөнгийн зах зээлийн шинжээчдэд үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулсан. Олон улсын зах зээл дээр хувьцаат компаниуд ийм танилцуулга хийдэг.
-Хөрөнгийн зах зээлд банкууд орж ирснээр энэ салбарын цаашдын хөгжилд ямар нөлөөтэй вэ?
-Ихэнх улс оронд банк санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарын хөгжил нь ижил тэгш явдаг. Зарим хөгжсөн улсад хөрөнгийн зах зээл нь илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээс өмнө Монголын хөрөнгийн зах зээл гурван их наяд төгрөгийн үнэлгээтэй байсан бол өдгөө уг үнэлгээ даруй гурав дахин нэмэгдэж, 10 их наяд төгрөгт хүрсэн. Иргэд, харилцагчдын хувьд ч гэсэн хадгаламж, хуримтлалаас гадна үйлчлүүлдэг байгууллагынхаа хувьцааг эзэмших, ашгаас нь хувь хүртэх, ногдол ашиг авах боломжтой болсон. Энэ зах зээл цаашид ч улам бүр хөгжих боломжтой. Системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн зах зээлд орж ирснээр гадны хөрөнгө оруулагч нар Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол улам бүр нэмэгдсэн.
-Та бол ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал. Орон даяар 2.9 сая харилцагчтай танай банк иргэдэд үйлчлэхээс гадна байгууллагын банкны зах зээлд том орон зай эзэлдэг. Энэ чиглэлд сүүлийн үед ямар ажлууд хийж байна вэ?
-ХААН Банк яах аргагүй иргэдийн зах зээлд тэргүүлэгч банк. Иргэдээс гадна Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч үйлдвэрлэгч байгууллага, худалдаа, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон болон ЖДБ-үүдэд бид банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн. 2023 оны тоо баримтаар ЖДБ, томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад олгосон зээлийн хэмжээгээр зах зээлд хоёрдугаарт орсон нь ХААН Банк бизнесийг дэмжигч банк гэдгийг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд харилцагч байгууллагуудынхаа бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор ногоон зээл түлхүү олгож, банкны ногоон зээлийн багцыг эрчимтэй өсгөж ажиллалаа. Онцлог төслүүдийг дурдвал, хүнсний томоохон үйлдвэрүүдэд барилга байгууламж, тоног төхөөрөмжөө шинэчлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэглээг бууруулах, саарал усыг дахин ашиглахад зориулан санхүүжилт олгож байна. Жишээ нь, бид “Төгс ургац” ХХК-ийн дөрвөн улирлын хүлэмжийн төслийг санхүүжүүлснээр жилийн дөрвөн улиралд шинэ өргөст хэмх идэх боломжтой болсон, мөн “АПУ” ХК-ийн бяслагны үйлдвэрт хөрөнгө оруулснаар олон улсын стандартад нийцсэн амт, чанартай бяслагийг Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн. Эдгээр нь эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэрүүд юм.
Монгол Улсад тулгарч буй эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл буюу Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй нарны цахилгаан станцын хоёр төслийг мөн санхүүжүүлснээр дотооддоо цахилгаан үйлдвэрлэж, экспортын хамаарлыг бууруулж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд газар тариалан, гурил болон махны үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад санхүүжилт олгон, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг, оролцоотой ажиллаж байна. Хүний биед болон байгаль орчинд ээлтэй, дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлт бүхий барилгын төслүүдийг мөн ногоон зээлээр санхүүжүүлж байна. Эдгээрээс энэ долоо хоногт нээлтээ хийх "Go.to market" болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл болох “Vega city” эко барилгын төслийг онцолж болно. Энэ бүгдээс дүгнэж хэлэхэд, банк харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
-ХААН Банкны корпорэйт банкны үйлчилгээ бусдаас юугаараа ялгаатай вэ? Яг ямар үйлчилгээг тусгайлан хүргэдэг вэ?
-ХААН Банкны хувьд нээлттэй хувьцаат компани болсноор өөрийн хөрөнгийн хэмжээ хоёр их наяд төгрөг хүрсэн. Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 400 тэрбум төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд үр ашигтай, тогтвортой хөгжлийг дэмжсэн, улс орон, нийгэмд хэрэгтэй бизнесийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх чадвартай болсон гэсэн үг. Мөн ХААН Банк олон улсын хөгжлийн банкууд, зээлдүүлэгч байгууллагуудаас харьцангуй урт хугацаат санхүүжилтүүд татдаг учраас тухайн төслийн онцлогоос хамааран уян хатан нөхцөл санал болгох боломжтой болсон. Гадны зөвлөх байгууллагуудтай хамтран тухайн төслийн үр ашгийг үнэлэх, эрчим хүчний хэмнэлтийг тооцох, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэх тал дээр зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Түүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшийн талаар судалгаа хийн, харилцагч байгууллагуудын ажилтнуудад худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаар гадны зөвлөх багш нарыг урьж, сургалт семинар тогтмол зохион байгуулдаг. Томоохон ААН байгууллагын хувьд ажилтнуудын санхүүгийн хэрэгцээг хангах, таатай бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох, сургалт семинар явуулах зэрэгт бид идэвхтэй анхаарч ажилладаг. 2023 онд бид Оюутолгой компанийн ажилтнуудад “Ажилтны хуримтлалын үйлчилгээ”-г амжилттай нэвтрүүлсэн. Ажилтнуудын тогтвортой, урт хугацаанд ажиллах хөшүүрэг болохын зэрэгцээ хуримтлалтай болоход уг үйлчилгээ хувь нэмэр оруулах зорилготой.
-Танай банк бизнес эрхлэгчдэд зориулсан факторингийн үйлчилгээ шинээр нэвтрүүлсэн. Энэ талаар товч танилцуулахгүй юу?
-Бид өнгөрсөн жил томоохон ААН байгууллагуудын бэлтгэн нийлүүлэгч нарт зориулсан факторингийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Энэ нь томоохон аж ахуйн нэгжийн авлагыг санхүүжүүлэх үйлчилгээ бөгөөд тэдгээрийн бэлтгэн нийлүүлэгч нарт тулгардаг санхүүжилтийн асуудлыг барьцаа хөрөнгөгүйгээр шийдвэрлэх боломж олгодгоороо давуу талтай. Мөн бид дэлхийн зах зээлд танигдсан томоохон аж ахуйн нэгжүүдийн бараа үйлчилгээний тэмдгийг ашиглан франчайзингийн гэрээ байгуулах сонирхолтой бизнес эрхлэгч нарт зориулан франчайзингийн санхүүжилтийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.
-Өнгөрсөн онд олон улсын болон дотоодын зах зээлд ХААН Банк Ногоон бонд гаргасан. Энэ эх үүсвэрийг юунд зарцуулж байна вэ?
-Өнгөрсөн онд ХААН Банк олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 270 сая гаруй ам долларын санхүүжилт босгосноос тогтвортой санхүүжилтийн хүрээнд нийт 95 сая ам.долларын санхүүжилтийг тусгайлан сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихэд зарцуулахаар зорьж байна. Үүний томоохон хэсгийг олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсаас анх удаагаа гаргасан 60 сая ам долларын ногоон бонд болон дотоодын хөрөнгийн зах зээлээс босгосон 17 тэрбумын ногоон бондын эх үүсвэрүүд бүрдүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт бид мөн ЕСБХБ-наас ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор 20 сая ам.долларын санхүүжилт татахаар гэрээнд гарын үсэг зураад байна.
Сүүлийн жилүүдэд ХААН Банк ногоон зээлийн бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэх, санхүүжилтийн цар хүрээгээ тэлэхэд онцгойлон анхаарч ажилласан. Нийт ногоон зээлийн багц маань 2023 оны эцсийн байдлаар 377.5 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй, нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 47 хувийг дангаар бүрдүүлж байна. Уг ногоон зээлийн дийлэнх хувийг корпорэйт болон жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад олгосон. Нийт ногоон зээлийн багцыг Ногоон таксономи ангиллын дагуу задалж харвал 67 хувь нь эрчим хүчний хэмнэлт үүсгэх зориулалт бүхий зээл, 31 хувийг сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, тогтвортой хөдөө аж ахуй, ногоон тээвэр ангиллын зээлүүд бүрдүүлжээ. Бид 2025 онд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон болгох зорилт тавиад ажиллаж байна.
-ХААН Банкаар дамжиж буй нийт гүйлгээний 99 хувь нь цахимаар хийгддэг гэж дуулсан. Байгууллагын банкны харилцагчдаа хэрхэн цахимжуулж байна вэ?
-ХААН Банк цахим банкны үйлчилгээгээр зах зээлд тэргүүлдэг. Нийт гүйлгээний 99 хувь цахимаар хийгдэж байна. Цаашид ч гэсэн технологид хөрөнгө оруулалт хийж, цахим банкны үйлчилгээгээ улам бүр сайжруулахаар ажиллаж байна. Харилцагч байгууллагуудад зориулсан "Corporate gateway" үйлчилгээ зах зээлд бид нэвтрүүлсэн. Энэ нь харилцагч байгууллага өөрийн дотоодын санхүүгийн програм болон банкны үндсэн систем хооронд API-аар холболт хийж, банкны үйлчилгээг өөрийн програмаар дамжуулан авах боломжтой үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг ашигласнаар гүйлгээ, төлбөр тооцоог хурдан шуурхай хийх, тухай бүр цаг алдалгүй хянах боломж олгодог. Мөн бид байгууллагын интернэт банкийг шинэчилж, олон улсын дижитал банканд тавигддаг техникийн шаардлага, хамгаалалтын систем, хэрэглэгчийн туулах зам, стандарт зэргийг бүрэн хангаж ажилладаг. Энэ жилдээ багтаан харилцагч байгууллагууд маань интернэт банк болон "Corporate gateway" үйлчилгээгээр дамжуулан олон улсын гүйлгээ, валют арилжаа хийх боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлэлт, сайжруулалтыг хийж байна.
–Гадаад төлбөр тооцоог саадгүй, хурдан шуурхай дамжуулах нь банкны хувьд маш чухал үзүүлэлтийн нэг. Энэ тал дээр танай банк ямар шинэчлэл, өөрчлөлт хийж байна вэ?
-Монгол Улсаас "SWIFT" системээр дамжуулан хийгдсэн нийт гадаад төлбөр тооцооны тоо хэмжээгээр ХААН Банк зах зээлд тэргүүлэгч буюу 30 гаруй хувийг эзэлдэг. Гадаад төлбөр тооцоог саадгүй, хурдан шуурхай дамжуулахад хамгийн чухал үндсэн дэд бүтэц бол олон улсын банкуудын хамтын ажиллагааны сүлжээ байдаг. Олон улсын нэр хүнд бүхий арилжааны 30 гаруй банктай бид хамтын ажиллагаатай, 13 төрлийн валютаар төлбөр тооцоог саадгүй явуулж байна. Энэ сард бид АНУ-ын "BNY Mellon" банканд ам.долларын Клирингийн данс нээж, хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр болсон таатай мэдээг хүлээн авсан. Тус банканд ам.долларын данс нээснээр бид харилцагчдынхаа ам.долларын төлбөр тооцоог илүү хурдан, найдвартай гүйцэтгэх боломж бүрдэж байна. Өнгөрсөн жил бид Германы "ODDO BHF" банканд ам.доллар болон еврогийн данс нээж, Европын төдийгүй бусад улс орнуудад төлбөр тооцоо хийх шинэ сувагтай болсон. Хоёр жилийн өмнө БНСУ-ын "KEB Hana" банктай хамтран тус улсад сурч, ажиллаж, амьдардаг монголчууддаа зориулаад илүү хурдан шуурхай буюу таван минутын дотор мөнгөө Монгол руу шилжүүлэх сувгийг бий болгосон. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээс хойш БНСУ-аас Монгол руу шилжүүлэх гүйлгээний тоо хэмжээ, үнийн дүн гурав дахин нэмэгдсэн.
– ХААН Банкны захирлууд ихэвчлэн банкныхаа анхан шатны нэгжээс ажлын гараагаа эхэлсэн байдаг. Та банкандаа хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Тийм шүү, миний хувьд ялгаагүй банкныхаа тооцооны төвд эдийн засагчаар анх ажиллаж эхэлсэн. Одоо бараг 20 жил ажиллаж байна. 2004 онд МУИС-ийг банкны мэргэжлээр төгсөөд ХААН Банканд ажилд орсон. Тооцооны төвөөс төв банкныхаа Хөрөнгийн удирдлагын газарт шилжин тэндээ мэргэжилтэн, арилжааны дилер, газрын захирлаар дэвшин ажилласан. 2019 онд Английн Лондон хотын их сургуульд (Queen Mary University of London) банк санхүүгийн мэргэжлээр магистр хамгаалж ирээд 2020 оноос банкныхаа Байгууллагын банкны газрын захирал, Байгууллагын банк хариуцсан дэд захирлаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна даа.
-Таныг энэ олон жил тууштай ажиллахад юу нөлөөлсөн бол?
-Ер нь манай банканд ажилтнууд хувь хүний манлайллын болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, том багт орж өөрийгөө сорьж, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж мэргэших, албан тушаал ахиж дэвших боломж дүүрэн байдаг. Энэ нь ажил олгогчийн зүгээс ажилтнууддаа олгож буй маш том боломж төдийгүй бусад байгууллагаас ялгарах онцлог гэж боддог. Мөн банкны зүгээс ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын клубууд ажиллуулдаг. Миний хувьд ХААН Банкны ширээний теннисний клубт явдаг. Долоо хоногтоо 1-2 удаа ажлынхаа хамт олонтой ширээний теннис тоглодог. Энэ жил ХААН Банкны ширээний теннисний тэмцээнд амжилттай оролцож, банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ирэх намар болох банк хоорондын ширээний теннисний тэмцээнд оролцох эрхээ авсан.
StaceyCox 2024-05-22 46.8.23.155
Харуулах боломжгүй.
AmyBrown 2024-05-22 95.182.127.254
Харуулах боломжгүй.
LupitaMartinez 2024-05-22 95.182.127.97
Харуулах боломжгүй.
JanelleCamacho 2024-05-22 46.8.106.125
Харуулах боломжгүй.
JenniferTurner 2024-05-22 188.130.210.210
Харуулах боломжгүй.
NicolePrice 2024-05-22 46.8.23.195
Харуулах боломжгүй.
LauraSmith 2024-05-22 188.130.128.71
Харуулах боломжгүй.
SherriBrown 2024-05-22 109.248.14.112
Харуулах боломжгүй.
CatherineTaylor 2024-05-22 109.248.143.173
Харуулах боломжгүй.
LashondaThomas 2024-05-22 46.8.110.226
Харуулах боломжгүй.
AmyMaddox 2024-05-22 185.181.247.186
Харуулах боломжгүй.
MiriamJandler 2024-05-22 95.182.126.85
Харуулах боломжгүй.
RebeccaHarris 2024-05-22 185.181.247.242
Харуулах боломжгүй.
MicheleLilley 2024-05-22 188.130.129.98
Харуулах боломжгүй.
BrittanyCallahan 2024-05-22 46.8.22.199
Харуулах боломжгүй.
TammyPerkins 2024-05-22 45.90.196.57
Харуулах боломжгүй.
ChristineHarris 2024-05-22 188.130.185.60
Харуулах боломжгүй.
NicolePadron 2024-05-22 109.248.129.166
Харуулах боломжгүй.
DebbieLetterman 2024-05-22 212.115.49.78
Харуулах боломжгүй.
JenniferBonner 2024-05-22 45.81.136.165
Харуулах боломжгүй.
ChristinaPeacock 2024-05-22 46.8.222.169
Харуулах боломжгүй.
KimEspino 2024-05-22 45.81.136.219
Харуулах боломжгүй.
MeganSmith 2024-05-22 45.84.177.66
Харуулах боломжгүй.
ElizabethCook 2024-05-22 109.248.14.70
Харуулах боломжгүй.
AmyLove 2024-05-22 46.8.22.69
Харуулах боломжгүй.
SarahBartlett 2024-05-22 109.248.143.111
Харуулах боломжгүй.
AlexisJackson 2024-05-22 109.248.205.124
Харуулах боломжгүй.
ChristineBuckley 2024-05-22 188.130.142.167
Харуулах боломжгүй.
JenniferGrant 2024-05-22 45.90.196.46
Харуулах боломжгүй.
KimLee 2024-05-22 46.8.111.61
Харуулах боломжгүй.
StaceyGonzalez 2024-05-22 194.35.113.55
Харуулах боломжгүй.
BrandiBowen 2024-05-22 185.181.247.217
Харуулах боломжгүй.
AngelaSmith 2024-05-22 109.248.205.148
Харуулах боломжгүй.
StephanieRomero 2024-05-22 45.86.1.66
Харуулах боломжгүй.
AshleyTorres 2024-05-22 46.8.22.158
Харуулах боломжгүй.
StaceyWilson 2024-05-22 188.130.136.88
Харуулах боломжгүй.
JennaKing 2024-05-22 194.35.113.179
Харуулах боломжгүй.
JessicaWilliams 2024-05-22 188.130.128.34
Харуулах боломжгүй.
SusanJohnson 2024-05-22 109.248.138.187
Харуулах боломжгүй.
CourtneyBray 2024-05-22 188.130.137.161
Харуулах боломжгүй.
JulieSabo 2024-05-22 46.8.23.86
Харуулах боломжгүй.
MarquitaWilcox 2024-05-22 46.8.23.120
Харуулах боломжгүй.
KeriLane 2024-05-22 46.8.23.202
Харуулах боломжгүй.
DanielleSanchez 2024-05-22 188.130.136.87
Харуулах боломжгүй.
TracyCampbell 2024-05-22 109.248.166.67
Харуулах боломжгүй.
JessicaFuller 2024-05-22 188.130.211.164
Харуулах боломжгүй.
KimberlyCollins 2024-05-22 109.248.14.97
Харуулах боломжгүй.
LauraSmith 2024-05-22 31.40.203.248
Харуулах боломжгүй.
LeslieNguyen 2024-05-22 109.248.128.62
Харуулах боломжгүй.
TamekaJones 2024-05-22 188.130.220.23
Харуулах боломжгүй.
KB 2024-05-22 202.70.43.201
Uugana chi Khan banknii tergyyn ded Erdenedelgeriin hamaatan ychir ingej yavj bgaa gaa meddeg bizdee. Erdenedelger ni Tavan bogdiin Baatarsaikhnii oiriin hamaatan.
bitgii ingej hudlaa jujig togloj bai
ИРГЭН 2024-05-22 103.9.89.103
ХӨДӨӨНИЙ ОРКУУДААР ДҮҮРЦЭН БАНК Л ДАА
StephanieWilliams 2024-05-22 31.40.203.248
Харуулах боломжгүй.