"PUBG MOBILE"-ын Төв, Өмнөд Азийн супер лигийн "PMSL CSA" тэмцээний эхний долоо хоног өнөөдөр /2024.05.22/ эхэлнэ. Уг тэмцээнд Төв Азийг төлөөлөн Монгол Улсын шилдэг таван баг оролцохоор болжээ. Тэмцээн гурван бүсийн хооронд дөрвөн долоо хоногийн турш үргэлжилнэ. Өмнөд Ази, Пакистан, Төв Азийн хамгийн шилдэг 20 баг тулаанд оролцож байгаа бөгөөд шилдгийн шилдэг 16 баг финалд шалгаран үлдэж 200,000 ам.долларын төлөө өрсөлдөх юм. Лигийн тоглолтын эхний долоо хоног тавдугаар сарын 22-26, хоёрдугаар долоон хоног тавдугаар сарын 29-ны өдрөөс зургадугаар сарын 2, гуравдугаар долоо хоног зургадугаар сарын 5-9, финалын тоглолт зургадугаар сарын 19-15 өдрүүдэд болно.
Тус тэмцээний шилдгийн, шилдэг дөрвөн баг долдугаар сард зохион байгуулагдах "PUBG Mobile World Cup 2024"-ийн хэсгийн тоглолтод оролцох эрхтэй болно.
Тэмцээний эхний долоо хоногийн шууд дамжуулалтыг PUBG MOBILE хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой.
STRONGER ESPORTS
De Muerte
R3GICIDE
Major Pride
HORAA ESPORTS
WAOW ESPORTS
Hardbass Team
MadBulls
KS AXE
52 Esports
RUKH ESPORTS
IHC Esports
FALCONS FORCE
4Merical Vibes
Team Lakers
ASagi8 Esports
DRS Gaming
Stalwart Esports
EVEREST GAMING
A1 TMT eSports
Холбоотой мэдээ