Онгоцны жолоодлого алдагдаж, 1 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.05.22-нд нийтлэгдсэн

Онгоцны жолоодлого алдагдаж, 1 хүн нас баржээ

Онгоцны жолоодлого алдагдаж, 1 хүн нас баржээ

Лондон-Сингапур чиглэлд нислэг үйлдэж байсан "Boeing-777" нисэх онгоц агаарын шуургатай таарч, гэнэт өндрөө алджээ. Шуурга хүчтэй байсан тул нисэх онгоцны жолоодлого алдагдсан. Сингапурын агаарын тээврийн онгоц 11300 метр өндөрт нисч байсан. Гэвч онгоц гурван минутын дотор гэнэт 9400 метрийн өндөрт хүртэл жолоодлогогүй болж унажээ.

Онгоцонд байсан хүмүүс тухайн үеийн бичлэгийг хийжээ. Бичлэгээс харахад зарим хүмүүс суудлаасаа дээш өргөгдөж, ачааны бүхээгийг толгойгоороо хүчтэй цохисны улмаас бүхээгт  хонхорхой үүсэн байна. Сингапурын агаарын тээврийн компанийн мэдээлснээр, ослын улмаас нэг хүн нас барж, 30 хүн бэртжээ.

Тухайн хүн нь 73 настай Их Британийн иргэн байв. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч зүрхний шигдээс байж магадгүй гэж албаны хүмүүс үзсэн. "The Times of London"-ийн мэдээлснээр, түүнийг Жеффри Китчен гэдэг ба Бристолийн жүжигчин, найруулагч байжээ.

Нийт 112 зорчигчийн 18 нь эмнэлгийн тусламж авч байгаа бол 12 нь амбулаторийн эмчилгээ хийлгэж буй. Үлдсэн зорчигчид бүгд нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, зохих ёсны эмчилгээ хийлгэсэн байна.

Онгоцонд сууж явсан 28 настай оюутан Ройтерс агентлагт хэлэхдээ, "Онгоц гэнэт аймшигтайгаар унасан бөгөөд хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигчид тааз руу шидэгдсэн. Онгоц гэнэт хазайж, чичирсэн тул би болж буй үйл явдалд бэлдэж эхэлсэн. Тэгээд гэнэт маш огцом уналт болоход хамгаалах бүс зүүгээгүй хүн бүр тааз руу шууд шидэгдсэн. Зарим хүн тээшний бүхээгт толгойгоо цохиж, хонхойлгосон. Тэд гэрэл, амны хаалт байрлуулсан газруудыг мөргөж, шууд толгой нь цөмлөөд орчихсон" гэжээ.

Нислэгийн хяналтын тоо баримтаас харахад өндрөөс огцом унасны дараа онгоц 9400 метрийн өндөрт ердөө 10 минут тэнцвэрээ олсон. Дараа нь Бангкокийн Суварнабхуми нисэх онгоцны буудалд хагас цагийн дотор ослын буулт хийсэн аж.

Эх сурвалж: Global News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж