Төсөв 2.7 дахин өссөн ч эдийн засгийн бусад үзүүлэлт өсөөгүй

Төсөв 2.7 дахин өссөн ч эдийн засгийн бусад үзүүлэлт өсөөгүй

Төсөв 2.7 дахин өссөн ч эдийн засгийн бусад үзүүлэлт өсөөгүй

Эдийн засагч Д.Дэлгэрсайхантай 2025 оны төсвийн төсөөллийн талаар ярилцлаа.


-Энэ удаагийн парламент хаврын чуулганаар 2025 оны төсвийн төсөөллийг батлах ёстой. Ирэх оны төсвийг нэлээд өөдрөг төсөөлсөн харагдаж байна. Ирэх онд төсвөө дахин тэлэх бололцоо бодитоор бий болсон уу?

 -УИХ-аас хийсэн 2020 оны төсвийн эрх зүйн орчны шинэчлэлээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /ТТБЗ/ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг бэлтгэхэд шаардлагатай энэ макро эдийн засгийн таамаглал төсвийн хүрээний мэдэгдлийг баримжаалж, тоо баримтыг бэлтгэдэг болсон. Үүний дагуу Эдийн засаг хөгжлийн яам дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг бэлтгэж, УИХ-д өргөн барьдаг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гуравдугаар сарын 15-нд өгсөн төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн чиг баримжаатай Засгийн газраас өргөн барьсан төсөл зарим талаараа нийцэхгүй байна. Нэгдүгээрт, цар тахлаас хойш өндөр тэлэлттэй байгаа төсвийг ирэх онд хэт өсгөхгүй байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 2025 онд төсвийг 2024 оны төсөвтэйгөө ойролцоо түвшинд байлгах ёстой. Төсвийн тэлэлтийг засах ёстой. Түүнчлэн төсвийн зарлагыг  27 их наяд орчимд нь хэвээр хадгалах ёстой гэсэн ийм байр суурьтай байсан. Хоёрдугаарт, бидний гол бодлого бол төсөв дэх төрийн оролцоог бууруулъя, төсвийн зардалын хэмжээ хэрээс хэтэрлээ гэдгийг хэлж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-д эзлэх төсвийн хувь хэмжээ 36-37 хувь болчихлоо. 2024 онд 37 хувь байхаар байна. Энэ хувь хэмжээг бууруулах ёстой. Үүний үр дүнд төсвийн зардлыг илүү үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтын зардлаа оновчтой болгож, нийгмийн халамжийн зардлаа зөв болгох ийм боломжууд бүрдэнэ.

Гэтэл Засгийн газраас оруулж ирж байгаа төсөл дээр буюу одоо өргөн барьчихсан байгаа төслийг аваад үзвэл хэт өөдрөг төсөөлөл байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирэх жил Монгол Усын эдийн засагт тодорхой эрсдэл байгаа гэж үзэж байна.

Тухайлбал, энэ жил 78 сая тонн нүүрс экспортолж чадах уу, үгүй юү, дараа жил 80 сая тонн, түүний дараа жил 90, 100 сая тонн гэх мэтээр экспортыг хувь хэмжээгээ тийм хурдтай өсөж чадах уу гэдгийг заавал бодолцож үзэх ёстой.

Хэрэв энэ хувь хэмжээгээр нүүрс болон түүхий эдийн хувь хэмжээ өсөхгүй бол өнөөдрийн оруулж ирсэн төсвийн төсөөллүүд бүгд худлаа болно. Төсвийн алдагдал ч нэмэгдэнэ, улсын өр ч нэмэгдэнэ. Түүнчлэн төсвийн зардлаа төсөөлсөн хэмжээнд өсгөхийн тулд эдийн засагтаа өндөр ачаалал дарамт авах болно. Тийм учраас төсвийн тусгай шаардлагыг тодорхой тооны хүрээнд хязгаарлах биш ирээдүйд тулгарч болзошгүй эрсдэлийг харгалзах ёстой. Засгийн газраас тооцсон өөдрөг төсөөллийн дагуу орлого орж ирэх юм бол тэр орлогоо Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан гэх мэт сангуудад хуримтлуулж ирээдүйн эрсдэлээ хаах хуримтлалыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ирэх оны төсвийг энэ онтой харьцуулахад дөрвөн их наядаар тэлж 31 их наяд болгож оруулж ирсэн ийм өөдрөг төсөөлөл харагдаж байна. Ийм байдлаар төсвөө тасралтгүй тэлэх бодлого явуулбал төсөвтэй холбоотой эрсдэлийг бууруулах боломж багасна.

-Жил бүр төсвийн алдагдлын хувь хэмжээг бууруулах талаар ярьдаг. Цаашлаад алдагдалгүй төсөв батлах ёстой гэдэг. Гэсэн хэдий ч төсвийн орлогоо өөдрөг төсөөлөөд алдагдлын хувь хэмжээг цаасан дээр бага барагдуулах байдлаар төсвөө баталж байна шүү дээ?

-Төсвийн алдагдлын хувь хэмжээг өнгөц харахад ТТБЗ-өөс оруулсан хувь хэмжээтэй төсвийн алдагдал, өрийн түвшин бол нийцтэй байна. Бидний тооцооллоор төсвийн алдагдлын хувь хэмжээг хоёр хувиас 1-1.5 хувь руу аажмаар бууруулж  алдагдалгүй төсөв баталъя гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн гол нь төсвийн алдагдлыг хоёр хувь болгож харуулж байгаа суурь тоо болох орлого талын тооцоолол өөдрөг байгаа учраас алдагдлын хувь хэмжээ бодит байдал дээр нэмэгдэх ч магадлалтай. Нэгэнт баталчихсан төсвийн зарлагыг хэрэгжүүлэх гэж оролдоно. Хэрэв орлого тасалдах юм бол зарлага талдаа том эрсдэл дагуулна. Цаашид төсвийг алдагдалгүй батлах чиглэл рүү явах нь зүйтэй. Учир нь Монгол Улс өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ямар их хэмжээний алдагдлыг бий болгов. Тэр алдагдлынхаа үр дүнд хэдий хэмжээний өрийг бий болгов.

Төсөв дээр болон төсвийн өрийн үйлчилгээний зардал, өрийн эргэн төлөлттэй холбоотойгоор улсын санхүүд 20-30 их наядын дарамт сүүлийн 6-7 жилийн дотор гарлаа. Тиймээс алдагдалгүй төсөв баталдаг жишиг рүү явах нь зүйтэй. Энэ суурийг нь өнөөдөр  тавих учиртай.

Төсвөө тэлэлтгүй батлах, онцгой урсгал зардлуудаас бусад зардлыг эдийн засгийн боломж нэмэгдэж байгаа үедээ хязгаарлаж чаддаг, эрсдэлийн нөөц бүрдүүлэх нь ирээдүйн эрсдэлээс хамгаалж чаддаг төсвийн бодлоготой байх ёстой. Түүнчлэн төрийн оролцоог бууруулснаараа бид эдийн засгийг тогтвортой өсгөх эдийн засгийн суурийг тэлэх боломжийг нэмэгдүүлнэ.

-Монгол Улсын эдийн засгийн хувьд олж байгаа орлогын дийлэнх хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг. Ийм үед 80 сая тонн нүүрс экспортод гаргах төсөөлөлтэй төсөв боловсруулсан. Дараа жил дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурах гэх мэт ямар эрсдлүүд гарах боломжтой гэж үзэж байна?

-Ерөнхийдөө энэ асуудал өнөөдөр үүссэн юм биш. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбарын орлого нэмэгдсэн, үнэ өссөн жил бүр дараа жилүүдийн төсвийг их өөдрөгөөр төсөөлдөг. Олон улсын шинж чанартай болоод дэлхийн эдийн засагтай холбоотой эрсдэлүүдэд уул уурхайн салбар мэдрэмтгий учраас цохилт болдог. Тиймээс Монгол Улсын төсөв хүндэрдэг, дахин тодотгодог, төсвийн алдагдал нэмэгддэг. Энэ түүх бол бидний өнгөрсөн 10 гаруй жилийн түүх. Тиймээс энэ түүхийг бид давтаж болохгүй. Үүний шалтгааныг Засгийн газраас юу гэж үзэж байгааг мэдэхгүй. Миний хувьд яах аргагүй ингэж болохгүй гэдгийг маш сайн мэдэж байна. Өнөөдөр орлого нэмэгдэж болно. Орлого өсөхийн хэрээр урсгал, хөрөнгө оруулалтын, нийгмийн халамжийн зардлаа нэмэгдүүлээд байх юм бол төсөвт тогтсон тогтвортой байдал алдагдана. Макро эдийн засгийн зорилго хангагдахгүй нөхцөл байдал үүснэ. Монгол Улсын төсөв 2019 оноос хойш 2.7 дахин өссөн. Энэ хугацаанд Монгол Улсын бусад эдийн засгийн тоонуудад ийм өндөр хэмжээгээр өсөөгүй. Төсвийн зарлага нь эдийн засгийн бусад үзүүлэлтээсээ давж өсөөд байх юм бол төсвөөр дамжсан эрсдэл эдийн засагт үүснэ.

– Төсөв томрохын хэрээр эдийн засгийн засгаа солонгоруулах, эргээд эдийн засагт үр өгөөжтэй, ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулахад анхаарал хандуулж чадахгүй байна. Төсөв нэмэгдэхийн хэрээр тийм хэмжээний эерэг үзүүлэлт одоо бусад салбарт гарахгүй байгаа нь халамжийн бодлого явуулж байгаатай холбоотой байж болох уу?

-Ерөнхийдөө энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Бид Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл гэх бодлогын томоохон баримт бичгийн дотор макро эдийн засгийн хоёрхон тоо тавичихаад л сууж байгаа юм. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа ажил эрхлэлт, төлбөрийн тэнцэл гээд их олон үзүүлэлтийг хамруулсан зорилтыг дунд хугацаандаа дэвшүүлэх ёстой байдаг. Тэр хуулийн хэрэгжилтийг бид хангах нь яах аргагүй чухал асуудал. Тиймээс төсвийн зарлагыг оновчтой байлгах тал дээр юу хийх ёстой вэ гэдэг асуудлыг хөндөх хэрэгтэй. Энэ тал дээр Сангийн яам болон УИХ-аас үр дүнд суурилсан төсвийг хэрэгжүүлэх ёстой, төсвийн ил тод байдал хяналтын механизмыг сайжруулах ёстой гэсэн эрх зүйн хүрээнд олон шинэчлэл хийсэн. Төсвөөр дамжуулаад тодорхой салбаруудыг дэмжих ойлголтын тухайд би хувь хүнийхээ хувьд эсрэг байр суурьтай байдаг. Төсөв бол Монгол Улсын бодлого байх ёстой. Дэд бүтэц, эрчим хүч гэх мэт томооохон хөрөнгө оруулалтуудаас бусад салбарыг төсвөөр дамуулж бизнес ААН-үүдийг дэмждэг асуудал бол тийм чухал биш. Эдийн засгаа үнэхээр солонгоруулахыг хүсч байгаа бол Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн суурь дэд бүтцүүдээр хангаж өгөх ёстой.  Нэгдүгээрт, эрчим хүчний дутагдалгүй байлгах, хоёрдугаарт хууль эрх зүйн зөв бодлогуудыг хэрэгжүүлэх нь эдийн засагт чухал нөлөөтэй.

Өнөөдөр зардал гаргасан ч ирээдүйтэй үр ашгаа өгөх тийм суурь дэд бүтцүүдэд төсвийг зарцуулах хэрэгтэй. Гэтэл Монгол Улс эрчим хүч, дэд бүтцийн асуудлаа сүүлийн 30 гаруй жил зөв шийдэж чадаагүй байна. Уул уурхайн болон бусад төмөр замын асуудлаа шийдэж чадаагүй, босоо тэнхлэгийн төмөр замаа барьж чадаагүй гэх мэт шийдэгддэггүй, ярьсаар л байдаг суурь асуудлууд байсаар байна.

Эдгээр суурь асуудлуудаа шийдэж чадаагүй байж төсвөө хурдтай тэлэх юм бол эдийн засагтаа төсөв нь эргээд дарамт болох хандлагатай. Тиймээс өнөөдрийн гол асуудал бол төсвийн зардлаа багасгаж, эдийн засгийн суурь нөхцлүүдийг сайжруулах, тэлэх тэр боломжийг бий болгох шаардлагатай. УИХ-аас төсвийн эрх зүйн орчин, авлига хээл хахууль гээд тогтолцооны суурь шинэчлэлийн асуудлуудыг нэлээн сайн хэрэгжүүлж чадсан. Хийж чадсан эрх зүйн орчиныхоо дагуу одоо хэрэгжилтийг л хангах асуудал үлдлээ.

-Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байгаа учраас бууруулах ёстой гэдгийг олон жил ярьж байна. Гэтэл бодит байдал дээр төрийн оролцоо огт буурахгүй харин ч өсөх хандлагатай байгаа засаглалтай холбоотой юм уу, эсвэл улс төрийн хүрээнд шийдвэр гаргаж чадахгүй байгаатай холбоотой юм уу?

-Төсвийн зардал нэмэгдэж, төрийн оролцоо өсч байна гэдгийг бид нар хэдэн тоон дээр тулгуурлан ярьж байна. Тухайлбал, ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээ 36-37 хувь болчихлоо. Энэ тоо 20-оод жилийн өмнө 20 гаруй хувьтай байсан. Хөгжиж байгаа орнуудын хувьд энэ үзүүлэлт 20 гаруй хувьтай байдаг. Гэтэл Монголд 40 хувь рүү дөхөж байгаа нь осолтой. Төр өөрөө бизнес хийж, олон мянган орон сууц барина гэхчилэн бизнесийн төслүүд рүү их хутгалдаж байна. Дээрээс нь төрийн өмчийн ААН-үүдийн тоо нэмэгдэж байгаа нь гол асуудал болж байна. Монгол Улсын сонгосон эдийн засгийн тогтолцооны хувьд төсөв дэх төрийн оролцоог бууруулж байж л эдийн засаг хөгждөг. Хувийн хэвшлийн, иргэдийн өмчийн болон бизнес хийх эрхийг чөлөөтэй нээж өгч байж эдийн засаг хөгждөг.

-Эдийн засгийн хөгжилд гадны хөрөнгө оруулалт нэн чухал. Монгол Улсад байгаа гадны томоохон хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан төслүүд гэвэл юуг нэрлэж чадахаар байна?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг энэ хаврын чуулганы эхэнд хэлэлцэхээр байсан боловч хойшлуулчихлаа. Хөрөнгө оруулалтын хувьд томоохон хөрөнгө оруулалт гэвэл бидэнд өнөөдөр байгаа нь Оюутолгой төсөл л байна. Сүүлийн 10 гаруй жил гадаадын хөрөнгө оруулалт буурсаар ирсэн. Нийт хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь бол уурхайн салбар, түүн дотроо Оюутолгой төсөлд хамаарч байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчин сүүлийн жилүүдэд муудсан. Саяхан СЭЗИС-ийн судлаачид “Уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулалтын Монголын эдийн засагт нөлөөлөх нөлөө” гэсэн судалгаа хийхэд уул уурхайн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл өндөр байгаа нь тогтоогдсон. Гэхдээ энэ нөлөөллийг сайжруулахын тулд бодлогоо сайжруулах ёстой гэсэн үндсэн дүгнэлтэд  хүрсэн. Тогтвортой бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Иргэдийн хувьд уул уурхайг тийм сүртэй эсэргүүцээд байгаа юм алга. Гадаадын хөрөнгө оруулагчидын хувьд ч Монгол Улсын бодлого ил тод, ойлгомжтой, тогтвортой байж чадах юм бол хөрөнгө оруулах  боломжтой гэж үзэж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт бол ерөнхийдөө Монгол Улсын эдийн засагт чухал гэдэг нь ойлгомжтой. Оюутолгой төсөл гэхэд л нийт гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнхийг эзэлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулж байгаа тооцооллын үр дүн гарч байна.

Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд нэгдүгээрт төсвөө хэмнэж хуримтлал үүсгэх, хуримтлалын, хөгжлийн сангаараа дамжуулж сайн хөрөнгө оруулалтыг хийхээс, гаднаас зээл авах, эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэсэн цөөхөн хэдэн боломж бий. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харвал гадаадын хөрөнгө оруулалт дээр түлхүү суурилдаг. Өнөөдөр Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөндөө 20-30 их наяд давсан хөрөнгө оруулалтуудыг тусгаж баталдаг. Түүнийг хэрэгжүүлэх гол үндэслэл, эх сурвалжуудын нэг нь бол яах аргагүй гадаадын хөрөнгө оруулалт мөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

AmyBrown 2024-05-22 95.182.127.254

Харуулах боломжгүй.

Avatar

LupitaMartinez 2024-05-22 95.182.127.97

Харуулах боломжгүй.

Avatar

JanelleCamacho 2024-05-22 46.8.106.125

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferTurner 2024-05-22 188.130.210.210

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePrice 2024-05-22 46.8.23.195

Харуулах боломжгүй.

Avatar

SherriBrown 2024-05-22 109.248.14.112

Харуулах боломжгүй.

Avatar

CatherineTaylor 2024-05-22 109.248.143.173

Харуулах боломжгүй.

Avatar

LashondaThomas 2024-05-22 46.8.110.226

Харуулах боломжгүй.

Avatar

AmyMaddox 2024-05-22 185.181.247.186

Харуулах боломжгүй.

Avatar

MiriamJandler 2024-05-22 95.182.126.85

Харуулах боломжгүй.

Avatar

RebeccaHarris 2024-05-22 185.181.247.242

Харуулах боломжгүй.

Avatar

MicheleLilley 2024-05-22 188.130.129.98

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyCallahan 2024-05-22 46.8.22.199

Харуулах боломжгүй.

Avatar

TammyPerkins 2024-05-22 45.90.196.57

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHarris 2024-05-22 188.130.185.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePadron 2024-05-22 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieLetterman 2024-05-22 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBonner 2024-05-22 45.81.136.165

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaPeacock 2024-05-22 46.8.222.169

Харуулах боломжгүй.

Avatar

KimEspino 2024-05-22 45.81.136.219

Харуулах боломжгүй.

Avatar

MeganSmith 2024-05-22 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethCook 2024-05-22 109.248.14.70

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLove 2024-05-22 46.8.22.69

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBartlett 2024-05-22 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisJackson 2024-05-22 109.248.205.124

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBuckley 2024-05-22 188.130.142.167

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGrant 2024-05-22 45.90.196.46

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-05-22 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyGonzalez 2024-05-22 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiBowen 2024-05-22 185.181.247.217

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaSmith 2024-05-22 109.248.205.148

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRomero 2024-05-22 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyTorres 2024-05-22 46.8.22.158

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyWilson 2024-05-22 188.130.136.88

Харуулах боломжгүй.

Avatar

JennaKing 2024-05-22 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilliams 2024-05-22 188.130.128.34

Харуулах боломжгүй.

Avatar

SusanJohnson 2024-05-22 109.248.138.187

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyBray 2024-05-22 188.130.137.161

Харуулах боломжгүй.

Avatar

JulieSabo 2024-05-22 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

MarquitaWilcox 2024-05-22 46.8.23.120

Харуулах боломжгүй.

Avatar

KeriLane 2024-05-22 46.8.23.202

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleSanchez 2024-05-22 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

TracyCampbell 2024-05-22 109.248.166.67

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaFuller 2024-05-22 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyCollins 2024-05-22 109.248.14.97

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-22 202.55.188.81

малчид 5их наядын архины мөнгө авахаар болсон энэ эдийн засагт маш их хортой мөнгөний ханш унаж иргэдийн орлого буурна

Avatar

LauraSmith 2024-05-22 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieNguyen 2024-05-22 109.248.128.62

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaJones 2024-05-22 188.130.220.23

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWilliams 2024-05-22 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-22 103.145.234.121

МАН-аас өөр нам энэ өнгөрсөн хүнд жилүүдэд төрд байсан бол монгол сүйрэх байсан, Төрийн зөв бодлогын хүчинд асар хүнд бэрхшээлийг хохирол багатай туулж,эдийн засаг иргэдийн амьдралыг өдий зэрэгтэй сайжруулж чадав,Манай орныг энэ нам л өөдтэй өнгөтэй дэвшилтэй ахицтай авч явж чадна, Олон оронтой тэнцвэртэй харицаж ,хөрш хоёр оронтой хэвийн харицаа хадгалж, хөгжил дэвшлийн саад бэрхшээл бага замаар явуулна, Бусдын муулах,хууран мэхлэх арганд бүү авт

Avatar

Нэргүй 2024-05-22 103.212.116.166

Төр төсөв хоёроо багасгах хэрэгтэй МАНАНгуудаа.

Avatar

зочин 2024-05-22 103.145.234.121

АН д голдуу гудамны хулгайчууд үл бүтэх этгээдүүд нийгмийн шаарууд үүрлэдэг,Тэд юу ч гэж хуцаж,бусдыг адгийн муу муухай үгээд гутааж доромжилж худал хуурмагаар гүтгэж гүжирдэж чадна, Хүний үнэргүй хүмүүс их бий

Avatar

KarenSand 2024-05-22 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-22 202.126.92.98

Энэ засгийн буруу бодлогын гай

Avatar

Нэргүй 2024-05-22 66.181.187.145

Тийм тийм, гадаадын хөрөнгө оруулалтыг чуралчлан дэмжих ёстой юм шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж