УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдээд буй. Энэ жил санал хураалтын хуудас өнгөрсөн жилүүдийн сонгуулиас өөр болж байгаагаар онцлог. Тодруулбал, иргэдэд олныг төлөөлөх, хувь тэнцүүлэх төлөөлөх гишүүдийг саналын хуудаст хэрхэн тэмдэглэж, сонгох талаар ойлголт мэдээлэл хангалтгүй байгаа. Тэгвэл хоёр хэсгээс бүрдэж буй саналын хуудаст сонгогч хэрхэн зөв тэмдэглэгээ хийх талаар холбогдох тайлбаруудыг хүргэе. Мөн нам, эвслийн жагсаалтад багтсан хүмүүс хэрхэн гишүүн болох талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
126 ГИШҮҮНИЙ 78-ЫГ НЬ ДУГУЙЛЖ, 48-ЫГ НЬ НАМ, ЭВСЛИЙГ НЬ СОНГОЖ ЖАГСААНА
Сонгогч та энэ жил санал өгөхдөө тойргоос гадна нам, эвсэлд санал өгнө. Тиймээс зургадугаар сарын 28-нд болох сонгуулийн саналын хуудас хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос сонгогч өөрийн сонгохыг хүссэн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ.
Хоёр дахь хүмүүст ойлголт, мэдээлэл төдийлөн хангалттай бус байгаа нам, эвсэл будаж тэмдэглэх. Энэ хэсэг нь хувь тэнцүүлэн төлөөлөх 48 гишүүн буюу жагсаалтын төлөөллийг УИХ-д оруулах онцлогтой. Саналын хуудасны хоёр дахь хэсэгт байгаа нам, эвслийн нэрнээс нэгийг нь сонгож будна. Өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эвслийг мандатын тооны нэр дэвшигчдээс гадна дугйлна гэдгийг анхаарах шаардлагатай.
Та энэ хэсэгт ч хариуцлагатай хандах ёстой. Учир нь таны саналаа өгсөн нам, эвслийн жагсаалтын гишүүд үлдсэн 48 гишүүний нэгээр сонгогдох юм.
ЖАГСААЛТАД БАГТСАН ХҮМҮҮС ЯАЖ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХ ВЭ?
Монгол Улс 1992 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийг нийт найман удаа зохион байгуулсан. 2012 оныхоос бусад сонгуулийг харьцангуй олонхын болон багц саналын тогтолцоогоор явуулсан байдаг. Тиймээс энэ улаагийн сонгууль ч хүмүүсийн сайн мэддэг тогтолцоо гэсэн үг. 126 гишүүнийг 78:48 харьцаатайгаар сонгоход иргэд будилахгүй гэж ойлгож болно.
Мажоритар буюу олонхын тогтолцоогоор 78 гишүүн сонгохын сайн тал нь энгийн, ойлгомжтой, өөрийн төлөөллийг шууд сонгох боломжтой гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, сонгогч өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчид санал өгч, хэн хамгийн олон хүний дэмжлэг авсан нь ялна. Сул тал нь бусад нэр дэвшигчийг дэмжсэн олон санал гээгдэх эрсдэлтэй. Харин хувь тэнцүүлсэн тогтолцоогоор 48 төлөөллийг сонгохын тухайд өрсөлдөж буй нам, эвсэл сонгогчдоос ямар хэмжээний дэмжлэг авна, тэр хэрээр УИХ-ын суудлыг тухайн нам, эвсэлд олгодог онцлогтой. Сонгогчдын санал гээгддэггүй, намуудын төлөвшилд сайн нөлөөтэй гэж хэлж болно. Тэгвэл иргэдийн олноор сонгосон нам, эвслээс 48 УИХ-ын гишүүнийг хэрхэн сонгох вэ?
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3 дугаар зүйлд жагсаалтаар нэр дэвшигчдийг сонгох заалтуудыг тусгасан байдаг.
48 төлөөллийг сонгохдоо нэгдүгээрт, тухайн нам эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 39 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийг 13 тойрогт нэр дэвшүүлэх ёстой. Хоёрдугаарт, санал хураалтаар нам эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан намд суудал хуваарилна. Ингэхдээ хоёр нам бүхий эвсэл тав, гурван намтай бол долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх ёстой.
Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнг үндэслэн нам эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаан, дээрх шаардлагыг хангасан нам эвсэлд хуульд заасан аргачлал буюу их үлдэгдлийн зарчмаар 48 суудлыг хуваарилна.
Улмаар хуульд заасны дагуу нам эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн хуваарилсан суудлын тоотой тэнцүү нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно.Таны сонгосон нам эвсэл 30 хувийн санал авдаа гэхэд тухайн нам эвслийн жагсаалтад байгаа 48 хүний эхний 30 хувь УИХ-ын гишүүн болно гэсэн үг.
НАМ, ЭВСЛИЙН ЖАГСААЛТАД БАГТСАН НЭРС, ТЭДНИЙ ОНЦЛОГ
МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл зэрэг нам,эвслүүд жагсаалтын нэр дэвшигчдээ тавдугаар сарын 20-нд зарласан. Жагсаалтад багтаж байгаа хүмүүсийн харьяалагдаж байгаа нам, эвсэл нь сонгогчдоос олон санал авсан тохиолдолд бодлого тодорхойлох төлөөлөл болно. Энэ жилийн хувьд жагсаалтын нэрс ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, нам, эвслүүд энэ сонгуулиар салбар, салбарын мэргэжилтэн, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг гурван чухал төлөөллийг багтааснаар онцлог байна.
МАН-ын тухайд өндөр боловсролтой, хөгжлийн бэрхшээлтэй буюу нийгмийн зорилтот бүлэгт ач холбогдол өгчээ.
Харин АН улс төрчдөөс гадна залуу үеийн төлөөллийг жагсаалтын эхэнд багтаажээ.
ХҮН намын жагсаалтад өндөр боловсрол, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд нэрлэгдсэн байна.
Үндэсний эвслийн хувьд жагсаалтад нийт 25 хүний нэр багтжээ. Тус эвсэл эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувьтай хангаж байгаагаар онцлог. Мөн эвсэлд нэгдсэн намуудын төлөөллүүд багтаж байна.
Нэргүй 2024-05-22 202.179.11.230
Nomtoibayart ideed barahgui hool baina. Yagaad UIH-t suuh geed baina?
LupitaMartinez 2024-05-22 95.182.127.97
Харуулах боломжгүй.
JanelleCamacho 2024-05-22 46.8.106.125
Харуулах боломжгүй.
JenniferTurner 2024-05-22 188.130.210.210
Харуулах боломжгүй.
NicolePrice 2024-05-22 46.8.23.195
Харуулах боломжгүй.
SherriBrown 2024-05-22 109.248.14.112
Харуулах боломжгүй.
CatherineTaylor 2024-05-22 109.248.143.173
Харуулах боломжгүй.
LashondaThomas 2024-05-22 46.8.110.226
Харуулах боломжгүй.
AmyMaddox 2024-05-22 185.181.247.186
Харуулах боломжгүй.
MiriamJandler 2024-05-22 95.182.126.85
Харуулах боломжгүй.
RebeccaHarris 2024-05-22 185.181.247.242
Харуулах боломжгүй.
MicheleLilley 2024-05-22 188.130.129.98
Харуулах боломжгүй.
BrittanyCallahan 2024-05-22 46.8.22.199
Харуулах боломжгүй.
TammyPerkins 2024-05-22 45.90.196.57
Харуулах боломжгүй.
ChristineHarris 2024-05-22 188.130.185.60
Харуулах боломжгүй.
NicolePadron 2024-05-22 109.248.129.166
Харуулах боломжгүй.
DebbieLetterman 2024-05-22 212.115.49.78
Харуулах боломжгүй.
JenniferBonner 2024-05-22 45.81.136.165
Харуулах боломжгүй.
ChristinaPeacock 2024-05-22 46.8.222.169
Харуулах боломжгүй.
KimEspino 2024-05-22 45.81.136.219
Харуулах боломжгүй.
MeganSmith 2024-05-22 45.84.177.66
Харуулах боломжгүй.
ElizabethCook 2024-05-22 109.248.14.70
Харуулах боломжгүй.
AmyLove 2024-05-22 46.8.22.69
Харуулах боломжгүй.
SarahBartlett 2024-05-22 109.248.143.111
Харуулах боломжгүй.
AlexisJackson 2024-05-22 109.248.205.124
Харуулах боломжгүй.
ChristineBuckley 2024-05-22 188.130.142.167
Харуулах боломжгүй.
JenniferGrant 2024-05-22 45.90.196.46
Харуулах боломжгүй.
KimLee 2024-05-22 46.8.111.61
Харуулах боломжгүй.
StaceyGonzalez 2024-05-22 194.35.113.55
Харуулах боломжгүй.
BrandiBowen 2024-05-22 185.181.247.217
Харуулах боломжгүй.
AngelaSmith 2024-05-22 109.248.205.148
Харуулах боломжгүй.
StephanieRomero 2024-05-22 45.86.1.66
Харуулах боломжгүй.
AshleyTorres 2024-05-22 46.8.22.158
Харуулах боломжгүй.
StaceyWilson 2024-05-22 188.130.136.88
Харуулах боломжгүй.
JennaKing 2024-05-22 194.35.113.179
Харуулах боломжгүй.
JessicaWilliams 2024-05-22 188.130.128.34
Харуулах боломжгүй.
SusanJohnson 2024-05-22 109.248.138.187
Харуулах боломжгүй.
CourtneyBray 2024-05-22 188.130.137.161
Харуулах боломжгүй.
JulieSabo 2024-05-22 46.8.23.86
Харуулах боломжгүй.
MarquitaWilcox 2024-05-22 46.8.23.120
Харуулах боломжгүй.
KeriLane 2024-05-22 46.8.23.202
Харуулах боломжгүй.
DanielleSanchez 2024-05-22 188.130.136.87
Харуулах боломжгүй.
TracyCampbell 2024-05-22 109.248.166.67
Харуулах боломжгүй.
JessicaFuller 2024-05-22 188.130.211.164
Харуулах боломжгүй.
KimberlyCollins 2024-05-22 109.248.14.97
Харуулах боломжгүй.
LauraSmith 2024-05-22 31.40.203.248
Харуулах боломжгүй.
LeslieNguyen 2024-05-22 109.248.128.62
Харуулах боломжгүй.
TamekaJones 2024-05-22 188.130.220.23
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-22 202.126.90.154
Намайг залуу бхаас л АН МАН ын хэдэн хүн л ТВ ээр гарч ээлжилж төр барилаа. Би 30 жил хөдөлмөрлөөд тэтгэвэрт гарлаа. Одоо бас л нөгөө танил царайнууд ТВ ээр гарч төр рүү шунасаар. Амьдрал бүр дордлоо. Одоо энэ 2 намыг алгасья даа. Өөр хүмүүс өөр сонголт хиймээр бна.
Нэргүй 2024-05-22 202.179.11.230
Буруу л бодож байна. Сүүлийн 34 жил болсон асар их хулгайг МАН-ын сүүлийн засаг л илрүүллээ. МАНАН-г Элбэгдөрж, Энхбөлд 2 дээд зэрэгт нь хүргэж хөгжүүлсэн. Энэ 2 хүний нөлөө одоо болтол шүүхэд байсаар байна. Үндэсний эвлэлд МАНАН-гаас хүмүүс байсаар байна.
StephanieWilliams 2024-05-22 31.40.203.248
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-22 66.181.160.89
АН-ыг дугуйлъя гэж бодож байсан чинь Шижир гэгч Женко-ийн тавиул орсныг хараад болихоор шийдлээ!!!
хх 2024-05-22 202.126.89.133
Монгол эх орон, ард түмнийхээ сайн сайхан, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө хэн нь илүү анхаарч, илүү их бүтээн байгуулалт хийж, авлига, хулгай, худал хуурмагийн эсрэг тэмцэж ирснийг ард түмэн бүгдээрээ мэдэж дүгнэж сонголтоо зөв хийгээсэй билээ. Олон удаа сонго уйл болж ирлээ. Одоо л зөв голдиролд нь оруулах хариуцлагатай цаг ирж байна.
Нэргүй 2024-05-22 74.15.22.48
Харуулах боломжгүй.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ОЛОН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ГИШҮН БОЛОХ НЬ МУНДАГ ГЭЖ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ 2024-05-22 103.212.118.35
УИХ-ын ТГ-т оператороос эхлээд шатлан дэвшиж ЕНБД-ААР ажилласан Цолмон НАМЫН ЖАГСААЛТАД доогуур жагсждээ. Нэр төдий гэсэн үг.ИЙМ ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭ ШИНЭ УИХ ТҮШИЖ АЖИЛЛАХГҮЙ БОЛ НААД НАМЫН ЖАГСААЛТАД ЧИНЬ ТӨРИЙН АЖЛЫН "А"-Ч ҮГҮЙ ХҮМҮҮС СОНГОГДОХ БОЛЛОО ШҮҮ.
Нэргүй 2024-05-22 139.5.219.195
АН н жагсаалт гэсэн чинь нууц хүүхдүүдийг нь гаргасан авгай хүүхнүүүд , нууц амрагууд нь ч байх шиг .
KarenSand 2024-05-22 46.8.107.87
Харуулах боломжгүй.
ХУУЛЬЧ 2024-05-22 202.9.46.208
ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ЗАЛУУ ГЭХ ХААШАА ЮМ БОЛДОО .,,,,,ИДЭР НАСНЫ ХҮМҮҮС ГЭВЭЛ ДЭЭР БАЙЖ ДЭЭ,,,,
Хилэнт бух 2024-05-22 66.181.164.157
МАН сонговол Монгол улс мөхнө.
Нэргүй 2024-05-22 103.168.34.198
ХҮН-д өгнө
Нэргүй 2024-05-22 66.181.188.234
МАН -ын хулгайчидыг дахиад сонговол Монголчууд бид дампуурна