Н.Цэрэнбат, Х.Алтай, Л.Наранбаатар нар алба ч үгүй, сонгууль ч үгүй болов

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Н.Цэрэнбат, Х.Алтай, Л.Наранбаатар нар алба ч үгүй, сонгууль ч үгүй болов

Н.Цэрэнбат, Х.Алтай, Л.Наранбаатар нар алба ч үгүй, сонгууль ч үгүй болов

УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх зорилгоор Н.Цэрэнбат, Х.Алтай, Л.Наранбаатар, А.Занданбат нар албан тушаалаасаа чөлөөлөгдөн тойрогт горилсон ч МАН-ын Удирдах зөвөлл болон Бага хурлын гишүүдээс дэмжлэг авч чадсангүй.

Н.Цэрэнбат нь  “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, Х.Алтай нь Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Л.Наранбаатар нь Хөтөлийн цемент шохой төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын алба тус, тус хашиж байв.

Харин А.Занданбат нь УИХ-ын харьяа Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд өрсөлдөх зорилгоор албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн өмчит компани болон яам, агентлагийн даргаар ажиллаж байгаа албан тушаалтан нь УИХ-ын сонгуульд өрсөлдөх бол чөлөөлөгдөж байж, ээлжит сонгуульд өрсөлдөх ёстой юм.  Энэхүү хуульд заасан үндэслэлээр тэд өнгөрсөн өвлөөс эхлэн ажлаа өгсөн байсан юм. Гэвч УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийг намаасаа авч чадаагүйгээс тоосоо өргөх боломжгүй болсны зэрэгцээ алба ч үгүй болж, “шатаад” байна.

“Оймс” нэрээрээ олонд танигдсан Л.Наранбаатарын хувьд хуучин Ардчилсан намын гишүүн байсан ч 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-д элсэж, тал зассан. Түүнийхээ хүчинд Хөтөлийн цемент шохой төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга болж, дэвшсэн юм. Гэвч тус төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга болуутаа халуун зунаар үйлдвэрийг зогсоосон нь цементийн үнийг хаданд гаргах эх үүсгүүр нь болсон. Гэвч тэрбээр энэ алдааг хүлээн зөвшөөрдөггүй.

Н.Цэрэнбатын хувьд 20216 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшин ялалт байгуулж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын алба хашиж байв.  2020 оны сонгуульд тойрогтоо дахин өрсөлдсөн ч ялагдсан. МАН Засгийн эрх барьж байсан тул “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал болсон юм.

Х.Алтайн хувьд 2016 оны наймдугаар сараас эхлэн Монголын хөрөнгийн биржийг удирдсан.  2008-2012 онд ч мөн тус биржийг удирдаж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж