Оросын өндөр албан тушаалтнууд, чинээлэг бизнесменүүдийг “VIP” анчид гэж нэрлэж болно. Тэд дархан цаазтай амьтад, газар нутгийг онилох сонирхолтой. Элитүүдийн хоббиг засгийн газрын сул хяналттай хослуулснаар ОХУ-ын ховор амьтдын оршин тогтнолд аюул заналхийлэх болов.
ОХУ-ын нэрээ нууцалсан Байгаль орчны шинжээч хэлэхдээ “Хаант засгийн үеэс эхлэн Орост ан агнуурыг харилцаа тогтоох элит хэлбэр гэж үзсээр ирсэн. Ан агнуур хийе гэж өндөр албан тушаалтныг урих нь нэр хүндтэй бөгөөд ашигтай. Тэд ховордсон амьтдыг агнадаг. Тэд үүнийг илэрхий хууль бусаар, заримдаа хагас хуулийн дагуу хийдэг” гэжээ.
Хамгийн өндөр зэрэглэлийн мэрэгжлийн анчинаар Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгуг нэрлэдэг. Тэрбээр Сибирь, Алс Дорнодод ерөнхийлөгч Путинтэй хамт хэд хэдэн удаа ан хийж байжээ.
Сүүлийн жилүүдэд хууль тогтоогчид болон албаны хүмүүс ан агнуурын журмыг сулруулах хэд хэдэн арга хэмжээ авч байна. Тухайлбал, баруун хойд Карелийн бүгд найрамдах улсын Ладога Скеррисийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг байсан газрын статусыг өнгөрсөн гуравдугаар сард ан агнуурын газар болгон өөрчилжээ. Ийнхүү газар орны статусыг өөрчилсөн нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн экосистемд сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Оросын бизнесмэн Роман Абрамович тус бүс нутагт үл хөдлөх хөрөнгийн менежментийн фирм эзэмшдэг аж.
Мөн 2021 онд тус улс ховордсон, тусгай хамгаалалттай амьтдыг онцгой тохиолдолд агнахыг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтийг хуулиндаа тусгажээ. Энэ нь тусгай хамгаалалттай амьтдыг шинжлэх ухааны зорилгоор эсвэл гэрийн тэжээвэр амьтдын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор агнах зөвшөөрөл юм. Хуулийн шинэчлэл нь элитүүдэд бас нэгэн хуулийн цоорхойг бий болгож өгчээ. Чинээлэг анчид шаардлагатай баримт бичгийг худалдан авч, шинжлэх ухааны судалгаа нэрийн дор ховор амьтдыг устгаж байна гэж байгаль орчны идэвхтнүүд шүүмжилж буй.
Оросын Уулын анчдын клуб нь зэрлэг байгальд амьдардаг туурайтай амьдтыг хууль ёсны зөвшөөрлийн дагуу агнахыг дэмждэг ашгийн бус байгууллага. Клубын гишүүд оноо цуглуулж, зэрэглэлээ ахиулдаг. Тус клубын агнах боломжтой амьтдын жагсаалтад ОХУ-ын Улаан номонд орсон цасан хонь, Алтайн аргаль, аргаль зэрэг ховордсон амьтдын хэд хэдэн төрөл багтжээ.
Улаан номонд орсон амьтдыг агнахыг зөвшөөрсөн нэмэлт өөрчлөлтийг гаргахад Төрийн Думын депутат Владислав Резник гар бие оролцжээ. Тэрбээр Уулын анчдын клубын анчдыг чансааг тэргүүлдэг.
Клубын тэргүүнээр ФСБ-ын тусгай хүчний ажилтан асан Эдуард Бендерск ажилладаг. Харин клубын гишүүдээс дурдвал ерөнхийлөгчийн туслах асан, экс сайд Сергей Ястржембский, Оросын одоогийн орлогч нар болон бусад нэр хүндтэй бизнес эрхлэгчид бий.
МАРГААНТАЙ ЗУГАА ЦЭНГЭЛ
Тусгай хамгаалалттай амьтдыг хууль ёсны дагуу агнах боломжтой орон олон байдаг. Гэлээ ч зугаацах зорилгоор амьтан агнах нь ёс суртахуунд харш бөгөөд байгаль хамгаалах хүчин чармайлтад хор хөнөөлтэй гэж идэвхтнүүд үздэг. Анчдын хувьд үүнээс эсрэг тайлбар өгч байна. Тэдний хобби нь харин ч экосистемийг тэнцвэржүүлэхэд тусалдаг гэж анчид тайлбарладаг аж. Өөрөөр хэлбэл, агнуурын төлбөр, хураамж нь байгаль хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд тусалдаг гэж тэд үздэг.
Ерөнхийлөгчийн туслах асан Сергей Ястржембский зэрлэг амьтдыг хамгаалах, агнах гэсэн хоёр санааг хамтатган тайлбарласан байдаг. Тэрбээр “Манай радикалууд үүнийг ойлгохгүй байна. Зэрлэг ан амьтдыг хэт их тахин шүтэж, чоно, баавгай гэх мэтийн тоо толгойг зохицуулаагүйгээс бол үүсдэг асуудлууд бий. Үүнийг үл тоомсорлож болохгүй. Эцсийн эцэст энэ нь хүний амь насанд заналхийлдэг” гэжээ.
Хэдий хуулийн дагуу байсан ч ховор амьтдыг агнах нь биологийн төрөл зүйлд хор хөнөөлтэй бөгөөд зарим амьтдын тоо толгой цөөрөх эрсдэлтэй. Энэ талаар Олон улсын нийгэм, экологийн холбоо төрийн бус байгууллагын мэргэжилтэн Михаил Юрченко хэлэхдээ “Аливаа ан агнуур нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, хүрээлэн буй орчныг бууны сумаар бохирдуулдаг. Буун дуу ч амьтдад хор хөнөөл учруулдаг, ялангуяа ан агнуурын хаврын улиралд” гэлээ.
Чинээлэг элитүүд томоохон талбайг хамарсан ой модыг агнуурын газар болгон хувьдаа худалдаж авах нь бий. Гэтэл тэд жилдээ нэг л удаа тэндээ найз нөхөдтэйгөө очиж, ан хийдэг. Энд зохицуулалт байхгүйн улмаас зэрлэг амьтад нь суурьшлын бүсэд орж ирж, хүн рүү дайрах явдал гардаг ажээ. Зарим нь агнуурын газраа бүрэн ашиглаж, байгаа бүх ан амьтныг нь буудаж, улмаар дампуурах нь бий.
ГАДААДЫНХНЫ АЙЛЧЛАЛ БУУРЧ БАЙНА
Орост барууныхны эсрэг үзэл улам бүр нэмэгдэж буй. Тиймээс сүүлийн гадаадын иргэдэд зориулсан ан агнуурын аялал зохион байгуулдаг Оросын компаниудыг шүүмжлэх нь олширсон.
Телеграм дахь байгаль орчны сувагт мэдээлснээр ОХУ найрсаг бус гэж үздэг улс орнуудын хориг арга хэмжээнд өртдөг атал яг эдгээр улсын иргэд Оросын ан амьтдыг устгасаар байгаа аж. Тэд ховордсон ан амьтдыг Оросын хилээс гадуур экспортлох зөвшөөрөл авдаг.
Ан агнуурт дуртай хүмүүсийн хувьд Оросыг онцгойлон зорих хэд хэдэн шалтгаан бий. ОХУ нь АНУ, Канадтай харьцуулахад зарим ан амьтдыг агнахад хямд үнэтэй. Мөн агнуурын ферм бус зэрлэг байгалиас ангаа хийх боломжтой. Юу юунаас илүүтэй Орос нь Азийн хар баавгай, цоохор хонь, Сибирийн янгир зэрэг чамин амьтдын өлгий нутаг юм.
Гэвч Covid-19 цар тахал болон Украин дахь дайны улмаас гадаадын анчдын хөл татарчээ. 2000-аад оны эхээр жилд 2000 гаруй гадаадын анчин Орост ирж байсан бол 2021 онд 600-700 орчим гадаадын анчин очсон гэсэн тооцоо бий. Даруй 3-4 жилийн өмнө ан агнуурын аяллын урьдчилсан захиалгаа өгч байсан оргил үе ч байдаг ажээ.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES
LupitaMartinez 2024-05-22 95.182.127.97
Харуулах боломжгүй.
JanelleCamacho 2024-05-22 46.8.106.125
Харуулах боломжгүй.
JenniferTurner 2024-05-22 188.130.210.210
Харуулах боломжгүй.
NicolePrice 2024-05-22 46.8.23.195
Харуулах боломжгүй.
SherriBrown 2024-05-22 109.248.14.112
Харуулах боломжгүй.
CatherineTaylor 2024-05-22 109.248.143.173
Харуулах боломжгүй.
LashondaThomas 2024-05-22 46.8.110.226
Харуулах боломжгүй.
AmyMaddox 2024-05-22 185.181.247.186
Харуулах боломжгүй.
MiriamJandler 2024-05-22 95.182.126.85
Харуулах боломжгүй.
RebeccaHarris 2024-05-22 185.181.247.242
Харуулах боломжгүй.
MicheleLilley 2024-05-22 188.130.129.98
Харуулах боломжгүй.
BrittanyCallahan 2024-05-22 46.8.22.199
Харуулах боломжгүй.
TammyPerkins 2024-05-22 45.90.196.57
Харуулах боломжгүй.
ChristineHarris 2024-05-22 188.130.185.60
Харуулах боломжгүй.
NicolePadron 2024-05-22 109.248.129.166
Харуулах боломжгүй.
DebbieLetterman 2024-05-22 212.115.49.78
Харуулах боломжгүй.
JenniferBonner 2024-05-22 45.81.136.165
Харуулах боломжгүй.
ChristinaPeacock 2024-05-22 46.8.222.169
Харуулах боломжгүй.
KimEspino 2024-05-22 45.81.136.219
Харуулах боломжгүй.
MeganSmith 2024-05-22 45.84.177.66
Харуулах боломжгүй.
ElizabethCook 2024-05-22 109.248.14.70
Харуулах боломжгүй.
AmyLove 2024-05-22 46.8.22.69
Харуулах боломжгүй.
SarahBartlett 2024-05-22 109.248.143.111
Харуулах боломжгүй.
AlexisJackson 2024-05-22 109.248.205.124
Харуулах боломжгүй.
ChristineBuckley 2024-05-22 188.130.142.167
Харуулах боломжгүй.
JenniferGrant 2024-05-22 45.90.196.46
Харуулах боломжгүй.
KimLee 2024-05-22 46.8.111.61
Харуулах боломжгүй.
StaceyGonzalez 2024-05-22 194.35.113.55
Харуулах боломжгүй.
BrandiBowen 2024-05-22 185.181.247.217
Харуулах боломжгүй.
AngelaSmith 2024-05-22 109.248.205.148
Харуулах боломжгүй.
StephanieRomero 2024-05-22 45.86.1.66
Харуулах боломжгүй.
AshleyTorres 2024-05-22 46.8.22.158
Харуулах боломжгүй.
StaceyWilson 2024-05-22 188.130.136.88
Харуулах боломжгүй.
JennaKing 2024-05-22 194.35.113.179
Харуулах боломжгүй.
JessicaWilliams 2024-05-22 188.130.128.34
Харуулах боломжгүй.
SusanJohnson 2024-05-22 109.248.138.187
Харуулах боломжгүй.
CourtneyBray 2024-05-22 188.130.137.161
Харуулах боломжгүй.
JulieSabo 2024-05-22 46.8.23.86
Харуулах боломжгүй.
MarquitaWilcox 2024-05-22 46.8.23.120
Харуулах боломжгүй.
KeriLane 2024-05-22 46.8.23.202
Харуулах боломжгүй.
DanielleSanchez 2024-05-22 188.130.136.87
Харуулах боломжгүй.
TracyCampbell 2024-05-22 109.248.166.67
Харуулах боломжгүй.
JessicaFuller 2024-05-22 188.130.211.164
Харуулах боломжгүй.
KimberlyCollins 2024-05-22 109.248.14.97
Харуулах боломжгүй.
LauraSmith 2024-05-22 31.40.203.248
Харуулах боломжгүй.
LeslieNguyen 2024-05-22 109.248.128.62
Харуулах боломжгүй.
TamekaJones 2024-05-22 188.130.220.23
Харуулах боломжгүй.
StephanieWilliams 2024-05-22 31.40.203.248
Харуулах боломжгүй.
KarenSand 2024-05-22 46.8.107.87
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-22 202.131.238.26
хамгийн бузар үндэстэн бол оросууд, тэднээс гарахгүй муу юм гэж байхгүй
Нэргүй 2024-05-22 104.193.135.205
China tegeed yu yum be
shal hudalaaa tolgoi ugaasan medee bnaa 2024-05-22 66.181.187.228
oros bol asar uudam nutagtai uls sh dee. Tegeed odoo Shoigu putin nar udur bvr an hiij iim tom oronii ang bvgdiig buudaj ***h yum uu daa. ingej hudalaa delhiin hvmvvsiin tarhiig ugaah yum daa. Nederland ulsd baih baruuunii sanhvvjiltei orosd baidaggui hvmvvsiin gargaj bui hudal medeeg tanaih dandaa orchuulah yumaa. yamar sh nuluu bhgui jaahan progdani hiideg sonin sh de. getel delhiid iim hudal medeenees uur medeeleh vil ybdal zondoo bgaa ch dee..
Оноч 2024-05-22 66.181.184.148
Хөөрхий уулын монголчууд