Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн уран бүтээлчдийг гүтгэх болов

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн уран бүтээлчдийг гүтгэх болов

Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн уран бүтээлчдийг гүтгэх болов

Москвагийн шүүх Даваа гаригт зохиолч, найруулагч хоёр эмэгтэйг "терроризмыг сурталчилсан" гэх үндэслэлээр шүүжээ. Энэ нь Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн хүмүүст хүчээр ял тулгаж буй хамгийн сүүлийн үеийг хэрэг болов.

Бие даасан театрын нэрт найруулагч Женя Беркович болон жүжгийн зохиолч Светлана Петрийчук нарыг нэг жилийн турш цагдан хорьсон. Эрх баригчдын мэдээлснээр, тэдний "Зоригт шонхор Финист" жүжиг нь терроризмыг сурталчилсан гэж үзсэн ба долоон жилийн хорих ял нэмж авах магадлалтай. Беркович, Петрийчук нар өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн. Беркович терроризмоос урьдчилан сэргийлэхийн тулд жүжгээ найруулсан гэв. Петрийчук ч мөн адил жүжигт дүрслэгдсэн үйл явдлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд үүнийг бичсэн гэж мэдэгджээ.

Тус жүжиг тавигдах үед ОХУ-ын Соёлын яам дэмжиж, театрын хамгийн нэр хүндтэй шагнал болох "Алтан маск"-ийг хүртэж байсан. Өмгөөлөгчид 2019 онд жүжгийн зохиолыг Сибирийн эмэгтэйчүүдийн хорих ангид уншиж байсан ба хорих албаны захиргаа сайшааж байсныг онцолсон. Беркович, Петрийчук нарт холбогдох хэрэг Оросын иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Бие даасан “Новая газета” сонин хоёр уран бүтээлчийн эрхийг хамгаалах тухай өргөдөл гаргаж, 16 мянган иргэн үүнийг дэмжиж гарын үсэг зурсан байна. Энэхүү жүжиг нь "терроризмын эсрэг тодорхой утга агуулга илэрхийлсэн" гэж иргэд үзэж буй.

Мөн олон арван жүжигчид, найруулагч, сэтгүүлчид мөрдөн байцаалт, шүүх хурал болтол тэднийг цагдан хорихоос суллахыг шүүхээс шаардсан мэдүүлэгт гарын үсэг зурсан. Орос Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Кремль Зөвлөлтийн үе мэт өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийн кампанит ажлыг эхлүүлсэн юм. Ингэснээр дайныг шүүмжилсэн хэнбугай ч гүтгэгдэх боломжтой болсон. Түүнчлэн эрх чөлөөг дэмжигч уран бүтээлчдийг "гадаадын агент" гэж цоллон хориг арга хэмжээ авсан. "Хар жагсаалт"-д орсон уран бүтээлчид эх орноосоо дүрвэх шаардлага гарсан юм.

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж