Реппер Eminem-ийн охин хуримаа хийв

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Реппер Eminem-ийн охин хуримаа хийв

Реппер Eminem-ийн охин хуримаа хийв

Реппер Eminem-ийн охин Хэйли Жэйд Скотт тавдугаар сарын 20-нд гэрлэлтээ батлуулсан зургаа "Instagram"-даа оруулжээ. Хэйли Жэйд Скотт өдгөө 28 настай инфлюнсер бөгөөд их сургуулиасаа хойш үерхэж буй Эван МакКлинтоктой гэр бүл боллоо.  Нөхөртэйгөө Мичиган дахь "Greencrest Manor"-д хуримын ёслолоо хийсэн байна. Хейли өөрийн "Instagram" хуудаснаа " Шинэ долоо хоногийг эхнэр хүн болсноор эхлүүллээ. Бид энэ амралтын өдрүүдэд хэзээ ч ийм их жаргалтай байсангүй. Бид гунигийн нулимс биш аз жаргалын нулимс дуслууллаа. Эван бид хоёр бүх найзууд, гэр бүл болон хуримд минь оролцохоор ирсэн бүх хүмүүст талархаж байна. Эхнэр, нөхөр болсон амьдралын минь шинэ мөчийг хамтдаа эхлүүлсэнд талархаж байна" гэж нийтэлжээ.  Мичиган мужийн их сургуулийн оюутнууд байхдаа танилцсан хос зургаан жил болзсоны эцэст 2023 оны хоёрдугаар сард сүй тавьсан тухайгаа зарласан.

Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж