Путин Батлан хамгаалахын дэд сайдаар дахин эдийн засгийн хүн томилов

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Путин Батлан хамгаалахын дэд сайдаар дахин эдийн засгийн хүн томилов

Путин Батлан хамгаалахын дэд сайдаар дахин эдийн засгийн хүн томилов

ОХУ-ын ерөнхийлөгч Путин тангаргаа өргөснийхөө дараа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулж, оронд нь эдийн засагч мэргэжилтэй Андрей Белоусовыг томилсон билээ. Тэгвэл тэрбээр Даваа гаригт Батлан хамгаалахын дэд сайдаар мөн л эдийн засгийн чиглэлийн хүн томиллоо. Эдийн засгийн дэд сайд асан Олег Савельевыг Батлан хамгаалахын дэд сайдаар томилсон нь дайны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх Путины зорилгыг дахин тодотгож өгөв.

Андрей Белоусовыг томилсон нь батлан хамгаалахын зардлаас илүү их ашиг хүртэх, авлигын томоохон дуулианд өртөөд байгаа Батлан хамгаалах яамыг цэвэрлэх зорилготой гэж олон нийт үзэж байна.

Олег Савельев нь 2008-2014 онд Эдийн засгийн яаманд ажиллаж байсан. Тухайн үед Эдийн засгийн яамыг удирдаж байсан Белоусовын орлогчоор мөн богино хугацаанд ажиллаж байжээ. ОХУ Крымийг өөртөө нэгтгэсний дараа буюу 2014-2015 онд тэрбээр Крымийн асуудал эрхэлсэн сайдаар ажилласан. Харин сүүлийн таван жилийн хугацаанд ОХУ-ын Данс тооцооны танхимын аудитороор ажиллаж, улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын зардлыг хянаж байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж