Мафитай тэмцэхийг уриалж байсан Д.Сумъяабазар сонсголд ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Мафитай тэмцэхийг уриалж байсан Д.Сумъяабазар сонсголд ирсэнгүй

Мафитай тэмцэхийг уриалж байсан Д.Сумъяабазар сонсголд ирсэнгүй

“Нийтийн тээврийн салбарт мафиуд эзэн суусан тул Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хууль хүчнийхэнтэй хамтраад цэвэрлэж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэх байр суурь илэрхийлж байсан Д.Сумъяабазар нээлттэй сонсголд ирсэнгүй.

Төрийн ордонд өнөөдөр /2024.05.21/ ногоон автобусны худалдан авалтыг судлах Түр хорооны сонсгол эхлээд байгаа юм.  Тэрбээр энэ асуудлаар өмнө нь байр сууриа илэрхийлэхдээ сонсголд гэрчээр оролцоно гэдгээ мэдэгдсэн ч ирээгүй нь  УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадахгүй болсноос болов уу гэж таамаглах хэсэг ч байна.

Урьд шөнө МАН Бага хурлаа хийж, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нараа тодруулсан. Нийт 126 нэр дэвшигч намын жагсаалт болон тойрогт өрсөлдөхөөр Бага хурлаараа баталгаажуулсан. Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нарын нэрс дотор экс хотын дарга Д.Сумъяабазар багтаагүй. Мөн хэдхэн хоногийн өмнө тэрбээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөлөгдөж, албаа Х.Нямбаатарт шилжүүлж өгсөн.

Түүнийг олон нийт сонсгол дээр  ногоон автобусны асуудлаар “бөмбөг тэсэлж”, нийтийн тээвэр дэх мафиудын нэрсийг зарлах болов уу гэж хүлээж байсан ч үдээс өмнөх хуралдаанд оролцсонгүй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж