Боловсролын салбарын цахим шилжилт: "Edtech-AI 2024"

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарын цахим шилжилт: "Edtech-AI 2024"

Боловсролын салбарын цахим шилжилт: "Edtech-AI 2024"
"Багшийн туслах AI", “N-хүртээмж” системийн нээлт өнөөдөр /2024.05.21/ болж байна. Тодруулбал, боловсролыны салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй "AI EdTech Mongolia 2024” арга хэмжээ өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл харилцаа, холбооны дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж ажлууд хийгдэж байна.
Тухайлбал:
  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох,
  • Цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах,
  • Багш бүрийг компьютероор хангах,
  • Утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх,
  • Цахим анги байгуулах ажлын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар арга хэмжээний үеэр танилцуулах юм байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын цахим шилжилтийн талаар танилцуулга хийсний дараагаар дэд бүтцийн нээлт боллоо. Тус арга хэмжээний үеэр:
  • Мобинет ХХК-ний Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Идэрмөнх “Боловсролын цахим шилжилтийн дэд бүтэц”
  • НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Хиймэл оюун ухаан ба боловсрол, олон улсын туршлага”
  • Болорсофт ХХК-ийн захирал С.Бадрал “Багшийн туслах AI системийн танилцуулга”
  • Майкрософт корпорацийн Зүүн европын борлуулалт хариуцсан захирал Сергей Дмитриев “Хиймэл оюун ухааны хэрэглээ олон улсын түвшинд”
  • Боловсролын салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэг
  • “Handpro ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Оргилболд” “E-Хүртээмж платформын нээлт”
  • Гүүгл корпорацийн Бүс нутгийн Сургалт, Нөлөөлөл хариуцсан Удирдагч Кимберли Холл “Хиймэл оюун ухаан ба боловсролын ирээдүйн талаар анхаарах асуудал”
  • БСҮХ-ийн Сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн судалгааны секторын эрхлэгч Х.Отгонбаатар
  • “Монгол улсад хэрэгжүүлж буй олон улсын сургалтын хөтөлбөрүүд (eduten pearson)-ын үр дүн”
  • “Хүрээ МХТДС ийн профессор, Эрдэм шинжилгээний албаны дарга Шин Гуан Чол Ph.D “Хиймэл оюун ухааны хэрэглээ”
  • Фибо глобал ХХК-ийн технологи хариуцсан захирал “Эдү клауд Edu Cloud”
  • Хиймэл оюун ухааныг боловсрол болон бусад салбар хооронд хэрхэн үр дүнтэй ашиглах вэ
  • Хичээлд хиймэл оюун ухааныг ашиглах нь (Сургалтын орчинд) сэдэвт хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүд болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж