НӨАТ-ын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлж, азтан болоорой

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлж, азтан болоорой

НӨАТ-ын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлж, азтан болоорой

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ЫН сугалааны тохирлыг маргааш 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Энэ удаагийн тохиролд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Та НӨАТ-ын баримтаа өнөөдөр 00.00 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.

Шинэчлэн батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгодог болсон.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сугалааны тохиролд хамгийн олон тохирол таарсан нь Сүхбаатар дүүрэг 13051 азтан, Баянгол дүүрэг 5867 азтан, Баянзүрх дүүрэг 5788 азтан, Сонгинохайрхан дүүрэг 4735 азтан, Хан-Уул дүүрэг 4699 азтан, Чингэлтэй дүүрэг 3677 азтан, Орхон аймаг 865 азтан, Дархан-уул аймаг 857 азтан тус тус тохирол таарчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж