Украины далбааны өнгөөр үсээ будуулаад торгуулав

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Украины далбааны өнгөөр үсээ будуулаад торгуулав

Украины далбааны өнгөөр үсээ будуулаад торгуулав

ОХУ-ын нийслэл Москва хотноо оршин суудаг иргэн Станислав Нетесов Украины далбааны өнгөөр үсээ будуулаад, 50 мянган рублиэр торгуулах болжээ. Ногоон, цэнхэр, шар судлаар алаглуулан үсээ будсан нь Оросын армийн нэр хүндийг гутаасан хэрэг гэж түүнийг буруутгасан.

Станислав Нетесов дөрөвдүгээр сард автобусны буудал дээр халдлагад өртсөн хэргээр анх цагдаагийн газарт иржээ. Гэтэл цагдаа нар түүний үсийг хармагцаа торгохоор шийдсэн байна.

Тэрбээр 2017 оноос хойш янз бүрийн тод өнгөөр үсээ будаж байгаагаа хэлээд энэ удаагийн хэв маяг нь ч Украинтай ямар нэг холбоогүй гэж мэдэгджээ. Мөн "OVD-Info rights" байгууллагынханд мэдээлэл өгөхдөө тэрбээр үсний өнгө нь санамсаргүй явдал болсон, Орос, Украины алийг нь ч дэмждэггүй гэжээ.

ОХУ-ын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сараас хойш ялих шалихгүй шалтгаанаар олон хүнийг баривчилж, ялласан. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цасан дээр "Дайнд үгүй гэж хэлье" гэж бичсэн эрийг 10 хоног хориж байв.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж