Сонсгол: Ногоон автобусны хулгайг анхнаасаа төлөвлөсөн байна

LiveСонсгол: Ногоон автобусны хулгайг анхнаасаа төлөвлөсөн байна

Сонсгол: Ногоон автобусны хулгайг анхнаасаа төлөвлөсөн байна

Ногоон автобусны худалдан авсан талаарх сонсгол өнөөдөр /2024.05.21/ эхэллээ.


 

 

17 : 27
2024-5-21

80 автобус Замын-Үүдээр орж ирэхэд ажлын хэсэг огт үзээгүй

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хүлээн авагч, нийлүүлэгч, шинжээчийн дүгнэлтийг сонсъё. Чанарын шаардлага хангасан гэдэг комиссын акт гарсан мөртлөө хуучин автобус угсарсан гэх асуудал яригдаж байна. 

Гэрч С.Жавхлантбаатар:

-Нийт 2023 оны парк шинэчлэлээр их багтаамжийн дизель, цахилгаан, дунд оврын автобус худалдан авах ажил хийсэн. Хүлээж авах ажлын хэсэг миний тушаалаар 2022 оны зургадугаар сард байгуулагдсан. Энэ хугацаанд дунд болон цахилгаан автобусыг чанарын түвшинд хүлээн авсан. Зургадугаар сарын дундуур НЗДТГ өөр бусад байгууллагуудтай хамтран БНСУ болон Вьетнамын угсралтын үйлдвэртэй танилцсан. Биднийг очиход евро 5 хөдөлгүүртэй, шаардлага хангасан нэг автобусыг үзүүлсэн. Угсралт үйлдвэрлэл эхлээд явж байсан. Надад бичлэг нь бий. Наймдугаар сарын 12-нд эхний 20 автобус орж ирсэн. Ингэхдээ есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд шинэ автобус үйлчилгээнд явах ёстой байсан. 

Эхний 20 автобуст дутуу зүйл байсныг ажлын хэсэг хэлдэг. Акт, тэмдэглэл хөтөлж тэмдэглэсэн байдаг. Мөн энэ ажил хариуцаж байгаа сайддаа танилцуулахад дараагийн 100, 150 гэсээр байгаад арваннэгдүгээр сард багтаан оруулж ирэхээр төлөвлөсөн. Дутуу ч бүрэн болгох ажлыг хангахаар ажилласан. Нийт 80 автобус есдүгээр сарын 28-нд Замын-Үүдээр орж ирэхэд ажлын хэсэг огт үзээгүй. Хэвлэл мэдээллээр хуучин автобус гэдэг мэдээлэл цацагдаж, маргааш нь өмнөх 20-тойгоо Төв талбайд танилцуулсан.Тэрнээс хойш үзлэг шалгалт огт хийгээгүй. 

Гэрч И.Баатархүү:

-Цахилгаа автобус, дунд оврын 50 автобус, цахилгаан автобусны цэнэглэгч, их багтаамжийн ногоон автобус байна. Ажлын хэсэг таван удаа ажилласны дөрөв нь чанарын асуудлаа хангасан байсан. Нэг тохиолдол нь 20 автобусны асуудал. Ажлын хэсэг ажилласан. Сүүлд Төв талбайд танилцуулсан 80 автобусанд үзлэг шалгалт хийгээгүй, барааг шаардлага хангаагүй учраас "Тэнүүн-Огоо" ХХК-д байгаа байх. Бид хүлээн аваагүй. Мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан байх. Нийт 80 автобус шаардлага хангаагүй гэсэн үг. 

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Эрдэнэбат:

-Оруулж ирсэн автобуснаас 55 нь цахилгаан автобус, дунд оврын 50 автобус, цахилгаан автобусны 10 цэнэглэгч, 20 дизель автобусыг хүлээлгэн өгсөн. Дөрвөн удаагийн хүлээн авалтаар зөрчил дутагдал байхгүй байсан бол 20 дизель автобуст тодорхой хэмжээний зөрчил дутагдал байна, бид дараагийн автобуснуудаа бүрэн гүйцэд болгон хүлээлгэж өгнө гэсэн. Гурван төрлийн автобусыг хурлын тэмдэглэл, гэрээ дүгнэсэн актаар шаардлага хангасан гэж үзсэн байдаг. 

Автобусны гэрээ бүрэн цуцлагдсан учраас ямар нэгэн нийлүүлэлт хийгээгүй. Дунд оврын автобус гэрээнд зааснаар 18 суудалтай гэсэн байсан ч гааль болон онцгой татвар дээр чөлөөлөх журам нь 22 хүний суудалтай байна гэж тусгасан учраас нийслэлийн татвараас 1.7 тэрбум төгрөгийг гааль НӨАТ-ын татварыг төлсөн. 

Гэрч С.Жавхлантбаатар:

-Шинжээчийн дүгнэлтэд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэлээ. С.Жавхлантуяа бол миний төрсөн дүү.Ахын хувьд 2016 онд хувиараа үйл ажиллагаа явуулдаг, жуулчин хүлээн авахад авто засвар, зогсоолтой байх ёстой гэсэн учраас би тухайн үед СХД-ийн Замын цагдаагийн дарга байсан. Ганц А.Ганхуяг гэлтгүй 2-3 компанийн захирлуудад дэм тус байгаа эсэх талаар хэлж байсан. Гэтэл манай дүү, А.Ганхуягийн хүүхэд хоёр улсын бүртгэл дээр "Илчит тур" нэр авч, тамга тэмдэг хийлгээгүй, банк дээр дансгүй компани байсныг сая л мэдсэн. Энэ албан тушаалд 2022 арванхоёрдугаар сард очихдоо огт мэдээгүй байсан.

Гэрээний үнийн дүнг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дээр хийж, НЗДТГ дээр гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийгээд явж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга нь зугатчихсан. Ард иргэд чинь харж байгаа шүү. Гөлөг төөрүүлж байгаа юм шиг л юм болж байна. Хариултыг болсон болоогүй асуултаар ам таглах гээд байна вэ. Өнөөдрийн сонсголд нийт 65 иргэн, албан тушаалтан гэрчээр оролцохоос 38 нь ирсэн байна. Үүнээс гадна найман өмгөөлөгч хуулийн дагуу оролцож, хариулт өглөө. Өнөөдрийн хуралдаан өндөрлөснийг мэдэгдье. Маргааш хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. 

 

17 : 12
2024-5-21

606 автобусны тоо 600 болж буурсан

Үдээс хойшх хурлаар гэрээний хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт болон санхүүжилтын зарцууулалтыг хэлэлцэх юм. Нийт гэрчүүдийг оруулъя. 

НЗДТГ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын зөвлөх Я.Баасанбат: 

-Нийт 23 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Ирээгүй найман хүн байна.

Шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя. Нийт евро 3 хөдөлгүүртэй 606 автобус авахаар гэрээ байгуулсан ч агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны стандартад тусгасан шаардлагын дагуу евро 5 хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр гэрээ өөрчилж, 600 автобус нийлүүлсэн гэжээ. 

16 : 49
2024-5-21

Засаг дарга, сайд нь биеэ цэвэрлэж, ТЕГ буруутан болж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-"Транс бус" ХХК-иас асууя. Танай дээр тендерийн бичиг баримтыг хоёрхон хоног боловсруулах хугацаа өгсөн юм байна. 

Гэрч "Транс бус" ХХК-ийн захирал Л.Эрдэнэбилэг:

-Би ямар үнээр автобус худалдаж авч чадах вэ гэдэг санал асуусан гэж ойлгосон. Манай компанийн бололцоо ямар байвал болох вэ гэдгийг л асуусан. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Танай компани үнийн санал өгсөн. Хэн танд ийм мэдээлэл өгч, үнийн санал өгүүлсэн бэ. Энэ мэдээллээ яаж авсан бэ?

Гэрч "Транс бус" ХХК-ийн захирал Л.Эрдэнэбилэг:

-Нийтийн тээврийн газраас албан бичиг ирүүлсэн. 

"Эрдэм транс" компанийн хуулийн зөвлөх:

-Худалдан авах ажиллагаа ямар байдлаар явагдсаныг харлаа. Төрийн нууцад хамааруулсан асуудлыг ААН-үүд яаж мэдсэн бэ гэж асуулаа. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд автобус худалдан авах мэдээлэл олон нийтэд хүрсэн. Хамгийн гол нь энэ ажлыг хэрхэн зохион байгуулах талаар Нийтийн тээврийн компаниас шаардаж байсан ч мэдээлэл өгөөгүй. Тэрийг маш нууцалж, богино хугацаанд сонгон шалгаруулалтыг хийсэн. Ямар ч бичиг баримт боловсруулах хугацаагүйгээр бага хоногт мэдээлэл ирүүлсэн. Бидэнд нарийн мэдээлэл байгаагүй. Автобусны ашиглалтыг хийдэг нь аж ахуйн нэгжүүд гэтэл биднээс санал аваагүй. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Шууд гэрээ байгуулахдаа ямар компанид ямар бичиг баримтыг хэр хугацаатай хүргүүлдэг юм бэ. Бүх компаниудад биш заримд нь урилга хүргүүлсэн юм бэ?

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл:

-Хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй. Нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, 30 хоногоос дээш хугацаанд зохион байгуулах ёстой байсан. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсын Төсвийн тухай хууль батлагдсан. Тав хоногийн хугацаанд Ерөнхийлөгч хориг тавих ёстой. Гэтэл 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд "Тэнүүн-Огоо" ХХК "Их тай" гэдэг компанитай аль хэдийнэ гэрээ байгуулсан байна. Эндээс харахад, худалдан авалт аль хэдийнэ хийчихсэн, гүйцэтгэгч тодорхой, хуулийн дагуу яаж хийх үү гээд тагнуул руу бичиг явуулж, хэдэн компаниас санал авах, Засгийн газар руу оруулах гэж үзээд анхнаасаа төлөвлөсөн ажил байна. Том хэмжээний үнийн дүнтэй худалдан авалт улсын төсөвт анх удаа тавигдсан. Нийслэлийн төсөв бие даасан байх ёстой гэж байгаад л хулгай хийчихсэн. Засаг дарга, сайд нь хэргээс биеэ цэвэрлэж, ТЕГ буруутан болж байна. Төсөв дээр хэн оруулж тавьсан юм асуудал эрхэлсэн сайд нь. Бүх гишүүдийг лоббидоод л яваад байсан. Бичиг цаас нь бүгд Засаг даргын гарын үсэгтэй байсан шүү. Одоо энд хүн байхгүй. Парламентын засаглал хууль зөрчсөн найруулга хийгээд байж байна. Төсөв батлагдсан тохиолдолд тендер шалгаруулалтын процесс эхэлдэг биз дээ. Гэтэл тийм биш байна. 

16 : 24
2024-5-21

Автобусны холбооны үүсгэн байгуулагч, эцсийн өмгөөлөгч нь А.Ганхуяг

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

-Хоёр дахь сэдэв нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагааны гүйцэтггэгчийн сонгон шалгаруулсан байдлын хүрээнд хэлэлцэнэ. Нийт гэрчүүдийг дуудъя. 

НЗДТГ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын зөвлөх Я.Баасанбат: 

-Нийт 16 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын нэгдүгээр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван оролцох боломжгүйгээ мэдэгдсэн. Худалдан авах ажиллагааны газрын Мэдээлэл технологийн албаны дарга В.Түмэнжаргал мөн оролцох боломжгүй. Тус газрын мэргэжилтэн эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. А.Чойжилсүрэн НЗДТГ-ын Тээвэр ложистикийн албаны дарга, Б.Энхцаг Зорчигч тээврийн ерөнхий инженер, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг хоригдож байгаа. Я.Эрдэмбилэг орон нутагт ажиллаж байгаа учраас өмгөөлөгчөө ирүүлсэн бол Ж.Эрдэнэбат "Тэнүүн-Огоо" компанийн гүйцэтгэх захирал нарын хүмүүс гэрчээр оролцож байна. Нийт найман гэрч ирээгүй байна. 

Шинжээчийн тайлан дүгнэлтийг танилцуулж байна. 

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны үүсгэн байгуулагчдын нэг нь "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг. Эцсийн өмчлөгч, УЗД хүн байсан. Энэ байгууллага харилцаа хамааралтай байсан.

15 : 57
2024-5-21

Нийслэлчүүдэд 420 тэрбум байтугай хохирол учирсан

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Шинжээчийн дүгнэлт, нотлох баримтуудтай нэгбүрчлэн танилцсан. Хэдэн байгууллага бие бие рүүгээ чихээд замхарах юм байна лээ. Хамгийн гол нь үр дагавар дээр эмзэглэж байна. Энэ их мөнгийг хотын асуудал шийд гээд өгч байхад шийдсэн ч юмгүй. Өнгөрсөн өвөл нийслэлчүүд яаж өвөлжив. Шууд хохирол гэвэл 420 тэрбум байтугай хохирол учирч, эрүүл мэндээрээ хохирсон. Ямар ч үр дүн гараагүй. Сонсч өнгөрөөд л нэг нэгэн рүүгээ чихээд л дуусна. Нүүрсний сонсгол дээр төрийн байгууллага нь хувийн байгууллагатай хамтран хуйвалдаж, хулгай хийсэн байсан. Хөгжлийн банк бас байна. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Нэг нам олонхоор засаглахаар төрийн албыг алба биш болгосон. Дандаа түр орлон гүйцэтгэгч тавьж, өөрсдийн ажил үйлчилгээг хийдэг. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. 

НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү:

-Манай талаас гэрээ байгуулахдаа евро 5 хөдөлгүүртэй автобус худалдан авна гэсэн. Тэр автобус ирнэ гэж ойлгож байсан. Ийм ийм стандартыг хангасан автобус авах ёстой. Тэрийг евро 2 хөдөлгүүртэй болгох асуудал байхгүй. Нийслэлийн Засаг даргаас тагнуулын байгууллага руу төрийн нууцад хамруулж өгөөч гэсэн бичиг явуулаагүй. ТЕГ-аас энэ нууцад хамруулсан асуудал мөн гэж хариулаагүй. Нийтийн тээврийн салбар өндөр эрсдэлтэй байна гэдэг дүгнэлтийг тухайн нөхцөл байдалд хийсэн. Нууцад хамруулж, гэрээ хийсэн гэх ойлголт байхгүй шүү. 

Эхний гэрээ байгуулахад евро 3 хөдөлгүүртэй автобус авахаар байгуулсан. Бид нягталж үзээд, стандарт нь евро 5 хөдөлгүүр байх юм гээд энэ стандартаа шинэчлэх миний гарын үсэгтэй баримтыг Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, цааш газартай зөвшилцөл хийх чиглэлийг өгсөн. Нийт 606 евро 3 хөдөлгүүртэй их багтаамжийн автобусын үнэд өөрчлөлт орно. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Энэ салбар унаж байгаа. Татаасгүй дэмжлэггүй явж ирсэн салбар. Гэхдээ та бүхэн хэтэрхий их санаа тавьж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гээд байна шүү дээ. Номоороо явах ёстой тендерт хэдхэн компани оруулж сонгон шалгарууллаа. Д.Мөнх-Эрдэнэ намайг 400 автобусыг шууд гэрээгээр худалдан авсан гэж байна. Миний ТНБД-ын гарын үсэгтэй бичиг цаас шидэлцэж, тагнуулын байгууллагаар энд тэнд гүйгээгүй шүү. Миний хувьд Сангийн яамтай хамтран ажиллаж, энэ тендерийг хийгээгүй шүү тухайн үед. 

Ж.Сүхбаатар гишүүн асуудлаа Засаг дарга руу шилжүүлсэн учраас нийслэлийн удирдлагуудтай энэ асуудлыг ярьж байна. Баахан хүмүүсийн гарын үсэг байна. 

НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү:

-Таны үзүүлээд байгаа бичиг нь захирамж шийдвэр гаргахын өмнө холбогдох нэгжийн дарга нар албан тушаалтнуудаараа хянаж, засвар хийгээд эцэслэхээс өмнө явдаг хяналтын хуудас байна. Эхлээд нээлттэй явуулах гэж байгаад яагаад нууцад оруулсан бэ гэж асууж байна. Ажлын чиг үүргээрээ нэгжүүд төслөө бэлдэж, хяналтын хуудсаа албан тушаалтнуудаараа тойруулдаг. Санал, чиглэлээ өгч, засвар хийдэг. 

13 : 19
2024-5-21

Найман сарын хугацаан нийтийн тээврийг шинэчлэхийг үүрэгдсэн

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-2023 онд ТЕГ-руу бичиг явуулаагүй гээд байх юм. Юу гэж бичиг явуулах юм бэ. 2022 онд УИХ-ын төсөв батлагдаж, нийслэлд эрх шилжиж ирсэн. Мөн 2021 оноос үргэлжилж байгаа ажил. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрт нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2023 оны есдүгээр сарын 1-ний дотор буюу найман сарын хугацаанд бүрэн дуусга гэсэн. Өөрөөр хэлбэл, 1000 гаруй автобусыг бүрэн шинэчлэхийг үүрэгжүүлсэн. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсөв 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Бичгээ та хэд Сангийн яам, ТЕГ руу явуулж, Сангийн яам нэгдүгээр сарын 9-нд хариу ирүүлсэн байна. Та бүхэн хуулийн дагуу төрийн нууцад хамруулж болохгүй, ил тод нээлттэй боломжоор хангаж болно гэсэн. Энэ хариуг хүлээж болоогүй юм уу. Хоёр долоо хоног хүлээлгүй шууд худалдан авалтыг хийсэн юм бэ. 

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар Сангийн яам дүгнэлт гаргадаггүй. Тагнуулын ерөнхий газар юм. Тагнуулаас энэ асуудал өөрөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн юм гэж дүгнэсэн. Сангийн яамны хариу гээд байгаа нь хотын захирагчаас бус Худалдан авах ажиллагааны газраас явуулсан. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн үү гэдэг асуудлаар дүгнэлт чиглэл гаргаж өгөөч гэхэд тагнуулын байгууллага мөн гэсэн. Тийм учраас тус хуулийн 3.4 зүйлээр зохион байгуулж болно гэсэн. Ж.Бат-Эрдэнэ та Зам, тээврийн хөгжлийн ТНБД-аар ажиллаж байсан хүн. Энэ хуулийн зохицуулалтаар 400 автобусаар шууд худалдан авалт хийж байсан. Өнгөрсөн 10 удаагийн худалдан авалтыг шууд худалдан авалтаар хийсэн. 

ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:

-2022 оны наймдугаар сарын 18-нд 1080 дугаартай бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Тэнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах 3.4.1 зүйлийг баримталсан үндэслэл байна гэсэн байдлаар хариу өгсөн. Гэхдээ худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөмжийг Сангийн яамнаас асуугаарай гэдэг хариу өгч байсан. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Эрх зүйн маргаан гарч байна. Шүүхээр шийдэгдэж байна. Төрийн байгууллагын ойлголт нэг талдаа гарахгүй бол сүүлийн дөрвөн жил төрийн нууц, шууд гэрээгээр худалдан авалт хийдэг асуудал хэрээс хэтэрсэн. Өнгөрсөн 2019 онд шууд гэрээ, нууцад оруулж худалдан авч байсан дүн 177 тэрбум байсан бол 2020 онд нэг их наяд, 2021 онд 2.2 их наяд төгрөг, 2022 онд 2.5 их наяд төгрөг төрийн мөнгөөр худалдан авалт хийсэн. Энэ бол нэг л жишээ. 

Төрийн худалдан авах ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Г.Сарангоо:

-Худалдан авах ажиллагаатай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд хамаарах нууцын эсэх асуудлыг тус хуулиар зохицуулаагүй байдаг. Энэ харилцааг төрийн нууц гэж үзэх эсэх нь эдгээр байгууллагуудтай холбоотой. Худалдан авах ажиллагаатай хууль тогтоомжийг зохицуулах бүрэн эрх Сангийн яаманд байдаг. 

Сангийн яамны төлөөлөл: 

-Төрийн нууцад авах худалдан авалтыг Төрийн нууцын хуулиараа зохицуулна гэдэг хариуг өгсөн. Сангийн яам аль төсөл арга хэмжээг төрийн нууцад оруулах вэ гэдгийг шийддэг субъект биш. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу зохион байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Д.Мөнх-Эрдэнэ зөвлөх одоо болио. Тэгвэл тэр Засаг даргаа авч ирэхгүй яасан юм бэ. Ингээд хамгаалаад байгааг бодохоор та л зөвлөсөн юм биш үү. 

ТЕГ-аас нийтийн тээврийн шинэ шийдэл төсөл, парк шинэчлэлийн ажил нь үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой худалдан авах харилцаа байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд заасны дагуу хэрэгжүүлэх боломжтой юм гэсэн байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Тов тодорхой хулгай хийгээд хуучин автобус оруулж ирчихээд ямар том байна аа. Ямар даналзуур юм бэ. УИХ-ын гишүүн рүү заналхийлж байна. Тайлбарууд бол үндэслэл байхгүй шүү. Сангийн яам мэргэжлийн мэдлэгтэй байгаарай. 

Би 2000 онд Худалдан авах ажиллагааны тухай хуулийг орчуулж, батлуулж байсан. Хянан шалгах процессыг өөрөө бичиж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй, батлан хамгаалах яамны тоног төхөөрөмж байдаг болохоос биш бусдыг нь нууцалдаггүй юм. Цэрэг зэвсэг гэх мэт. Явц дундаа хулгай хийхийн тулд нууцын жагсаалтыг нэмж, байшин барихдаа хүртэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж. Тийм юм байхгүй шүү Д.Мөнх-Эрдэнэ ээ. Бид энэ хуулийг хийхдээ Засгийн газраас шийдвэр гаргаж, ТЕГ, БХЯ байдаг. Тогтоол гаргасны үндсэн дээр шууд худалдан авалтыг хийдэг байя гэдэг зарчимтай. Гэтэл өнөөдөр Д.Сумъяабазар бичиг явуулж, энэ бол үндэсний аюулгүй байдал гэж болохгүй. ТЕГ энэ асуудалд тодорхой байх ёстой. Засгийн газар шийдвэр гараагүй бол зөвлөмж өгөх ёсгүй. Хууль зүйн яамны байшин ТЕГ-т нууцаар бичиг, 15 тэрбумын байшинг 30 тэрбумаар баригдсан байдаг. Маш олон асуудал байдаг. Энийг зогсоох хэрэгтэй. Оффтейк гэрээ олон хийдэг. Ариун цэврийн цаасаа хүртэл овоолж байгаад 5-10 дахин үнэтэй худалдаж авдаг байсан. Бид евро 5 стандартыг заасан мөртлөө евро 2 автобус оруулж ирсэн юм бэ. Нийслэл ТЕГ буруутай гэдэг. Асуудал эрхэлсэн сайд нь эрхээ шилжүүлсэн гээд байдаг. Гэтэл хуучин автобус үнэтэй орж ирж, нууцалсан. Энэ асуудалд Д.Сумъяабазар гэдэг хүн шийдвэр гаргасан. Тал тал руу бөмбөг шидэж байна. 

Сангийн яамны төлөөлөл:

-Нийтийн тээврийн автобус худалдан авах асуудал түгжрэлийг бууруулах ажилд хамаарах бол Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд хамаарах үндэслэл тодорхойгүй байна гэсэн. Албан бичгийн доод хэсэгт хуулиар төрийн нууцад хамруулах шаардлагатай гэж захиалагч үзсэн бол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх боломжгүйг мэдэгдэж байна гэсэн байгаа. 

Сайд асан Ж.Сүхбаатар:

-Таны хэлдгээр би эрхээ шилжүүлсэн. Нийтийн тээвэр хариуцдаг сайд биш. Хуучин автобус гэж зарлаад байгаа. Евро 2 хөдөлгүүртэй автобус тусдаа асуудал. Бид евро 5 хөдөлгүүр гэдэг асуудлыг тавьж, нийлүүлэлтийн чанарын асуудал гарч ирсэн. Мөрдөн байцаалтын нууц задруулж болохгүй ч хуучин автобус гэж хэлж болохгүй. Шүүх дээр тогтоогдоогүй. Тодорхой үзүүлэлтэд хүрэхгүй байна гэдэг асуудал байгаа. Хоёрт, ХҮН намын төлөөлөгчийг ногоон автобустай танилц гэдэг хүсэлт тавьсан. Би танай намын хэдтэй хамтран ажиллаж, газар дээр нь ажиллах боломжийг хангасан. Төв талбай дээр автобус байрлуулж, танилцуулсан. Дэйвү компани 2009 онд 400 автобус  оруулж ирсэн. Одоо  700 автобус авч, Дарханд 20 цахилгаан автобус явж байна. Бүх юм бүтэлгүйтээгүй. 

12 : 29
2024-5-21

ТЕГ: НЗДТГ-аас 2023 онд нийтийн тээврийн асуудлаар хандаж байгаагүй

Сайд асан Ж.Сүхбаатар:

-Төсвийн асуудалд Ерөнхий сайд дэмжиж, Засгийн газрын бодлого болгосон. ТЕГ өөрийгөө хамгаалж бичиг явуулж байгаа байх. Нийтийн тээврийн парк шинэчлэл Засгийн газрын ажил биш байсан. Нийслэлд өгсөн төсвийг надад өгөх гэж байсан. Би хүлээж авахгүй гэсэн. Тэгээд над дээр энэ төсөв боогдож орсон. Тэрнээс биш бодлого нь хотын нийтийн тээврийн асуудал үргэлжилж байгаа асуудал. Өмнөх 2022 оны ажил гүйцээгээгүй явж байгаад над руу мөнгө нь тавигдсан. Шинжээч хууль зөрчсөнийг тогтоохгүй л дээ. Тийм байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргах байх. Шинжээч оролцож байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Зөрчсөн байна гээд мэдээлж байгаа. Хуулийн байгууллага биш. Шүүх дээр энэ хэргийг хэлэлцэж байгаа. Өмнө нь Засгийн газар дээр хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал гэж танилцуулж байсан юм билээ. Тэр хуулийн 3.4 зүйл ангиар олон худалдан авалт хийсэн олон газар байдаг. 

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-Энэ ажил төрийн нууцад авдаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нийтийн тээврийн асуудал 2021 оноос эхэлж, 2022 онд 60 болон 224 автобус авах ажлыг 856 автобус жагсаалтаас гарах гээд байгаа учраас 2022 оны есдүгээр сарын 19-нд төсөвтэй холбоотой асуудал яригдахаас өмнө энэ ажлыг үргэлжлүүлэх захирамж гарсан байсан. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 370, цахилгаан хөдөлгүүртэй автобус 150, 2 давхар автобус 10, дунд оврын дизель автобус 40 ширхгийг авна гэж төлөвлөж, тагнуулаас нийтийн тээврийн парк шинэчлэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн юм гэж дүгнэсэн байхад 856 автобусны шинэчлэлтэй асуудал 224 автобустай хамаатай. Үлдсэн нь үндэсний аюулгүй байдалтай холбоогүй гэж яаж дүгнэх юм бэ. Нэгэнт холбоотой асуудал мөн юм бол тэр язгуур эрх ашиг бүрэн хангагдана гэж тусгасан байдаг.

ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:

-2023 онд НЗДТГ-аас нийтийн тээврийн асуудлаар хандаж байгаагүй. Нийтийн тээврийг төрийн нууцад хамааруулсан уу гэж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 11.5 зүйлд Засгийн газраас төрийн нууцад хамааруулах мэдээллийн жагсаалтыг гаргаж, баталдаг. Засгийн газраас ийм шийдвэр гараагүй. Харин 2022 онд хотын даргын зүгээс  нийтийн тээврийн асуудлаар тав, наймдугаар сард хоёр удаа хандаж байсан. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Эрхийг Ж.Сүхбаатар нийслэлд шилжүүлсэн нь зөв. Гэхдээ худалдан авалтыг шуурхай, зөв хийх ёстой байсан. Нээлттэй биш байсан. С.Жавхланбаатарын өмгөөлөгч "Наад муу чинь юу гээд байгаа юм бэ" гэж байна. Бид энд хэлэх үгээ хориулахгүй шүү. 

ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:

-Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5 заасан Засгийн газраас баталсан төрийн нууцын жагсаалтад нийслэлийн нийтийн тээвэр худалдан авах ажил үйлчилгээ байхгүй. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд ногоон автобусны худалдан авалт орохгүй гэдгийг хуульд заасан гэдгийг ТЕГ хэллээ. Харин 2022 онд хоёр удаа хандахад ямар хариу өгсөн бэ. Тэр үед нууцын жагсаалтад оруулж байсан уу. Нийслэл 2022 онд хандаж байсан гэлээ. Нууцад оруулна гэж үзэж байсан юм уу. Хуулиараа хэр хугацаа зарцуулах байсныг шууд худалдан авалт хийж хэмнэсэн юм бэ?

ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар:

-2023 онд НЗДТГ-аас хандаж байгаагүй. Харин 2022 онд нийтийн тээвэртэй холбоотойгоор тавдугаар сарын 26, наймдугаар сарын 16-нд хандаж, албан бичиг ирүүлсэн. Төрийн нууцад хамруулах бус, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 болон 3.4.3. зүйлийг буюу иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах заалтыг үндэслэн, ажил үйлчилгээнд хамаарах уу гэсэн чиглэл авах албан бичиг ирүүлсэн. Тагнуулын байгууллага мөн байна гэхдээ санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын Сангийн яамнаас чиглэл аваарай гэдэг хариу өгсөн. Төрийн нууцтай холбоотой асуудлаар бичиг ирж байгаагүй. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Сангийн яам  нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлд хамаарах үндэслэл тодорхойгүй байна гэдэг  хариу өгч байжээ. 

11 : 37
2024-5-21

2022-2024 оны байдлаар 856 автобус үйлчилгээнээс хасагдах байсан

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Танилцуулгын 15 дахь хуудаст худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйлийг үндэслэжээ. Энэ чиглэлээр гаргадаг нь ямар учиртай юм бэ. Автобус авах нь нууцын зэрэглэл, үндэсний аюулгүй байдалтай ямар хамааралтай гэж үзсэн бэ. Нууцын зэрэглэлд оруулаад асуудал бий болдог тал бий. Яагаад гэдэг асуултад хариулж өгөөч?

Хоёрт, тав хоногийн хугацааатай хоёр бичгийг хоорондоо солилцжээ. Эхлээд евро 4 автобусыг 600-гаас доошгүй авна гэсэн бол дараа нь евро 5 хөдөлгүүртэй автобусыг 470-ыг авна гээд. Энэ тоо чинь өөрөө та бүхний судалсан үнээр, батлагдсан төсвийн хүрээнд тооцсон тооцоолол мөн юм уу?

Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ:

-Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан төрийн нууцад хамааруулсан гэдэг дүгнэлт буруу. Төрийн нууцад хамааруулаагүй. Нийтийн тээврийн худалдан авалтыг нууцад оруулах ямар ч боломжгүй, ил тод нээлттэй байх ёстой. Эхнээсээ ийм буруу мэдээлэл олон нийтэд цацаж, улс төрийн тоглолт явуулсны дараа хуулийн байгууллага оролцдог буруу жишиг тогтлоо. Хууль зүйн дүгнэлтийг танилцуулъя. УИХ-аас 2005 онд баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 зүйл өөрөө хоёр нөхцөлтэй. Нэгд, хуулиар төрийн нууцад хамааруулсан. Хоёрт, үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой бараа ажил үйлчилгээ, техник хэрэгсэл худалдан авахтай холбоотой харилцаа. Энэ худалдан авалттай холбоотой ажлыг анх зохион байгуулахад нийслэлд түгжрэл, үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудал үүссэн байсан.

Нийт 2022-2024 оны байдлаар 856 автобус үйлчилгээнээс гарах нөхцөл байдал үүсч, 2022 онд 586 автобус насжилт нь дуусч, 1.6 сая зорчигчдын аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан.

Үүнтэй холбоотойгоор Стандарт хэмжилзүйн газрын даргын тушаал гарч, хориглоно гэдэг стандартын хэрэгжилтийг зогсоосон. Өөрөөр хэлбэл 12 жилээс дээш хугацаанд үйлчилгээнд явсан автобусыг явуулахыг хориглосон байсан. Энэ үйлчилгээг зогсоож, парк шинэчлэл эхэлсэн. Түгжрэл, зорчигчдын аюулгүй асуудлаар хотын даргаас 2022 оны наймдугаар сарын 15-нд чиглэл хүсэх тухай бичиг явуулж, бүх үндэслэлийг дурдаж, 10-аад автобус шатсан. Азаар хүн өртөөгүй. Тиймээс 3.4 зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, байгууламж, ажил үйлчилгээнд хамаарах эсэх талаар хамтран ажиллана уу гэдэг хүсэлт өгсөн. Хариуд нь Тагнуулын ерөнхий газраас 2022 оны наймдугаар сарын 18-нд 1080 гэдэг бичиг ирсэн. Дураараа шийдвэр гаргаагүй. 

 

Гэрч С.Жавхланбаатар:

-Миний бие нийтийн тээврийн газрын даргаар 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд ажлаа авсан. Бүх тооцоо судалгааг хийсэн байсан. Евро 5-ыг евро 4 болгох гурван шалтгаан байсан. Төсөвт тааруулж автобусаа нэмэх, евро 5 түлшний чанарын асуудал байдаг, нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд өнөөгийн техникийн эвдрэл гэмтэл их ярьдаг байсан. Өөрсдийнхөө цаашид ашиглах хугацаагаа бодолцсон санал хүсэлт ирүүлж байсан. Тэгээд евро 5 хөдөлгүүр дээрээ техникийн тодорхойлолтоо хийж, бүрдүүлсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Евро 4 хөдөлгүүртэй 600, евро 4 хөдөлгүүртэй 470 автобус авах бичгийг тав хоног солилцсон. Төсөвт өртөгтөө багтааж тооцож гаргасан тоо юм уу. Авсан үр дүнтэй холбоотой асуудалд холбогдоно. Нийт 606 автобус авна гэчихээд 600 автобус авсан. Зургаан автобусны зөрүү гэхэд хоёр тэрбум төгрөг болж байгаа. Энэ 130 автобусны зөрүү ямар учиртай юм бэ. Тодорхой хариулт хэлээд өгөөч?

Сайд асан Ж.Сүхбаатар:

-Ойлгож байна. Би анхны түр хороог удирдаж байсан. Зорилго нь иргэдэд мэдээлэл өгөх асуудал. Сугалж аваад худалдан авалтаар сонсгол хийж байгаа нь дэлхийд байхгүй сонсгол. Гэхдээ энэ ажлыг явуулах нь зүйтэй. Ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр 2022 оны есдүгээр сарын 1-нд ажлаа авахад би нийтийн тээвэр хариуцаагүй. Салбар хариуцсан сайд. Нийтийн тээвэр яагаад надтай холбогдсон бэ. Засгийн газрын гишүүнээр томилоход түгжрэлтэй тэмцэх үр дүнтэй бодлогын чиглэлийг надад гаргах даалгавар өгсөн. Би хэдхэн хоногийн дотор бодлогоо тодорхойлж танилцуулсны нэгдүгээрт нийтийн тээвэр байсан. Хоёрт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, авто замын сүлжээ байсан. Хот төлөвлөлт, соёл гэгээрэл, албадлага гээд таван арга хэмжээг тодорхойлсон. Тэгээд удаагүй байхад төсөв боох асуудал яригдсан. Нийтийн тээврийн парк шинэчлэл надаас өмнө 2022 оны тавдугаар сарын 18-нд Засгийн газрын хуралдаанд Д.Сумъяабазар дарга асуудлаа танилцуулж, 101 чиглэлд 985 автобус явж байна. Цаашдаа 124 чиглэлд 1043 автобус явж хүртээмжтэй болно гэдгийг гаргасан. Тэгээд 2021 онд 420 тэрбум төгрөгт хүрч, 70 тэрбумдаа багтаан парк шинэчлэл хийе гэж байхад намайг орж ирэхэд улаан автобусны санхүүжилт нь гацсан байсан. Энэ асуудал шийдэгдсэн. Би орж ирээд автобустай ноцолдъё гэсэн бодлого байгаагүй. Түгжрэлтэй үзэх суурь асуудал нь нийтийн тээвэр байсан. Өдөрт 500-600 мянган зорчигч хөдөлгөөн хийдэг. Энэ автобуснууд нь 2025 гэхэд бүгд насжилт нь дуусахаар болсон байсан. Бас 10 жил хугацаатай ашиглах автобусыг хоёр жилээр сунгасан байсан. Д.Сумъяабазарын үед олон жилийн хугацаанд парк шинэчлэл хийж чадахгүй 100, 100-гаараа овоорчихсон байсан. Энэ асуудал цочирдуулсан. Би хотын асуудал гээд орхиж болох байсан ч энэ асуудал руу орсон юм. Өнөөдөр 2022 оны есдүгээр сараас хойш олон нийт нийтийн тээврийн асуудлаар хүчтэй ярьж эхэлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хэрэгцээ шаардлагыг бид бүгд ойлгож байгаа. Асуудал тулгамдсаныг далимдуулан худалдан авалт, үйл ажиллагаа нь буруу байна гэдгийг иргэдэд үнэн худлаа гэдгээ нотолж ярих хэрэгтэй. Хотын даргын захирамжтай холбоотой эрх шилжүүлэх тухай албан бичиг боловсруулсан, гарын үсэг зурсан хүмүүсийг харахаар дандаа түр орлон гүйцэтгэгч байна. Төрийн албан хаагчийн тогтвортой байдал, эрх зүйн чадамжийн байдал эндээс харагдаж байна. Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Тагнуулын ерөнхий газар руу бичиг явуулсан байна. Сая Д.Мөнх-Эрдэнэ буруу ярьж байна гэлээ. Шинжээчид дүгнэлтийг гаргаж ирээд байхад. Үүнд, ТЕГ-аас нийслэлд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд автобус худалдан авах асуудлаар хотын дарга харьяа байгууллагаас хандаагүй байна гэсэн. Мөн тагнуулын байгууллагаас ажил үйлчилгээг төрийн нууцад хамруулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй талаарх албан бичгийг хотын даргад хүргүүлжээ. Яагаад улаан цайм худлаа яриад байна вэ. Түмэн олон сонсч байгаа шүү. 

10 : 59
2024-5-21

Шинжээч танилцуулга хийж байна

Шинжээчийн танилцуулга: 

-Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолоор "Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан. "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсвийн төсөлд тусгаж, шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. НИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 11/34 дүгээр тогтоолд 616.767.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 416.260.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 42 багц "Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн байна. 

Засгийн газар 2022 оны есдүгээр сарын 14-нд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн, сайдын орон тоог баталсан. Ж.Сүхбаатарыг ёсдүгээр сарын 20-нд томилсон байна. 

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн хавсралтад 2023 оны зорилтот түвшин 457 автобусыг 318 тэрбум төгрөгөөр парк шинэчлэхээр төсөвт тусгасан. Ж.Сүхбаатар сайдад 408.523.1 сая төгрөгийг төсөвт тусгасан. Нэгдүгээрт, барилга байгууламж нийтийн тээврийн автопарк Хан-Уул дүүрэгт байгуулахаар 90.523.1 төсвөөр барихаар төлөвлөж, тухайн ондоо 67.523.1 сая төгрөг олгохоор тусгажээ. 

Хоёрт, тоног төхөөрөмж нийтийн тээврийн автобус 318 тэрбумаас санхүүжиж, 272.220.1 сая төгрөгөөр харин 2023 онд санхүүжүүлэх дүн нь 339.743.2 сая төгрөг байв. 

2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 2/1611 дугаар албан тоот нийслэлийн нийтийн тээвэрт санал хүргүүлэх тухай 2023 онд Евро 5 хөдөлгүүртэй их багтаамжийн 470 автобус болон цахилгаан дунд багтаамжийн автобус нийт 720 автобусаар парк шинэчлэх шаардлагатайг уламжилсан. Тухайн өдрийн А/04 тушаалаар хотын дарга Д.Сумъяабазарт Эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтыг эрхийг даалгасан. 

 

10 : 29
2024-5-21

Эхний өдөр 14 гэрч оролцохоос 9 хүн ирээгүй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хоёр хоногийн хугацаанд сонсголыг зохион байгуулна. Бид тавдугаар сарын 14-нд хуралдааны товыг тогтсон. Сонсголын үйл ажиллагааг эхлүүлье. Сонсголд оролцож буй бүрэлдэхүүнийг танилцуулъя. "Бодлого залуусын хяналт" ТББ-ын төлөөлөл Т.Амарзаяа, УЕПГ-ын Хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Д.Долгион, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Батсайхан, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Э.Оюунболд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батсүрэн, ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар, Д.Цогтбаяр нар болон ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч, Б.Балжинням, Сангийн яам, ЗТХЯ, ҮАГ, НЗДТГ, Нийтийн тээврийн газар, ГЕГ-ын төлөөлөл оролцож байна. 

Эхний асуудал худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үндэслэл шалтгааныг хэлэлцэнэ. Төсөл арга хэмжээ, шийдвэр, түүний үндэслэл, сонгон шалгаруулалт гэх мэт асуудал багтана. Гэрчүүдийг танхимд урья.

НЗДТГ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын зөвлөх Я.Баасанбат: 

-Нийт 14 гэрч дуудагдсан. Ж.Сүхбаатар сайд асан ирнэ гэсэн боловч ирээгүй байна. Ц.Батгэрэл нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга асан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул ирэх боломжгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн. Хотын дарга асан Д.Сумъяабазар сонсголд оролцоно гэдгээ мэдэгдсэн ч ирээгүй байна. Хотын даргын орлогч асан Ж.Сандагсүрэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Хотын дарга зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ ирсэн байна. НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар ирсэн. НЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга Н.Наранбаатартай холбогдож амжаагүй. Нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлогч Г.Содбаяр оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй байна. НЗДТГ-ын Төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээл ирэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар томилолтоор яваа гэдгээ бичгээр мэдэгдсэн. ТЕГ-аас төлөөлөл оролцож байгаа.Д.Баярдорж ажлын албаны дарга томилолттой яваагаа мэдэгдсэн. Ч.Сайханбаяр эмнэлэгт эмчлүүлж байгаагаа мэдэгдсэн бол С.Жавхланбаатар өмгөөлөгчтэйгөө оролцож байна. Б.Мөнхболд Нийтийн тээврийн Ачаа тээврийн хэлтсийн даргыг түр орлогч асан оролцож байна. 

10 : 27
2024-5-21

Эхний өдөр нотлох баримтуудыг танилцуулна

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл; Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. 

Үдээс хойших сонсголоор “Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт; Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ хүрээнд өнөөдөр 67 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

09 : 31
2024-5-21

Ногоон автобусны сонсгол 2 өдөр үргэлжилнэ

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2024.05.21/ ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсголыг эхлүүлнэ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хороог ахалж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүнийг гэрчээр дуудсан гэдгээ мэдэгдсэн. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудсан юм.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

LauraSmith 2024-05-21 188.130.128.71

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

SherriBrown 2024-05-21 109.248.14.112

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

CatherineTaylor 2024-05-21 109.248.143.173

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

LashondaThomas 2024-05-21 46.8.110.226

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

AmyMaddox 2024-05-21 185.181.247.186

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

MiriamJandler 2024-05-21 95.182.126.85

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

RebeccaHarris 2024-05-21 185.181.247.242

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

MicheleLilley 2024-05-21 188.130.129.98

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

BrittanyCallahan 2024-05-21 46.8.22.199

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

TammyPerkins 2024-05-21 45.90.196.57

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

ChristineHarris 2024-05-21 188.130.185.60

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

NicolePadron 2024-05-21 109.248.129.166

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

DebbieLetterman 2024-05-21 212.115.49.78

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

JenniferBonner 2024-05-21 45.81.136.165

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

ChristinaPeacock 2024-05-21 46.8.222.169

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

KimEspino 2024-05-21 45.81.136.219

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

MeganSmith 2024-05-21 45.84.177.66

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

ElizabethCook 2024-05-21 109.248.14.70

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

AmyLove 2024-05-21 46.8.22.69

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

SarahBartlett 2024-05-21 109.248.143.111

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

AlexisJackson 2024-05-21 109.248.205.124

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

ChristineBuckley 2024-05-21 188.130.142.167

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

JenniferGrant 2024-05-21 45.90.196.46

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

KimLee 2024-05-21 46.8.111.61

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

StaceyGonzalez 2024-05-21 194.35.113.55

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

BrandiBowen 2024-05-21 185.181.247.217

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

AngelaSmith 2024-05-21 109.248.205.148

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

StephanieRomero 2024-05-21 45.86.1.66

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

AshleyTorres 2024-05-21 46.8.22.158

Халуун охид таныг хүлээж байна ->>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

StaceyWilson 2024-05-21 188.130.136.88

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

JennaKing 2024-05-21 194.35.113.179

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

JessicaWilliams 2024-05-21 188.130.128.34

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

SusanJohnson 2024-05-21 109.248.138.187

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

CourtneyBray 2024-05-21 188.130.137.161

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

JulieSabo 2024-05-21 46.8.23.86

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

MarquitaWilcox 2024-05-21 46.8.23.120

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

KeriLane 2024-05-21 46.8.23.202

Халуун охид таныг хүлээж байна –– https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

DanielleSanchez 2024-05-21 188.130.136.87

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

TracyCampbell 2024-05-21 109.248.166.67

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

JessicaFuller 2024-05-21 188.130.211.164

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

KimberlyCollins 2024-05-21 109.248.14.97

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

LauraSmith 2024-05-21 31.40.203.248

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

LeslieNguyen 2024-05-21 109.248.128.62

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

TamekaJones 2024-05-21 188.130.220.23

Халуун охид таныг хүлээж байна ->>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

Jorj 2024-05-21 202.9.46.160

Би монголчуудад хэлье. Евро 5 гэж ямар хөдөлгүүр байдгыг европын орнуудаас асуу. Эсвэл улсдаа байгаа Европын ЭСЯ-наас асуу.

Avatar

StephanieWilliams 2024-05-21 31.40.203.248

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

KarenSand 2024-05-21 46.8.107.87

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

KatyMorris 2024-05-21 46.8.223.213

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

ChristinaJohnson 2024-05-21 109.248.15.132

Халуун охид таныг хүлээж байна ~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

DanielleFerguson 2024-05-21 95.182.127.146

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

LaniCaudel 2024-05-21 46.8.192.109

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

AubreyiaAviles 2024-05-21 31.40.203.75

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

Зочин 2024-05-21 122.201.31.226

Жавхланбаатар өөрийгөө мэслэсэн нь бусдыгаа бодвол бас ч хүн чанарын үртэстэй байсных. Ичиж байна. Ичнэ, нэр төрөө бодно гэдэг нь хүний л хийх үйлдэл. Энэ үүднээсээ өнөөдөр төрд дандаа малнууд байгаа нь тодорхой. Харин гүйцээх зориг хурандаад байсангүй. Сумъяабазарт бол хүн чанар түй ч байхгүй. Албин, чөтгөр болсон. Угаасаа Долгорсүрэнгийнхэнд хүн чанар байсан эсэх нь эргэлзээтэй. Маш овилгогүй хүн байсан гэж сонссон.

Avatar

MelissaLocke 2024-05-21 46.8.22.65

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

EmilyRojas 2024-05-21 109.248.139.155

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

Зочин 2024-05-21 122.201.31.226

Хар даа. тендрийн тухай хууль, худалдан авах ажиллагааны хууль гэж бий. Бүх худалдан авалт, тендер шалгаруулалт эдгээр хуулийн дагуу явагдах ёстой. Төсвийн тухай хууль гэж бий. Ерөөсөө Их хурал гэж байгаагийн гол үндэс, үүрэг хариуцлага нь тухайн жилийн төсөв батлах. Ямар ч улсад ийм л байдаг. Тусгаар улсын хувьд шүү. Автономит, сюзерен эрхтэй улсууд бол төсвийг нь дээрээс нь, эзэн улсаас нь батлаж өгдөг. Манайх тусгаар улс. За тэдгээр хуулиудад худалдан авалтыг завхруулбал яадаг талаар нэгэд нэ

Avatar

Нэргүй 2024-05-21 122.201.31.226

гэнгүй зааж өгсөн байдаг. Хамгийн түрүүнд төсөв захиран зарцуулагчийн ажлын алба буюу тамгын газар гэж байгаа. Энэ инстүүц 1-р номерт хариуцлага хүлээнэ. Маш тодорхой хэлбэл тендер дээр захиалагчийг төлөөлж хэн гарын үсэг зурсан бэ? 2-рт тухайн худалдан авалтын тендрийн үнэлгээний хороо гэж бий. Энэ бол дэд үүрэгтэй гэхдээ худалдан авалтанд шийдвэр гаргахад шууд нөлөөлөгч комис. 3-рт тухайн худалдан авалтын санхүүжүүлүүлэгч байгууллага. Энэ бол санхүү талаасаа нэг номерын хариуцлага хүлээх инстү

Avatar

Зочин 2024-05-21 122.201.31.226

үц. Энд дахиал нөгөө захиалагчийн гарын үсгээр мөнгө шилжүүлэх эрх үүснэ. Ингээл мөшгөхөд төрийн албаар дүүрэн эргүү, балайнууд л ажилладаггүй юм бол маш тодорхой асуудал. Ийм элементар процес дээр эрх баригчид гацчихдаг. Үүнийг юу гэж ойлгох вэ? Энд засгийн тэргүүн бас хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийдөө маш тодорхой мөртлөө тодорхойгүй болж шувтардаг энэ арга механизм бол Баттулгаас угшилтай, Оюун-Эрдэнээр залгамжилсан технолги шүү. 17 чингэлэг спирт хэрхэн ганц хоногийн дотор ус болж хувирла

Avatar

Нэргүй 2024-05-21 122.201.31.226

а даа? Хэнтий аймагт баригдаж байсан Андлалын хөшөө хэрхэн ул мөргүй алга боллоо доо? Сайн ч муу ч 2 тэрбум төгрөгний бүтээн байгуулалт байсан шүү. Бүгд цаасан дээр мөртэй, нотлох баримттай хэргүүд. Дараа нь ковидын шахаа, цавчаа байна. Бас л Оюун-Эрдэнийн хийц. 3 жилд 10 трилион төгрөг яг энэ ногоон автусны, 17 чингэлэг спиртийн, Андлалын хөшөөний схемээр ороод алга болцон. Бүгд нэг загварынх шүү. Ам ангайх, пөөх паах гэхийг завдгүй замхруулж байгаа юм. Үхсэн хүний хүүрийг хүчилд уусган хайлуул

Avatar

Нэргүй 2024-05-21 122.201.31.226

лаа гэдэг шиг. Нүдэн дээр чинь ууршина. Механизм ажиллаж байна. Энэ чинь дахиал нөгөө Оюун-Эрдэнийн өөрийнх нь ярьдаг системийн авилга байхгүй юу. Тийм л байгаа биз дээ? Пөөх паах, системтйн авидга гээл бүтэн 2 цагийн турш эфирээр толгой сэгсрээл яриа биз дээ? Гэтэл өөрийнх нь бүтээл энэ. Бас л системийн авилга. Ногоон автусны хулгайг Ганхуяг ганцаараа хийхиймүү? Мөнгө нь төрийн сангаас өөрөө шилжээд орчоо юу? Өөрийгөө хутгалдаг хурандаа ганцаараа авилга аваа юу? Энэ хулгайг системээр л гүйцэтгэ

2 0
Avatar

Нэргүй 2024-05-21 122.201.31.226

нэ. Өөрболомж байхгүй. А харин бүгдээрээ хийчээд, дараа нь хариуцах эзэн олддоггүй, тэр байтугай яллагдах хүмүүс ч байдаггүй, төрийн том хэмжээний хулгайг системийн авилга гэдэг юм байна. Бүгд оролцдог. Ерөнхийлөгч нь хараад сууж байна. Уих-н дарга бас батлаад явуулна. Гишүүд нь кнопоо дарна. Засгийн тэргүүн нь чиглэл өгнө. Нийслэлийн засаг түгжрэлийн сайд хоёр нь хулгайг гардан удирдана. Нийслэлийн засаг нь бүр архаг хулгайч, шилийн эр байдаг. Хятадаас 15 сая долларын авилга авсан.

3 0
Avatar

MichelleWatson 2024-05-21 109.248.13.176

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

Нэргүй 2024-05-21 202.21.125.22

Жилд 2 их наяд төгрөгийн шууд худалдан авалт хийгддэг гэнэ. Автобусны асуудал бол зөвхөн нэг хэсэг нь юм байна. Яхуу Оюунэрдээн, Хүрэлсүхтээ

Avatar

LisaSmith 2024-05-21 46.8.23.218

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

Зочин 2024-05-21 139.5.217.169

яагаад автобусны сонсголыг хойшлуулахаар сонгуультай холилдоод замхруулах гээ юуу

Avatar

LisaMiller 2024-05-21 46.8.222.201

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2724269

Avatar

зочин 2024-05-21 66.181.167.4

Хоосон шоу болоод л өнгөрөх нь дээ, гол хүмүүс нь болох Сумьяабазар, Сүхбаатар байхгүй бол ямар сонсгол байх вэ дээ

Avatar

ShannonHertler 2024-05-21 45.15.73.126

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2724269