Улаанбаатар хотын төв талбай өчигдрөөс олны хөлд дарагдав. Төв талбайд Алдарт эхийн одонгоо гардсан ээжүүд, хонхны баяраа тэмдэглэсэн оюутан залуус хөлхөлдөж, номын баярын өдөрлөг гурав дахь өдрөө үргэлжилж, өндөрлөв.
ГУРВАН АРГА ХЭМЖЭЭНД БАГАДСАН ТАЛБАЙ
Гэр бүлийн хамт тайзны урдхан хэсэгт амран суух Г.Одонтунгалаг өчигдөр Алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаажээ. Тэрбээр "Алдарт эхийн одонгоо авахын тулд цагаан сарын өмнөөс эхлээд бичиг баримтаа бүрдүүлсэн. Долоо хоногийн өмнө холбогдоод, өнөөдөр /өчигдөр/ албан ёсоор гардаж авлаа. Өнөөдрийн тухайд олон үйл явдал давхацсан бужигнаатай өдөр болж байна. Номын баяр, алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа, дээрээс нь оюутнуудын хонхны баяр, хурим найр ч болж байна. Үүнийгээ дагаад асуудал их байна гэж харлаа. Зохион байгуулж байгаа газрууд нь зохицуулалтаа маш муу хийж байна. Жишээлбэл энэ олон хүн цугларсан үед гадаа суух суудал алга. Ялангуяа хүүхдүүдээ дагуулаад явж байгаа хүмүүст хүндрэлтэй. Цаашилбал машины зогсоол байхгүй учраас гурван буудлын цаана машинаа тавиад холоос гүйж ирж байна шүү дээ. Цагаа тооцоолоод хоёр цагийн өмнө гарсан ч гэсэн амжсангүй. Ерөнхийд нь харахад хог нь ч дийлдэхээ болсон байна. Баяр ёслол хийх гэж байгаа бол зохион байгуулалтдаа анхаарах шаардлагатай байна" хэмээн ярилаа.
Төгсөлтийн баяраа тэмдэглэж буй Их засаг олон улсын их сургуулийн төгсөгч Б.Оюун-Эрдэнээс баярын сэтгэгдэлийг нь хуваалцахад "Сэтгэгдэл өндөр байна. Баярын уур амьсгал өөрөө маш гоё байдаг. Тийм учраас хэдий олон хүн бужигнасан тухгүй нөхцөлд байгаа ч аль болох өөдрөг сэтгэлээр хандаж байгаа. Талбай дээр зургаа авахуулах зорилготой ирсэн. Зургаа авхуулчихаад дараагийн үйл ажиллагаа руугаа явна. Даан ч зураг авхуулах зай талбай бага байгаа учраас сэтгэлд хүрсэн зураг авахуулж чадахгүй байхвий гэж бодож байна. Ялангуяа өнөөдөр Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагаа болж байгаа учраас маш их хүнтэй байна. Энд тэндгүй хог хөглөрсөн харагдаж байна. Тиймээс талбай дээр байгаа хүмүүс дор бүрнээ хог хаяхгүй байгаасай мөн үйл ажиллагааны дараа хариуцсан хүмүүс нь талбайгаа сайн цэвэрлээсэй гэж хүсэж байна" гэв.
Үнэхээр л Сүхбаатарын талбай хогонд дарагдаж, давчуу орон зайд бухимдсан хүмүүсээр дүүрчээ.
Сүүний хайрцаг, оргилуун дарс, ном худалдаж авсан баримт гээд төв талбайн өнгийг тольдож болохоор харагдана.
Тиймдээ ч эдгээр арга хэмжээнүүдийг давхцуулахгүй байхаар зохицуулалт хийх шаардлагатай байсныг өөр нэгэн төгсөгч Т.Нямцэцэг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр одонтой ээжүүдийн баяр, номын баяр, мөн оюутан төгсөгчдийн хонхны баяр болж байна. Олон үйл явдал давхацсан болоод ч тэр үү ялангуяа ээжүүдэд маш хэцүү харагдаж байна. Бид нарын хувьд ч гэсэн зураг даруулах зай талбай олдохгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байна. Хог хаягдал маш их байна. Олон хүнтэй учраас давчуу, бухимдах үе ч гарлаа. Баяр ёслолд оролцож байгаа хүмүүсээ бодоод өөр, өөр өдөр ч юм уу зохион байгуулсан бол дээр байх байсан гэж бодогдлоо. Яг үнэндээ хөл толгой нь олдохгүй л байна. Гэр бүлийнхэнтэйгээ ирчихсэн байгаа учраас энэ их бужигнаанд нэгнээ олохгүй хайхаас эхлээд асуудлууд их гарч байна" гэлээ.
НОМЫН БАЯР ХҮН ЦӨӨТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Гурав дахь өдрөө үргэлжилж буй номын баярын худалдаа эрхлэгчдийн төлөөлөл "Болор судар" хэвлэлийн газрын ерөнхий редактор П.Баттогтох "Өнөөдрийн хувьд талбай дээр хөл хөдөлгөөн их байгаа ч яг номын баярын тухайд хүн цөөтэй байна. Гэхдээ олон үйл ажиллагаа зэрэг өрнөж байгаа нь номын баярын үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж харагдахгүй байна. Ерөнхийдөө сүүлийн дөрвөн жил номын баярын борлуулалт нэг хэвийн түвшинд байгаа. Өнөөдрийн төв талбайн үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс тухайн хэсэгтээ л үйл ажиллагаагаа хийж байгаа учраас номын баярт нөлөөлсөн зүйл байхгүй. Гэхдээ ерөнхийдөө сүүлийн хоёр өдөртэй харьцуулахад дуу чимээтэй, хог их байгаа нь үнэн" хэмээн онцлов.
ХОгОН ДУНДАА ХАВТГАЙРЧ СУУХ НЬ БАЯР БИШ
Дээрх арга хэмжээнүүдийн уршгаар бий болсон овоорсон их хогийг цэвэрлэх үүрэг Сүхбаатар дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийнхны нуруун дээр буудаг байна. Тохижилт үйлчилгээний компанийн ажилтны хэлж байгаагаар, Сүхбаатарын талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахдаа худалдаа эрхлэх зөвшөөрөл олгосон газруудад цензуртэй хандах хэрэгтэй байна. Саяхан болсон гэр үзэсгэлэнгийн дараа талбайг цэвэрлэх ажилд хоёр бригад гарч ажилласан. Худалдаа эрхэлж байсан хуушуурын газрууд бүх тосоо асгаад явсан. Өмнөх бохир нь гүйцэт арилаагүй байхад дахиад үйл ажиллагаанууд эхэлсэн. Одоо энд хөөсөн чихэр зарж байгаа хүмүүс огт шаардлага биелүүлдэггүй. Талбай дээр хүмүүс баярлаж, цэнгэх гэж ирдэг. Гэхдээ бидний ажлыг бас хүндлэх хэрэгтэй. Хажуугаар нь яваад энд хогоо хийчих гээд өгөхөөр дөлж зугтаадаг мөртлөө хогоо шидэхдээ юу ч боддоггүй. Бүхэл бүтэн бригадаараа ажиллаад ч барахгүй байна. Өнөөдөр орой номын баярын асрууд буугаад явна. Шуудайтай элснүүд нь задарчихсан байвал тэр чигт нь л хаяад явна, хэзээ ч авч явдаггүй.
Талбай дээр байгаа хүмүүсийг харахад өөрсдийнх нь өмсөж зүүсэн, байгаа байдал үнэхээр гоё. Гэхдээ хогоо хогийн саванд хийж чадахгүй байна гэдэг ичмээр зүйл шүү дээ. Хэчнээн боловсролтой хүмүүс гэж хэлэхэд хэцүү, харамсмаар байдаг. Хогон дундаа хавтгайрч суух чинь баяр биш шүү дээ гэв.
Саяхан л бид сошиал орчинд соёлтой болсноо гайхаж, өмнөх жилүүдэд талбайн хог ямар байсныг харьцуулан шогширч суусан. Гэтэл үнэндээ зүсээ тордохоос, орчноо тордсонгүй. Талбайн орчин тойрныг харвал, хаа сайгүй хог, жижиглэн худалдаа, нүдний шил, хөөсөн чихэр, хүүхдийн тоглоом, түргэн хоол. Үнэндээ энэ их худалдааны ард хог үүсэх нь тодорхой шүү дээ. Талбайн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар холбогдох хүмүүсээс тодруулахад, одонтой ээжүүдэд зориулсан арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас, харин номын баярыг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг. Харин талбай дээр худалдаа үйлчилгээ эрхэлж буй хүмүүст Сүхбаатар дүүргээс зөвшөөрөл олгодог тул тус бүр мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Удахгүй Хүүхдийн баяр болно. Түүний дараа наадам гээд төв талбайн завгүй өдрүүд эхэлсэн. Гэвч бид дээр, доороо ийм янзтай байсаар байвал баярлах биш, бачимдах зам руугаа л явж байна. Нэг өдрийн давхацсан арга хэмжээ хэн нэгэнд ашиг авчирдаг бол, өөр нэгэнд бухимдал, өшөө нэгэнд нь зовлон болдгийг өнөөдрийн төв талбайн олон өнгөнөөс харж болохоор байлаа.
SherriBrown 2024-05-21 109.248.14.112
Харуулах боломжгүй.
CatherineTaylor 2024-05-21 109.248.143.173
Харуулах боломжгүй.
LashondaThomas 2024-05-21 46.8.110.226
Харуулах боломжгүй.
AmyMaddox 2024-05-21 185.181.247.186
Харуулах боломжгүй.
MiriamJandler 2024-05-21 95.182.126.85
Харуулах боломжгүй.
RebeccaHarris 2024-05-21 185.181.247.242
Харуулах боломжгүй.
MicheleLilley 2024-05-21 188.130.129.98
Харуулах боломжгүй.
BrittanyCallahan 2024-05-21 46.8.22.199
Харуулах боломжгүй.
TammyPerkins 2024-05-21 45.90.196.57
Харуулах боломжгүй.
ChristineHarris 2024-05-21 188.130.185.60
Харуулах боломжгүй.
NicolePadron 2024-05-21 109.248.129.166
Харуулах боломжгүй.
DebbieLetterman 2024-05-21 212.115.49.78
Харуулах боломжгүй.
JenniferBonner 2024-05-21 45.81.136.165
Харуулах боломжгүй.
ChristinaPeacock 2024-05-21 46.8.222.169
Харуулах боломжгүй.
KimEspino 2024-05-21 45.81.136.219
Харуулах боломжгүй.
MeganSmith 2024-05-21 45.84.177.66
Харуулах боломжгүй.
ElizabethCook 2024-05-21 109.248.14.70
Харуулах боломжгүй.
AmyLove 2024-05-21 46.8.22.69
Харуулах боломжгүй.
SarahBartlett 2024-05-21 109.248.143.111
Харуулах боломжгүй.
AlexisJackson 2024-05-21 109.248.205.124
Харуулах боломжгүй.
ChristineBuckley 2024-05-21 188.130.142.167
Харуулах боломжгүй.
JenniferGrant 2024-05-21 45.90.196.46
Харуулах боломжгүй.
KimLee 2024-05-21 46.8.111.61
Харуулах боломжгүй.
StaceyGonzalez 2024-05-21 194.35.113.55
Харуулах боломжгүй.
BrandiBowen 2024-05-21 185.181.247.217
Харуулах боломжгүй.
AngelaSmith 2024-05-21 109.248.205.148
Харуулах боломжгүй.
StephanieRomero 2024-05-21 45.86.1.66
Харуулах боломжгүй.
AshleyTorres 2024-05-21 46.8.22.158
Харуулах боломжгүй.
StaceyWilson 2024-05-21 188.130.136.88
Харуулах боломжгүй.
JennaKing 2024-05-21 194.35.113.179
Харуулах боломжгүй.
JessicaWilliams 2024-05-21 188.130.128.34
Харуулах боломжгүй.
SusanJohnson 2024-05-21 109.248.138.187
Харуулах боломжгүй.
CourtneyBray 2024-05-21 188.130.137.161
Харуулах боломжгүй.
JulieSabo 2024-05-21 46.8.23.86
Харуулах боломжгүй.
MarquitaWilcox 2024-05-21 46.8.23.120
Харуулах боломжгүй.
KeriLane 2024-05-21 46.8.23.202
Харуулах боломжгүй.
DanielleSanchez 2024-05-21 188.130.136.87
Харуулах боломжгүй.
TracyCampbell 2024-05-21 109.248.166.67
Харуулах боломжгүй.
JessicaFuller 2024-05-21 188.130.211.164
Харуулах боломжгүй.
KimberlyCollins 2024-05-21 109.248.14.97
Харуулах боломжгүй.
LauraSmith 2024-05-21 31.40.203.248
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-21 103.57.93.194
муусайн суугуул дуракууд хогоо хогын саванд хийгээд сурчил да
Нэргүй 2024-05-21 139.5.219.41
hogoo hogin sawnda hiij hewshe zaluusa
LeslieNguyen 2024-05-21 109.248.128.62
Харуулах боломжгүй.
Уншигч 2024-05-21 202.126.88.216
Аль ч улсын төв талбайд амарч суух сандал байдаггүй .Аливаа баяр тэмдэглэхэд төв талбайдаа очдог хотын уугуул хүмүүс үгүй очихоосоо гутардаг болоод тэр .
TamekaJones 2024-05-21 188.130.220.23
Харуулах боломжгүй.
StephanieWilliams 2024-05-21 31.40.203.248
Харуулах боломжгүй.
KarenSand 2024-05-21 46.8.107.87
Харуулах боломжгүй.
KatyMorris 2024-05-21 46.8.223.213
Харуулах боломжгүй.
ChristinaJohnson 2024-05-21 109.248.15.132
Харуулах боломжгүй.
DanielleFerguson 2024-05-21 95.182.127.146
Харуулах боломжгүй.
LaniCaudel 2024-05-21 46.8.192.109
Харуулах боломжгүй.
AubreyiaAviles 2024-05-21 31.40.203.75
Харуулах боломжгүй.
MelissaLocke 2024-05-21 46.8.22.65
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-21 202.180.219.28
nomiin bayaraar nomnoos oor torliin hudaldaag horigloh heregtei
EmilyRojas 2024-05-21 109.248.139.155
Харуулах боломжгүй.
MichelleWatson 2024-05-21 109.248.13.176
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-21 46.8.23.218
Харуулах боломжгүй.
LisaMiller 2024-05-21 46.8.222.201
Харуулах боломжгүй.
S 2024-05-21 139.5.216.115
ANUSAAR SEXSEER80955877
Нэргүй 2024-05-21 139.5.216.115
SEXSDI80955877
иргэн 2024-05-21 66.181.168.131
хөгждөггүй юмаа гэхэд хоггүй байхад сурахсан хөдөө хотгүй хог л байх юм
иргэн 2024-05-21 202.131.227.82
Талбай дээр хоол унд, хуушуур идэх зүйлийн төрлийн юм заруулмааргүй байгаа юм.
ShannonHertler 2024-05-21 45.15.73.126
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-05-21 202.179.11.230
Mongol hun yahaaraa iim novshiin bainaa?
Зочин 2024-05-21 66.181.191.10
Энэ дэлхийн хамгийн бүдүүлэг зэрлэг хар амиа бодсон бэртэгчингүүд.
Б 2024-05-21 202.179.15.226
САйн дурын цагдаа, овутан цагдаа гэх мэт хүмүүсээ яг ийм үед л талбай др ажиллуулж иргэдэд шаардлага тавьж хянуулах хэрэгтэй шд