Наршилтаас сэргийлэх алхам

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Наршилтаас сэргийлэх алхам

Наршилтаас сэргийлэх алхам

Улаанбаатар хотод өнөөдөр /2024.05.21/ 31 хэм хүртэл халах төлөвтэй байна. Тиймээс өндөр настан, даралт ихэсдэг хүмүүс, хүүхдүүд нарших өндөр магадлалтай тул гадуур олон цагаар явахгүй байх бага насны хүүхдийг гадаа орчинд удаан тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Цэлмэг, хурц нартай өдөр нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэхгүй байх, түүнчлэн малгай өмссөн ч  удаан хугацаагаар гадаа байснаас наршилт үүсдэг.

Наршилт нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж хямарч, хордлогод орохыг хэлдэг.

Илрэх шинж тэмдэг:

  • Нууц үе 30 минутаас 18 цаг
  • Дотор бачуурч, бие нозоорох
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах
  • Бага зэрэг халуурах;
  • Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах
  • Нүд харанхуйлж, толгой эргэх

Авах арга хэмжээ:

  • Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах
  • Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших
  • Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
  • Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх
  • Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах
  • Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй

Наршилтаас сэргийлэх:

  • Наранд аль болох бага явах
  • Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх
  • Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгой халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
  • Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
  • Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух
  • Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж