УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ АН-ын Улс төрийн зөвлөлөөс тодруулж, ҮБХ-гоор хэлэлцүүлж байна. Сонгуульд горилж байсан олон зуун гишүүнээс заримд нь нэр дэвших боломж гарч ирээгүй тул гомдолтой байгаа бололтой. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан АН-аас нэр дэвшихээр горилж байсан юм. Гэвч түүнийг намаас нь нэр дэвшүүлээгүй тул АН-аас гарах хүсэлтээ өгчээ. Дашрамд сонирхуулахад төрсөн дүү Ж.Алдаржавхлан нь МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж байгаа юм.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ