"Н.Алтанхуяг Сонгинохайрханыг, Д.Ганбат, С.Ганбаатар хангайн бүсийг ахална"

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

"Н.Алтанхуяг Сонгинохайрханыг, Д.Ганбат, С.Ганбаатар хангайн бүсийг ахална"

"Н.Алтанхуяг Сонгинохайрханыг, Д.Ганбат, С.Ганбаатар хангайн бүсийг ахална"

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хурал сая /2024.05.20/ 21:30 цагт эхэллээ. 

АН-ын гишүүн Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Одоо нэрсээ жагсаагаад улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж байна. Улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулаад дараа нь Үндэсний бодлогын хороогоор шийднэ. АН олонхоороо асуудалд ханддаг. Чадлаараа боломжийн хүмүүс нэр дэвшүүлэхээр 2-3 хоног суулаа. Нийгмийн тод өнгө төлөөлөл болсон үе үеийн төлөөллийг сонгосон. Жишээ нь, 

  • Сонгинохайрханы тойргийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаар ахлуулж байна.
  • Нэгдүгээр тойрог буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангайд УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Ганбаатар болон эмэгтэйчүүдийн төлөөллийг дэвшүүллээ.
  • Гуравдугаар тойрог буюу баруун аймгийг О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар ахална.
  • Дөрөвдүгээр тойрог Хөвсгөл, Орхон, Эрдэнэтэд УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг урьж дэвшүүллээ.
  • Тавдугаар тойрог буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймагт Ц.Туваан гишүүнээр ахлуулсан хүмүүс нэр дэвшинэ.
  • Зүүн аймагт УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан хүчтэй баг өрсөлдөнө.
  • Говийн тойрогт Өмнөговийн Засаг дарга Р.Сэддорж, Дундговийн Засаг дарга Ц.Мөнхбат нараар ахлуулсан баг явуулж байна.

Х.Баттулга гишүүн хүсэлтээ өгсөн ч дэвшүүлэхгүй хассан. Чадлаараа болио гэж хэллээ. С.Баярцогт гишүүн хүсэлтээ өгсөн одоо хороогоор хэлэлцэнэ. Миний хувьд аль болох жагсаалт, тойрог руу нь явуулах гэж хичээсэн боловч үр дүн яахыг мэдэхгүй байна. Баянгол дээр С.Эрдэнийг зодог тайл гэж хэлээд барсангүй. Тэгээд С.Эрдэнэ дэвшихээр боллоо. Гэхдээ Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Б.Ган-Очир Баянголыг ахална.

Жагсаалтын тухайд намын дарга Л.Гантөмөр ахална. Өөрөө хариуцлагаа хүлээнэ.

Хоёрдугаарт, УИХ-ын дэд дараг С.Одонтуяа, гуравдугаарт нийгмийн зорилтот бүлгийн төлөөлөл Ж.Баясгалан, дөрөвдүгээрт С.Цэнгүүнийг дэвшүүллээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж