“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл нь жилдээ 20 сая тонн нүүрсийг төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттайгаар баригдаж буй ажээ. Уг төв ашиглалтад орох нь Монгол Улсад төдийгүй Ази тив бүс нутагтаа томоохонд тооцогдох инженерийн цогц төсөл хөтөлбөр болох аж. Мөн уурхайгаас 12.5 км-т байрлах нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр тасралтгүй хангах эхний шатны дамжлага болох бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны II улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм байна.
Сануулахад, Монгол Улс энэ онд 78 сая тонн нүүрсийг экспортод гаргахаар төлөвлөсөн. Ирэх жил 80 сая тонн нүүрсийг экспортод гаргах боломжтой гэж Эдийн засаг хөгжлийн яам төлөвлөсөн. Гэхдээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Австрали болон ОХУ нь БНХАУ-руу экспортлох нүүрсний экспортоо нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа тул Монгол Улс дэд бүтцэд анхаарах шаардлага байна гэдэг зөвлөмж өгч буй. Иймээс дээрх логистик төв төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нь Монгол Улсын экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнээс буурахгүй байхад түлхэц өгөх юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ