Либертари нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор болоод буй. Иймд Либертари намын дарга Д.Амартүвшингээс дараах тодруулгыг хийлээ.
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хэдхэн минутын дараа хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Хэр шударга сонгон шалгаруулалт болно гэж бодож байна. Ямар хүмүүсийг нэр дэвшүүлээсэй гэж хүсч байна вэ?
-Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай нам. Үзэл санаагаа хэр сахидаг юм, үзэл санаагаа бодлого болгож чадах уу гэдэг миний хувьд маш чухал байгаа. Энэ шалгуурыг хангаж, нэр дэвшигчдийг тодруулаасай гэж бодож байна. Би өөрөө тойрогт нэр дэвшинэ гэж үзэн, саналаа өгсөн. Аравдугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшинэ гэж бодож, саналаа өгсөн. Аль болох нэр цэвэр, залуу хүмүүсээ нэр дэвшүүлээсэй. Хамгийн гол нь үзэл санаагаа гол нь шалгуур болгоосой. Үзэл санааныхаа эсрэг яваад байдаг хүмүүс олон байдаг, тэр хүмүүсийг битгий нэр дэвшүүлээсэй л гэж бодож байна.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга тойрогт нэр дэвших шахалт хийж эхэлсэн гэдэг мэдээлэл байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Саяхан Зориг гуайн хөшөөний дэргэд “Би нэр дэвшихгүй, залуучуудаа нэр дэвшүүлнэ” гээд яриад явж байсан. Улс төрийн соёлын хувьд ч Ерөнхийлөгч хийж байсан хүн буураад УИХ- ын гишүүн хийнэ гэдэг ичгэвтэр үзэгдэл. Би бол тэгж л бодож байна.
Холбоотой мэдээ