Evoluderm брэнд 20 жилийн ойн баяраа Монголын хэрэглэгчидтэйгээ хамт

Хуучирсан мэдээ: 2024.05.21-нд нийтлэгдсэн

Evoluderm брэнд 20 жилийн ойн баяраа Монголын хэрэглэгчидтэйгээ хамт

Evoluderm брэнд 20 жилийн ойн баяраа Монголын хэрэглэгчидтэйгээ хамт

Франц улсад үүсгэн байгуулагдсан C2J-EVOLUDERM компани нь 2004 онд эрүүл ахуй, гоо сайхны салбарт сүүлийн үеийн шинэлэг, чиг хандлагыг эрэлхийлж арьс, бие, үс арчилгаа болон хүүхдийн бүтээгдэхүүн зэрэг Evoluderm брэндийг бий болгож 20 жилийн ойн баяраа Монгол улсад тэмдэглэж байна. Энэхүү үйл ажиллагаа тавдугаар сарын 23-ийн өдөр 11:00 цагаас Food City худалдааны төвд шинэ салбараа нээж байна.

Наран Косметик ХХК нь зөвхөн энэ өдөр бүх хүрэглэгчиддээ зориулан 30%-50%-ийн хямдралыг зарлаж, худалдан авалт бүрт бэлэгтэй байхаас гадна олон сюрпризтай угтан авахаар бэлтгэж байгаа юм. Бид бүхний сайн мэдэх “Говийн домог” киноны гол дүрийн залуу жүжигчин дуучин Замилан тус брэндийн 2024 оны нүүр царай болон  ажиллаж байна. Evoluderm брэнд нь дэлхийн 100 гаруй оронд албан ёсны борлуулах эрхтэй бөгөөд 225 гаруй бүтээгдэхүүний каталогтойгоор дэлхийн зах зээлд өргөжин хөгжиж байна.

Бидний брэндийн нэрийн утга нь "Хувьсал" ба "Дерма" юм. Яагаад "хувьсал" гэвэл брэнд маань байнга шинчлэгдэж, мэргэшсэн лаборатори шинжилгээний давтамжтайгаар шинэлэг арьс арчилгааны бүтээгдэхүүн болон илүү өвөрмөц жорыг дэлхийн гоо сайхны салбарт нэвтрүүлж байдаг. "Дерм" буюу “Дерма” гэдэг үг нь эртний Грекээр "арьс" гэсэн утгатай. Арьс арчилгаа нь үргэлж брэндийн санал болгож буй ДНХ-ийн гол цөм байсаар ирсэн юм.

Анх Nathalie Aiach болон Gabriel Aiach гэр бүлийн хосууд Evoluderm компанийг үүсгэн байгуулагчид юм. Тэдний гол баримталдаг зүйл нь бүхэл бүтэн гэр бүл өдөр бүр хэрэглэх боломжтой бүтээгдэхүүний орц найрлага, хэлбэр хэмжээгээрээ өгөөмөр байхыг хүсдэг юм. Манай бүтээгдэхүүний жор, чанар, сав баглаа боодол, гадаад үзэмж болон савлагааны хувьд дахин боловсруулагддаг байгальд ээлтэй байх тал дээр бид маш их анхаарч ажилладаг. Бид өнгөрсөн 2023 онд Франц улсад сая гаруй шинэ хэрэглэгчтэй болсон бөгөөд олон жилийн туршид Evoluderm нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж ирсэн.

Брэндийн зорилго нь байгалийн гаралтай, шилдэг бүтээгдэхүүнийг бий болгох, ингэснээр хэрэглэгчдэд байгалийн гаралтай органик брэнд бүтээгдэхүүнийг санал болгох юм. Дэлхийг хамгаалах өгөөмөр форматууд нь Evoluderm брэндийн бүтээгдэхүүн нь нүүр, үс, бие, хүүхдийн арчилгаа гэсэн ангилалтай, 35 гаруй бүтээгдэхүүний сегменттэй, 225 гаруй бүтээгдэхүүнээс бүрдсэн өргөн хүрээний гоо сайхны бүтээгдэхүүнээс бүрдсэн бүхэл бүтэн гэр бүлд зориулж бүтээсэн XXL хэмжээ бүхий савлагаатай юм.

Энэ нь байгаль орчны хамгийн том сорилтуудын нэг бол хуванцрыг хэт их хэрэглэх буюу тухайн худалдан авалтын давтамжийг бууруулснаар хуванцар хэрэглээг багасгаж, хэрэглэгчдэд илүү урт хэрэглээг санал болгох байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг гэр бүлийн хүрээнд хэрэглэж эдийн засгийн хувьд хэмнэлт үзүүлэх зорилготой билээ.

Жишээлбэл, ихэнх бүтээгдэхүүний савлагаа 500 мл, 1 л   Амьтан дээрх туршилтаас эрс татгалздаг. Ургамал болон амьтныг хамгаалах нь анхнаасаа бидний нэн тэргүүний зорилт байсаар ирсэн. Evoluderm брэндийн каталогийн хувьд 95% нь веган буюу ургамлын гаралтай, үлдсэн 5% антиоксидант болон нэмэлт витаминаар баяжуулсан орц найрлагатай билээ. Evoluderm брэнд нь 2020 оноос эхлэн шинэ бүтээгдэхүүн гаргах, дахин боловсруулдаг сав баглаа боодолтой байгальд ээлтэй байхаар веган дүрмээ үнэнчээр сахин ирсэн.

Энэхүү амлалтаа улам хүчтэй болгохын тулд Evoluderm брэнд 2025 он гэхэд 100% веган каталогтой болох зорилт тавин ажиллаж байна.

Тогтмол хувьсан өөрчлөгдөж буй зах зээлд хамгийн өндөр чанартай, боломжийн үнийн саналыг санал болгож, үйлдвэрлэлийн бүхэл бүтэн гинжин хэлхээнд хамгийн ойр хяналт тавьж байгаа юм. Тийм учраас бүтээгдэхүүний савлагааг (хуванцар хальсгүй, цаасан хуудасгүй, 95% нь хайрцаггүй) байлгахыг эрмэлзэж, экспортын бизнестээ үргэлж далайн тээврийг илүүд үздэг. Тэдний техникийн ур чадвар, бүтээлч хүсэл тэмүүлэл зэрэг нь хоршин Evoluderm брэндийг бий болгон амжилттай ажиллаж байна. Бидний ирэх жилийн зорилго бол бүтээгдэхүүн бүрийг 100%-ийн байгалийн гаралтай болгохоор зорин ажиллаж байна.

– Гэр бүлийн хосууд энэ брэндийн бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр 20 жил худалдаанд гаргасан байна. Одоо 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Таны сэтгэгдэл ямар санагдаж байна вэ?

– Бид энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Манай гэр бүл хосууд болохоосоо өмнө Франц улсад гоо сайхны брэндийг бий болгох туйлын хүсэлтэй байсан. Учир нь бид үргэлж бие биеэ нөхөж чаддаг тэр давуу талуудыг харуулж ирсэн. Энэхүү амжилт нь бидний зүрх сэтгэлд хамгийн ойр байдаг үнэт зүйл, амлалтандаа тулгуурлан боловсруулж бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ зориулан үйлдвэрлэж эхэлсэн.

Бидний зорилго Франц улсад үйлдвэрлэсэн эрүүл ахуй, гоо сайхны бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгохыг хүсэж байсан. Evoluderm нь бидний нийтлэг хүсэл тэмүүллийн нэгдлээс төрсөн юм. Энэхүү зохицол нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн санал болгож, бусдаас ялгарах боломжийг олгосон.

Evoluderm брэндийн аяллын тухай таны хамгийн сайхан дурсамж юу вэ?

– 20 жилийн дотор маш их зүйл тохиолдсон тул нэгийг нь тодорхойлж сонгох нь хэцүү юм л даа. Evoluderm брэндийн аялал нь үзэсгэлэнтэй маш олон түүхийг бүтээхэд тусалсан гайхалтай мөчүүдээр дүүрэн байдаг. Энэ нь олон жилийн турш тууштай хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр дүн юм. Иймд шинэ бүтээгдэхүүн гаргах, олон улсын зах зээл дээрх бидний оролцоог өргөжүүлэх, түншүүддээ урам зориг өгөх харилцан үйлчлэл юм. Evoluderm брэндийн өдөр тутмын ажил бол бидний өдөр бүр баярладаг баяр хөөр юм.

20 жилийн өмнө та ийм амжилтыг төсөөлж байсан уу?

– Бид хоёулаа амбицтай алсын хараатай байсан ч брэндийн амжилтын түвшин бидний хүлээлтээс хол давсан. Энэ бол гайхалтай багаар ажиллах, бидний тууштай байдал, үйлчлүүлэгчид болон түншүүдийнхээ үнэнч байдлын үр дүн юм. Энэ бүхэн нь Evoluderm брэндийн жинхэнэ амжилтын түүх бөгөөд Олон улсыг Франц улсын бүтээгдэхүүний мэдээлэлтэй болгоход хувь нэмэр оруулсан зүйл гэж боддог.

20 жил бол тэмдэглэлт зүйл, тийм үү?

– Evoluderm брэндийн 20 жилийн ой бол томоохон үйл явдал бөгөөд энэхүү онцгой ойг тохиолдуулан мартагдашгүй тэмдэглэх ёстой. Энэ өдрийг тохиолдуулан бид харилцаа холбооны албатай гар нийлэн ажиллаж, хэвлэл мэдээллийн томоохон төлөвлөгөө гаргаж, 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ.

Та ирээдүйн 30 жилийн ойн баяраа Монголчуудтайгаа хамт тэмдэглэх үү?

– За, тасралтгүй өсөлт, байнгын шинэчлэл, тогтвортой амжилт гаргахыг байнга хүсдэг. Ямар ч байсан бид энэ гайхалтай түүхийн дараагийн бүлгүүдийг тантай хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. Evoluderm брэнд нь анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш өндөр түвшинд боловсруулсан арьс арчилгааны дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлсээр ирсэн. Брэндийн мөн чанар бол байгалийн орц найрлага болон веган юм. Франц улсад үйлдвэрлэсэн өдөр тутмын эрүүл ахуй, гоо сайхны дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хэрэглэгчдэд нийлүүлэх зорилт юм.

 Evoluderm брэндийн албан ёсны импортлогч НАРАН КОСМЕТИКС компани

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж